Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 307/ШШ2025/01290

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* ******* *******, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, М******* овогт Б*******ын М******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* ******* *******, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, Б овогт Сын С /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Д оролцож, тэмдэглэл хөтлөв.

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 ******* зүйлийн 100.5-д зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Б.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.Стай 2009 оны 11 дүгээр сарын 04-нд гэрлэлтээ батлуулж байсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2011 оны 7 ******* сарын 13-ны өдөр хүү М.О, 2021 оны 5 ******* сарын 13-ны өдөр хүү М.О нар төрсөн. Эхнэр С.С маш их хартай, хардаж хэрүүл хийхээрээ үргэлж сална гэдэг. Эхнэр маань чи миний итгэлийг алдсан гэж байнга хэлдэг. Би эхнэрийнхээ итгэлийг алдаж байгаагүй ч хий хардалт дунд амьдрахад хэцүү байна. Иймд салах хүсэлтэй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

2.    Нэхэмжлэгч Б.М******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Б.М******* би С.Сд холбодуулан гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч С.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.М******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 ******* зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу С.Сд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгч Б.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.6-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, С.Сд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.5, 106.6, *******3 ******* зүйлийн *******3.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч С.Сд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, С.Сд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ