Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00234

 

 

 

 

 

2025 07 24 315/ШШ2025/00234

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,, холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,499,965.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ЗГ2420900Х дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 1,449,900 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар авсан.Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 315 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 607,000 төгрөгийн төлөлт хийсэн. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 1,028,196.15 төгрөг, зээлийн хүү 411,906.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,863.22 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,499,965.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:******* нэхэмжилсэн 1,499,965.58 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 4 хувааж төлөх хүсэлттэй байна. 2025 оны 8 сараас 2025 оны 11 сарыг дуустал сар бүр 374,991,58 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,499,965.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 1,499,965.58 төгрөгийг 2025 оны 8 сараас 2025 оны 11 сарыг дуустал сар бүр 374,991,58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэгтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,949 төгрөгийн тал хувь 19,474.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19,474,5 төгрөгийг хариуцагч эс гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч******* зээлийн гэрээний үүрэгт 1,499,965.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 сараас 2025 оны 11 сарыг дуустал сар бүр 374,991,58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,949 төгрөгийн тал хувь 19,474.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19,474,5 төгрөгийг хариуцагч эс гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР