Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 315/ШШ2025/00229

 

 

 

 

 

  

2025  07  23 315/ШШ2025/00229

  

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би, 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 712 тоот хаягт  байрлах, утас 86162654, ББСБ ХХК-ийн

Хариуцагч: *******,*******,, холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 210,030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 01ий өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ББСБ  ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  ББСБ ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 20240415-60734 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 300,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000723004 тоот зээлийг Голомт банк дахь тоот дансанд, зээлдэгч нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусаж, үндсэн зээлээс 105,647 төгрөгийг хасаж, үлдэгдэл 194,353 төгрөг, нийт идэвхтэй ашиласан 189 хоногийн хүү 89,505 төгрөг, хүүнд төлсөн 73,828 төгрөгийг хасаж, үлдэгдэл 15,677 төгрөг, нийт 210,030 төгрөгийг хариуцагч аас гаргуулж өгнө үү гэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр нэхэмжлэлийн шаардлага 210,030 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан гэх тайлбарыг ирүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь  хариуцагч т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 210,030 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 210,030 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаярын тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,950.90 төгрөгийн тал хувь 3,475.45 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 3,475.45 төгрөгийг хариуцагч аас  тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 210,030 төгрөгийг хариуцагч төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,950.90 төгрөгийн тал хувь 3,475.45 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 3,475.45 төгрөгийг хариуцагч аас  тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Н.БАЯРБААТАР