| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00285/И |
| Дугаар | 304/ШШ2025/00440 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 304/ШШ2025/00440
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-**, ******* цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, О******* сум, ** дугаар баг, ******* 00 тоотод оршин суух Л.А*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 632,969 /зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00285/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.А******* нь М******* ББСБ ХХК-тай 2020 оны 12 сарын 01-ний өдөр 140000593960 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн М******* үүрэн телефоны дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Л.А******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 сарын 09-ний өдөр 400,000 төгрөгийг сарын 2,6%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
М******* ББСБ-ын зүгээс Л.А*******гаас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад өнгөрсөн хугацаанд 150,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 03 сарын 18-ны өдрийн байдлаар Л.А*******гийн үндсэн зээлийн үлдэгдэл 363,863 төгрөг, 2022 оны 06 сарын 09-ний өдрөөс 2025.03.18-ны өдрийг хүртэлх 983 хоногийн зээлийн хүү 224,253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,853 төгрөг нийт 632,969 төгрөг байна. Л.Аптантуяа нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 632,969 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М******* ББСБ ХХК нь хариуцагч Л.А*******гаас зээлийн гэрээний үүрэгт 632,970 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 632,970 төгрөгийг тус компанийн ХААН банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Л.А*******д холбогдуулан 632,969 /зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.А*******д холбогдох 632,969 /зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 19,639 /арван есэн мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 9,820 /есэн мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА