Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 315/ШШ2025/00230

 

 

 

 

 

 

 

 


2025  07  23  315/ШШ2025/00230

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Одкон холдингийн байр, 312 тоот хаягт байрлах, утас 88117032Татбос ХХК-ийн

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах,******* холбогдох

Нэгдсэн эмнэлгийн дээврийн их засварын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээний үүрэг, алдангид 20,258,550 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 01ий өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэгдсэн эмнэлгийн дээврийн их засварын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээний үүрэгт 19,500,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн алдангид 758,550 төгрөг, нийт 20,258,550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компанитай байгуулсан гэрээний дагуу зураг төсвийн мөнгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Татбос ХХК нь хариуцагч *******т холбогдуулан нэгдсэн эмнэлгийн дээврийн их засварын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээний үүрэг, алдангид 20,258,550 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Татбос ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,243 төгрөгийн тал хувь 129,621.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 129,621.5 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Татбос ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Татбос ХХК-ийн нэгдсэн эмнэлгийн дээврийн их засварын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээний үүрэг, алдангид 20,258,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Татбос ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,243 төгрөгийн тал хувь 129,621.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 129,621.5 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Татбос ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Н.БАЯРБААТАР