Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 307/ШШ2025/01372

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 307/2025/01052/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух овгийн *******ийн ******* (утас: *******, *******)-гийн хүсэлттэй,

Төрсөн он тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд :

...Миний бие нь ******* оны ******* сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд айлын том хүүхэд болж төрсөн. Миний эцгийг *******ын *******, эхийг н гэдэг. Анх төрсний гэрчилгээ авахад манай ээжийн ээж буюу эмээгийн дүүгийн хүүхэд гэж хүн очиж бүртгүүлсэн байдаг. Аав, ээж хоёр гэрлэлтийн баталгаагаа хийлгээгүй байсан тул миний овгийг ээжээр буюу гаар овоглож, аав, ээжийн өгсөн нэр болох ******* гэдэг нэрийг эрэгтэй нэр байна гээд гэж нэр өгнө гэж хэлээд аав, ээжтэй ярилцалгүй шууд миний нэрийг гэж бичүүлж, төрсний гэрчилгээ авсан байдаг. Аав, ээж маань надад ******* гэдэг нэр өгсөн бөгөөд намайг төрсөн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл манайхан ******* гэж дууддаг.

Улмаар 1975 оны 12 сарын сүүлээр ******* аймагт шилжиж ирээд намайг өөрийнхөө эцгээр овоглож, нэрээ ******* гэж зөвөөр нь болгож залруулан төрсний гэрчилгээ дахин гаргуулахаар иргэний бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргасан дахин олгогдсон төрсний гэрчилгээн дээр эцгээрээ овоглож, өөрийн үнэн зөв нэр болох ******* гэж нэрээр олгогдсон боловч иргэний бүртгэлийн байгууллага миний төрсөн он, сар, өдрийг 1977 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн гэж буруу бичиж, мөн төрсөн газрыг ******* сум гэж буруу бичиж гаргаж өгсөн байдаг юм.

Улмаар насанд хүрч иргэний үнэмлэх авахад төрсний гэрчилгээг үндэслэж 1977 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн гэдгээр иргэний үнэмлэх олгогдсон юм. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн байдлаар баримт бичгийн зөрчлөө арилгах шаардлага үүсээгүй, өнөөдрийг хүрсэн бөгөөд миний хувьд тоохгүй явсан байна. Гэтэл тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох асуудлаа хөөцөлдөхөд баримт бичгийн зөрчил үүсч, нэг мөр үнэн зөв болгож тогтоолгох зайлшгүй шаардлага үүссэн юм. Баримт бичгийн зөрчилтэй байдлаас үүдэн миний эрх ашиг зөрчигдөж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно. Үүнд: 135.2.3-т төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал, 135.2.7-д хүүхдийн эцэг, эхийг тогтоох, 135.2.13-т нас тогтоох буюу төрсөн он, сар, өдөр тогтоох, 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд  заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж заасан бөгөөд 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан байна.

Мөн хуулийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа (оршин байгаа) газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд тус нэхэмжлэлээ гаргаж байна.

Иймд ургийн овогт *******ийн ******* нь эцэг *******ын *******, эх н нарын дундаас 1975 оны 08 сарын 21-ний өдөр айлын том охин болж, ******* аймгийн ******* суманд төрсөн болохыг тогтоон өгч, эрх ашгийг маань хамгаалж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчийн хүсэлттэй холбоотой дараах нотлох баримт хэрэгт авагдсан байна. Үүнд: Д.*******гийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1975 оны 08 сарын 21-ний өдрийн гийн гэх төрсний бүртгэлийн лавлагаа, *******ийн ******* эмэгтэй 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн гэх төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн лавлагаа, Дархан-Уул аймгийн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, төрсний бүртгэлийн лавлагаа, ******* оны ******* ангийн төгсөгчид гэсэн фото зураг, Архивын ерөнхий газрын лавлагаа, Д.*******гийн нийгмийн даатгалын дэвтэр, Д.*******гийн төрүүлсэн 4 хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, С.гийн гэрчийн мэдүүлэгт манай том охин хэл муутай байсан тул 10 настай сургуульд орж байсан. 1978 онд төрсөн гэсэн гэрчилгээний хуулбар зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд 1975 оны 08 сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн болохоо тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

2. Хүсэлт гаргагчийн 1975 оны 08 сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн болохоо тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа эх хувиар, хүсэлт гаргагчийн 2007 оны 06 сарын 26-ны өдөр хуулбар хувь болгож олгосон дугаартай гэрчилгээний хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 04 сарын 08-ны өдрийн Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай цахим тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2025 оны 04 сарын 08-ны өдрийн Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх талаар цахим тодорхойлолт, ******* ХХК-ийн зээлийн мэдээллийн сангийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн Зээлийн мэдээллийн цахим лавлагаа, ******* ХХК-ийн зээлийн мэдээллийн сангийн Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар цахим лавлагаа(хх 4-10 дахь тал),

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 сарын 18-ны өдрийн дугаартай ...Б.******* нь насандаа тохирсон одоогоор 48-52 настай байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт (хх29-30 дахь тал),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 06 сарын 25-ны өдрийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа эх хувиар, уг лавлагааны Эцэг/эх/-ийн нэр хэсэгт: , Өөрийн нэр хэсэгт , Төрсөн он, сар, өдөр хэсэгт: , Төрсөн газар хэсэгт: *******, *******, Эхийн хэсэгт Эцэг/эх/-ийн нэр: , Өөрийн нэр: гэх бичилт (хх 35 дахь тал),

Дархан хотын VII сургуулийн ******* оны ******* ангийн төгсөгчид гэрэл зурган үзүүлэлтийн хуулбар, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2025 оны 06 сарын 02-ны өдрийн дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг хуулбарын он хэсэгт: 1989 он, аймаг/хот: Дархан, Овог, нэр, өрхийн тэргүүний хамаарал, нас, хүйс хэсэгт: , , эхнэр/нөхөр, 31, эмэгтэй, *******, *******, охин/хүү, 11, эмэгтэй гэх бичилт  (хх 36-37 дахь тал),

******* овогтой *******гийн дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, овогтой Ариунтуяагийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, овогтой ын дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, овогтой ийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, овогтой ын , дугаартай төрсний гэрчилгээний хуулбар (хх 38-40 дэх тал),

Гэрч С.гийн ... Манайх намайг төрснөөс хойш ******* аймгийн суманд л амьдардаг байсан. Би *******г ******* аймгийн суманд 1975 оны 08 сарын 21-ний өдөр төрүүлсэн юмаа. Тухайн үед би ээж, өвөө болон өөрийн төрсөн 6 дүүгийн хамт амьдардаг байсан, би хүнтэй суугаагүй жирэмсэн болсон. Сүүлд суусан нөхөртэйгөө Дарханд ирээд танилцсан, миний том охин Д.******* маань сүүлд суусан нөхөр Э.*******ийн хүүхэд биш юмаа. Би өөрийн том охин Д.*******г төрүүлэхдээ хүндрэлтэй байсан юм, тэгээд намайг сумын эмч маань ******* аймгийн Түдэвтэй гэх сум руу авч яваад төрүлсэн санагдаж байна. Тэгээд би бичиг үсэг энэ тэр байхгүй болохоор охины маань гэрчилгээг манай ээж хөөцөлдөж бүртгүүлээд авч байсан юм. *******ы улсын бүртгэлээс лавлагаа авахад гийн гэдэг лавлагаа гарсан. Яагаад гэснийг би мэдэхгүй ээ, ээж надад гэж нэр ч хэлж байгаагүй. Би охиноо төрүүлээд ламд үзүүлээд нэрийг нь асуухад ******* гэсэн, яг *******гаараа л явж байгаа, миний мэдэхийн би том охиндоо гэж нэр өгч байгаагүй ээ. Бид анх 1975 оны 12 сард Дарханд ирсэн. Яагаад ирсэн бэ? гэхээр зэрэг манай хөгшин аав нас барсны дараа манай ээжийн дүү биднийг Дарханд авчирсан юм. Бид ирэхдээ ямар ч бичиг баримт байхгүй, бүх зүйлээ орхиод л ирсэн. Тэгээд манай том эгчийн нөхрийнх нь ах Дамба гэж хүн байсан, тэр хүн л бидний бичиг баримтыг хөөцөлдөж авч өгсөн санагдаад байна. Манай том эгч маань 1991 онд, нөхөр нь 2016 онд нас барсан, одоо ингээд асууж лавлая гэхээр надаас өөр мэдэх хүн алга, бусад нь бүгд нас барчихсан. Миний том охин Д.******* нь 3 нас хүртлээ рахиттай, хэл муутай байсан учраас 10 настай сургуульд орсон юм. Тэгээд бас удалгүй бие нь өвдөөд сүрьеэгийн эмнэлэгт хэвтсэн. Өвчтэй байсан учраас сургуулиас нь 6 билүү 7 дугаар ангид нь гаргасан санагдаад байна. Миний охин ер нь л бие муутай, 4 хүүхэд төрүүлсэн. Эхний гурван хүүхдээ төрүүлэхдээ савны хий болоод би байнга л хамт хэвтдэг байсан, бараг л галзуураад сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан. Сая сүүлийн хүүхэд буюу 4 дэх хүүгээ гаргаад л гайгүй болсон. Д.******* нь бие муутай болохоор бараг ажил хийж үзээгүй, хүнсэнд 2 жил л ажилласан. Олон жил өнгөрсөн болохоор би төдийлөн нарийн нягт сайн санахгүй байна, би өөрөө ч өндөр настай болохоор мартаж санах нь их болсон гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар (хх41-44 дэх тал),

******* овогтой гийн иргэний үнэмлэхийн хуулбар, уг хуулбарын төрсөн, он, сар, өдөр хэсэгт: гэх бичилт, түүний жолооны үнэмлэхийн хуулбар, ******* овогтой гийн 2007 оны 06 сарын 26-ны өдөр нөхөж олгосон дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, уг гэрчилгээний Хүүхдийн хэсэгт: ******* овогтой 1978 оны 01 сарын 01-нд Дархан төрөх газар төрснийг Дархан сумын төрсний бүртгэлд 1978 оны 02 сарын 03-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов, Эцэг/эх/-ийн нэр: *******, нэр: *******, Эхийн эцэг/эх/-ийн нэр: , нэр: гэх бичилтүүд зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.  (хх 45-46 дахь тал)

3. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч овгийн *******ийн *******г 1975 оны 08 сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн болохыг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

4. Хүсэлт гаргагч Д.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар регистрийн дугаартай, овгийн *******ийн *******г 1975 оны 08 сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА