| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01544/И |
| Дугаар | 307/ШШ2025/01292 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 307/ШШ2025/01292
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар *******, *******ын **************, ******* *******, 8 давхарт оршин байх, Т******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар , Мангирт 10 дугаар , 4 дүгээр гудамж, тоот хаягт оршин суух, Б овогт Бын Л /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,974,027.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Бын Л нь Т******* ББСБ ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 024 тоот гэрээ байгуулж, IPhone16 Pro max 256GB маркийн гар утсыг 5,688,000 төгрөгийн зээлээр, 30 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байгаа тул 024 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 5,402,177.95 төгрөг, үндсэн хүү 880,7.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,119.69 төгрөг, 22342 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 527,149.16 төгрөг, үндсэн хүүнд 142,018.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,014.93 төгрөг, нийт 6,974,027.58 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Миний бие Б.Л нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6,974,027.58 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1,394,805 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1,394,805 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,394,805 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,394,805 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,394,807.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрмөнх би хариуцагч Б.Лийг нэхэмжлэлийн шаардлага болох 6,974,027.58 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд сар бүр 1,394,805 төгрөгөөр 5 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Лд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,974,027.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.Л нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6,974,027.58 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1,394,805 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1,394,805 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,394,805 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,394,805 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,394,807.58 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.Лд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Лд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,974,027.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрмөнх, хариуцагч Б.Л нар харилцан тохиролцож, хариуцагч Б.Л нь 6,974,027.58 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1,394,805 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1,394,805 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,394,805 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,394,805 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,394,807.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б.Лд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,534 төгрөгөөс 63,267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 63,267 төгрөгийг, хариуцагч Б.Лээс 63,267 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ