| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01542/И |
| Дугаар | 307/ШШ2025/01294 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 307/ШШ2025/01294
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр *******, *******ын ******* *******, *******, Г******* *******ны төв анд оршин байх, Г******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар , 1 дүгээр *******лол, дугаар , тоот хаягт оршин суух Д овогт Дгийн Т /РД:ТИ740912/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17,897,054.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Д.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Г******* *******тай 19 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлэн авсан.
Мөн зээлдэгч Д.Т нь Г******* *******тай 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр R430001655 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал *******ны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, энэ гэрээний үндсэн дээр цахим зээлээр 49 тоот зээлийн данс үүсгэж, 2024 оны 01 дүгээр сарын -ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4,120,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авч ашигласан.
Зээлдэгч Д.Т нь 19, R430001655 тоот зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, хугацаа хэтрүүлсэн.
Иймд *******ны зүгээс 19, R430001655 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 17,897,054.03 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Г******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Тд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, хариуцагч Д.Т нар харилцан тохиролцож, хариуцагч Д.Т нь Г******* *******ны нэхэмжилсэн 17,897,054.03 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,897,054.03 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* ******* ХК нь хариуцагч Д.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,897,054.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Д.Т нь Г******* *******ны нэхэмжилсэн 17,897,054.03 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,897,054.03 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Д.Тд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Г******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Тд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Т нь Г******* *******ны нэхэмжилсэн 17,897,054.03 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,897,054.03 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Д.Тд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,435 төгрөгөөс 123,717.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 123,717.5 төгрөгийг, хариуцагч Д.Таас 123,717.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ