Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2025/00445

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-**, С******* Т*******, ** дугаар давхарт байрлах, ******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар:*******/, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Б***** сум, ** дугаар баг Х******* хөх чулуут *** гудамж *** тоотод оршин суух Б******* овогт Чийн С /ИБД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,765,554.81 /таван сая долоон зуун жаран таван мянга таван зуун тавин дөрвөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00525/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Чийн С нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 03 сарын 15-ны өдөр ЗГ2024031511790 тоот гэрээний дагуу Samsung А54 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,438,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2024 оны 03 сарын 16-ны өдөр ЗГ2О24ОЗ1611904 тоот гэрээний дагуу Samsung А54 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,410,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2024 оны 03 сарын 15-ны өдөр ЗГ2024031511793 тоот гэрээний дагуу Samsung А54 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,148,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажбайна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 5,765,554.81 төгрөгийг хариуцагч Чийн Сгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ББСБ ХХК нь Ч.Сд холбогдуулан гаргасан 5,765,554.81 үнийн дүнтэй нэхэмжлэл нь давхардсан учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.Сд холбогдуулан 5,765,554.81 /таван сая долоон зуун жаран таван мянга таван зуун тавин дөрвөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг давхардуулан гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Сд холбогдох 5,765,554.81 /таван сая долоон зуун жаран таван мянга таван зуун тавин дөрвөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 53,560 /тавин гурван мянга таван зуун жар/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 53,560 /тавин гурван мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА