| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00592/И |
| Дугаар | 304/ШШ2025/00441 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 304/ШШ2025/00441
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* т*******,*** давхарт байрлах *** банк ХК /Хувийн хэргийн дугаар:*******/, /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б***** аймаг, Б***** сум, ** дугаар баг, **** тоотод оршин суух Ч******* овогт Б*******ы С******* /ИБД:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 7,105,537.05 /долоон сая нэг зуун таван мянга таван зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00592/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ** банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот зээлийн гэрээний үүрэгт 898,954.41 төгрөг, 6000094750 тоот зээлийн гэрээний үүрэгт 609,982.44 төгрөг, 6000101599 тоот зээлийн гэрээний үүрэгт 805,197.85 төгрөг, 6000102806 тоот зээлийн гэрээний үүрэгт 228,062.22 төгрөг, 6000104766 тоот зээлийн гэрээний үүрэгт 186,772.52 төгрөг, 6000105931 тоот зээлийн гэрээний үүрэгт 230,571.93 төгрөг, 6000107207 тоот зээлийн гэрээний үүрэгт 494,247.26 төгрөг, 6000108846 тоот зээлийн гэрээний үүрэгт 99,993.26 төгрөг, 6000110107 тоот зээлийн гэрээний үүрэгт 279,493.85 төгрөг, 6000111196 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,109,368.31 төгрөг, 6000112590 тоот зээлийн гэрээний үүрэгт 339,619.76 төгрөг, 6000113880 тоот зээлийн гэрээний үүрэгт 675,790.6 төгрөг, 6000115168 тоот зээлийн гэрээний үүрэгт 504,256.36 төгрөг, 6000117282 тоот зээлийн гэрээний үүрэгт 84,117.71 төгрөг, 6000118181 тоот зээлийн гэрээний үүрэгт 125,802.54 төгрөг, 6000118905 тоот зээлийн гэрээний үүрэгт 167,381.06 төгрөг, 6000119498 тоот зээлийн гэрээний үүрэгт 247,924.97 төгрөг, нотариатын зардалд 18,000.00 төгрөг, нийт 7,105,537.05 төгрөгийг хариуцагч Б*******ы С*******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.С******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ** банк ХК нь хариуцагч Б.С*******ид холбогдуулан 7,105,537.05 /долоон сая нэг зуун таван мянга таван зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.С******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.С*******ид холбогдох 7,105,537.05 /долоон сая нэг зуун таван мянга таван зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.С******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 64,320 /жаран дөрвөн мянга гурван зуун хорь/ төгрөг, хариуцагч Б.С*******оос 64,320 /жаран дөрвөн мянга гурван зуун хорь/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА