| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00586/И |
| Дугаар | 304/ШШ2025/00442 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 304/ШШ2025/00442
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Б**** аймаг, Б**** сум, ** дугаар баг, Ч** в** Х******* ** гудамж, **** тоотод байрлах Х******* ХК /Хувийн хэргийн дугаар:*******/, //РД:*******-ийн Булган салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б*** аймаг, Б******* сум, ** дүгээр баг, Д*******д оршин суух Ш******* б******* овогт Г*******ийн Н /ИБД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 12,507,771.34 /арван хоёр сая таван зуун долоон мянга долоон зуун далан нэгэн төгрөг гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00586/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХК-ийн Б****** салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г******* овогтой Н нь ХасБанктай 2024 оны 06 дугаар сарын 25- ны өдөр 1310089853 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 19,000,000 /Арван есөн сая/ "өгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 06 сарын 25-ны өдөр зээлдэгч Г.Н ХасБанк дахь 5005817478 дансанд 19,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6,966,666.63 төгрөг, зээлийн хүүд 3,204,708.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,389.21 төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1310089853 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлж 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 63 хоног хугацаа хэтрүүлээд байна.
ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд нийт үндсэн зээлийн төлбөр 12,033,333.37 төгрөг, 2025 оны 07 сарын 28-ний өдрийн байдлаарх хүү 454,640.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,297.53 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 12,507,771.34 төгрөгийг Г.Нгаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХК-ийн Б***** салбар нь хариуцагч Г.Нд холбогдуулан 12,507,771.34 /арван хоёр сая таван зуун долоон мянга долоон зуун далан нэгэн төгрөг гучин дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Н нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* ХК-ийн Булган салбарын нэхэмжлэлтэй Г.Нд холбогдох 12,507,771.34 /арван хоёр сая таван зуун долоон мянга долоон зуун далан нэгэн төгрөг гучин дөрөв/ төгрөгийг хариуцагч Г.Н нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 107,537 /нэг зуун долоон мянга таван зуун гучин долоо/ төгрөг, хариуцагч Г.Нгаас 107,537 /нэг зуун долоон мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА