| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01074/И |
| Дугаар | 307/ШШ2025/01296 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 307/ШШ2025/01296
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум *******ын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр *******, ******* ******* *******, ******* Засгийн газрын 9 дүгээр , Ж******* ******* ******* ТБАГ /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар , 6 дугаар *******лол, тоот хаягт оршин байх Э ХХК /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, дугаар *******, 13 дугаар *******лол, , дугаар , тоот хаягт оршин суух, Б овогт Аын У /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зийн гэрээний үүрэгт 96,686,632 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ө /цахимаар/,
Хариуцагч: А.У /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Дурсахбаяр оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж*******, ******* ******* ТБАГ нь хариуцагч Э ХХК, А.У нарт холбогдуулан зийн гэрээний үүрэгт 96,686,632 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж*******, ******* ******* нь Э ХХК, иргэн А.У нарын хүсэлтээр 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр SME-20-00803 дугаартай зийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зсэн.
Ж*******, ******* ******* газраас 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр здэгч Э ХХК, А.У нарт зийн гэрээний үүргээ биелүүлэх хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч зийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас үндсэн зийн үлдэгдэл 61,612,829 төгрөг, зийн хүү ,239 төгрөг, алданги 34,926,564 төгрөг, нийт 96,686,632 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Э ХХК-ийн өмчлөлийн, үйлчилгээний зориулалттай, Ү- дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар , 17 дугаар *******лол, дүгээр , 2 тоот хаягт лах, 142.41 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгө, Э ХХК-ийн өмчлөлийн, гаражийн зориулалттай, Ү- дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар , 17 дугаар *******лол, дүгээр , зоорийн давхарт лах 139.1 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, худалдаа, нийтийн үйлчилгээний , төв цогцолборын зориулалттай, дугаартай, нэгж талбарын 438 дугаартай, Э-20030005 дугаартай эзэмших эрхээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан тайлбартаа:
Э ХХК, А.У нарт холбогдох Ж*******, ******* ******* -тай холбоотой зийн төлбөрийг бүрэн төлж дуусгаж, гэрээний биелэлт бүрэн хангагдсан. З төлбөр баримтыг хавсаргав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж*******, ******* ******* ТБАГ нь хариуцагч Э ХХК, А.У нарт холбогдуулан зийн гэрээний үүрэгт 96,686,632 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ХХК, А.У нар нь нэхэмжлэгч Ж*******, ******* ******* ТБАГ-ын нэхэмжилсэн 96,686,632 төгрөгийг төлж барагдуулсан болох нь талуудын тайлбар, Ж*******, ******* ******* ТБАГ-аас ирүүлсэн з төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Хасбанк ХК-ийн төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Э ХХК, А.У нар нь нэхэмжлэгч Ж*******, ******* ******* ТБАГ-ын нэхэмжилсэн 96,686,632 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Э ХХК, А.У нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж*******, ******* ******* ТБАГ-ын нэхэмжлэлтэй, Э ХХК, А.У нарт холбогдох зийн гэрээний үүрэгт 96,686,632 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Э ХХК, А.У нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ж*******, ******* ******* ТБАГ-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс *******лөгддөгийг дурдаж, хариуцагч Э ХХК, А.У нараас 641,383 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ