Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2025/01463

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:307/2025/00311/И

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* гудамж, ******* ******* хаягт байршилтай ******* ГХОХХК (нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* гудамж, байр, ******* тоот хаягт байршилтай ХХК (итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд , утас: , )-д холбогдох,

19,452,200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Хариуцагчийн төлөөлөгч: ,

Хариуцагчийн өмгөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анужин нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ГХОХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

... Манай компани нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэр ийн аманд ХХК-ийн барьж буй хотхон дахь амины орон сууцанд 10кВт хүчин чадал бүхий он-грид нарны цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмжийг нийлүүлж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа ХХК болон ******* ГХОХХК-ийн хооронд үүссэн боловч тоот Ажил гүйцэтгэх гэрээг ******* ГХОХХК нь иргэн (РД:)-тэй байгуулсан байдаг. Үүний учир нь нь хотхонд амины орон сууц худалдан авч, түүний худалдан авсан орон сууцанд нарны цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмжийг суурилуулахаар болсон бөгөөд ХХК-ийн тавьсан саналын дагуу уг гэрээг тэй байгуулсан байдаг.

Уг гэрээ нь нэг талаас ******* ГХОХХК, нөгөө талаас ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийллийн үндсэнд бий болсон тохиролцооноос үүдэлтэй хэдий ч гийн нэр дээр байгуулах болсон шалтгаан нь ХХК-аас санал тавьснаас улбаатай. Тодруулбал тоног төхөөрөмж суурилуулах орон сууцыг ХХК-аас нэрлэн заасан бөгөөд тухайн байрыг гэх хүн худалдан авч байгаа учраас түүний нэр дээр гэрээ байгуулах хүсэлтийг ХХК-аас тавьж, улмаар бид цаасан дээр тэй тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан хэдий ч ажлын хөлс төлөх үүргийг ХХК нь бүрэн хариуцаж байсан болно.

Гэрээний 4.1 дүгээр зүйлд гэрээний урьдчилгаа төлбөр нь 50 хувь буюу тоогоор 15,486,100 ... бөгөөд урьдчилгаа төлбөрийг 2 тал гэрээнд гарын үсэг зурж баталгаажсанаас ажлын 5 хоногт багтаан төлнө гэж заасны дагуу бид 50 хувийн урьдчилгаа төлбөрийг хүлээн авсанаар ажлаа гүйцэтгэж эхлэх байсан ч гэрээний үнийн дүнгийн 30 орчим хувь урьдчилгаагаар шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг бэлтгэн нийлүүлэх, тэдгээрийг угсарч суурилуулах, мөн түгээх сүлжээнд холбох ажлын зургийг боловсруулж ТӨҮГ-аар батлуулах зэрэг бэлтгэл ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Энэхүү нэхэмжлэлд ХХК-аас ******* ГХОХХК-ийн дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн компанийн дансны хуулгыг хавсарган өгч байгаа болно.

Мөн гэрээний 4.2 дугаар зүйлд гэрээний үлдэгдэл 50 хувь буюу 15,486,100 ... төгрөгийн төлбөрийг гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэж дууссаны дараа 72 цагийн туршилт хийж, ТӨХК-д техникийн хяналт хийлгэж захиалагчид хүлээлгэн өгсөнөөс хойш ажлын 5 хоногт багтаан төлнө гэж заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр нь инвертерийн тохируулга хийгдэж 72 цагийн хугацаанд цахилгаан эрчим үйлдвэрлэл явуулан туршилтаар баталгаажуулсны дараа төлөгдөх ёстой боловч ХХК-аас энэхүү туршилтын ажлыг гүйцэтгэх боломжоор хангаж өгөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Уг нөхцөл байдлын талаар 2024.05.24-ний өдрийн тоот албан бичиг, 2024.07.03-ны өдрийн тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн (дээрх албан бичгүүдийн хувийг иргэн д мөн гардуулсан байдаг) боловч одоог хүртэл суурилагдсан нарны цахилгаан үүсгүүрийн туршилт тохируулах явуулах боломжоор хангаагүй, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байдалтай байна.

Уг ажлын угсралтыг бид 2023.07.06-ны өдрийн гэрээгээр ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн бөгөөд хотхон дахь амины орон сууцанд 2023 оны 07 сарын 07-ны өдрөөс 2023 оны 07 сарын 10-ны өдрийн хооронд 9.72 кВт нарны дэлгэц бүхий 10кВт сүлжээтэй зэрэгцээ ажилладаг системийг бүрэн суурилуулж дуусгасан бөгөөд энэ нь ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон тус гэрээг дүгнэсэн актаар нотлогдоно.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр ХХК болон ******* ГХОХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа бий болсон бөгөөд энэ нь ХХК-аас ******* ГХОХХК-д урьдчилгаа төлбөр төлсөн үйлдэл, ******* ГХОХХК-ийн ажил гүйцэтгэсэн үйлдлээр илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 болон 351.1.2 дахь хэсэг, гэрээний 3.3 дугаар зүйлд заасан үүргээ тус тус зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож удаа дараалан мэдэгдэл хүргүүлэн боломжит хугацаа олгож байхад үүргээ гүйцэтгээгүй өдгөө 1 жил 6 сарын хугацаа өнгөрөөд байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт үндэслэн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 19,452,200 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв. (хх 1-2 дахь тал)

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:

...Үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой. Хариуцагчийн талаас бид нар хамаагүй зуучилсан гэж тайлбарлаж байна. тэгвэл яагаад 10,000,000 төгрөг нэхэмжлэгч компанийн дансанд орсон бэ, гэрч гийн мэдүүлэгт би нэхэмжлэгчээс худалдаж авна гэж яриагүй харин хаусныхаа үнэд орчихсон байна гэж тохирсон гэдэг талаар хэлсэн. Мөн хариуцагчийн өөрийнх нь зааварчилгаагаар аль байрны дээр суурилуулахыг заалгаад мөн хоёр гурван удаа буулгаж байрлуулсан байдаг. Манайх мэргэжлийн нарны панел суурилуулдаг компани мэргэжлийн компани учир захиалагчийн зааварчилгаагүй хамаагүй байрлуулахгүй. гэдэг айлд барьсан зүйл байхгүй манайх захиалагчийн зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэсэн. Өмгөөлөгчийн зүгээс гэрээний талаар ярьж байна. Гэрээ заавал бичгээр байгуулагдана гэсэн шаардлага байхгүй. Манайх гэрээгээ танилцуулсан хариуцагч талаас зөвшөөрсөн. Манайх гэрээнд заасан бүх ажиллагаагаа хийсэн. Гол асуудал болбол туршилтын 72 цагийн ажил байгаа. хариуцагчийн зүгээс тухайн хаусуудаа цахилгаанд холбоогүй. Тогоо та нар залгаад өгөөч гэхээр Иргэний хуульд зааснаар захиалагч үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах үүрэгтэй. 2 жилийн өмнө тогоо залгаад өгөөч гэхэд залгаж өгөөгүй. Тиймээс Иргэний хуульд зааснаар гэрээ байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлсэн одоо манайх төлбөрөө авъя гэж байна.

Нэгдүгээрт, гэрч гийн мэдүүлэгт “Байшингийн хаусны үнэд нарны панелийн мөнгө орсон” гэх агуулга бүхий мэдүүлэгт авагдсан. Мөн гийн өмнөөс гэдэг хүн өртэй байж байгаад өрөндөө 10,000,000 төгрөг төлж байгаа юм бол   манайхтай нэг ч удаа ирж уулзаагүй юм бэ? нарны панелиа залгаж өгөөч гэж нэг удаа хэлж байгаагүй. гээс гэрчийн мэдүүлэг авахад ямар нэгэн гэрээ хийгдээгүй талаар хэлдэг.

Хоёрдугаарт, хариуцагч зааж өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Хариуцагчийн төлөөлөгч өөрөө хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр тухайн үед цахилгаантай байсан бол нотлох ёстой. Энэ талаарх нотлох баримт нэг ч байхгүй. Мөн өөс магадлал хийсэн. “*******” ХХК-ийн зүгээс бүх ажлаа чанарын шаардлага болон зөөврийн стандартын дагуу нийлүүлсэн байна гэж үзсэн. Ажлын зураг төслийг харахад хэрэгт гаргаж өгсөн фото зурагтай таарч байна. Хариуцагчийн зүгээс гаргасан ганц л хариу тайлбар байгаа. Өөр нотлох баримт байхгүй. Уг тайлбартаа “Үлдэгдэл ажлаа хийгээд дуусчихвал төлбөрийг нь төлөхөд татгалзах зүйлгүй” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан. Суурилуулсан тоног төхөөрөмжийг хулгайлж авч явсан талаар “ Маргахгүй” гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Өнөөдөр л анх удаа гэдэг хүний талаар сонсож байна. Хоёр гэрээ өгсөн бол гэдэг хүнийг гэрчээр асуулгах хэрэгтэй. Энэ талаарх нотлох баримт байхгүй. Хоёрдугаарт, өөрсдөө хөөцөлдөөд мөнгөө ав гэж хэлж байна. Бид тантай гэрээ байгуулсан тул танаас авах эрхтэй шүү дээ. тэй ямар өглөг авлагатай байсан талаар нотлох хэрэгтэй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын үндсэн дээр “*******” ХХК, “ ” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан. Гэрээний гол нөхцөлийн талууд тохиролцсон бол гэрээ байгуулагдсан тооцно. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.5-д “Нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бол” гэж заасан. Энэ үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Урьдчилгаа 10,000,000 төгрөгийг нь төлж, ажлын зааварчилгааг өгсөн. Үүнийг няцаасан нотлох баримт хэрэгт байхгүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

3. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Манай ХХК нь нэхэмжлэгч байгууллага болох ******* ГХОХХК-тай ямар нэгэн хамтран ажиллах гэрээ хийгдээгүй ба хэн нэгний хүсэл зоригийг илэрхийлээгүй болно. Хариу тайлбар илгээх болсон шалтгаан гэвэл:

А. 2003 оны 07 сарын 05-ны тоот ажил гүйцэтгэх гэрээ нь гэх манай компанийн барьж байгуулсан амины орон сууцны захиалагчтай хийсэн гэрээ бөгөөд уг гэрээний урьдчилгаа мөнгийг манай компаниас урьдчилан шилжүүлсэн бөгөөд гэрээний үүргийн дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй болно.

Б. Удаа дараа манай компаниас ажлаа хийж дуусгах тухай амаар болон утсаар ярьж хэлсэн боловч ойлголцоогүй.

В. Өөр захиалагчийн амины орон сууцанд тавьсан нарны панелаа ашиглалтад оруулж өгөөгүй, шаардлагатай тоног төхөөрөмж (инвертер, дотор цахилгааны самбар, тоолуур) гэх мэт зүйлс дутуу байсан.

Г. Нэхэмжилж буй мөнгөн дүн баримт нотолгоогүй.

Д. Дутуу ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгавал нарны панелаа ажиллагаанд оруулаад өгсөн тохиолдолд гэрээний дагуу төлбөр тооцоогоо дуусгахад бэлэн байгаа.

Е. Манай компанитай ямар нэгэн тооцоогүй болно. Өөрсдийн суурилуулсан гээд байгаа зарим нэг нарны панелаа хулгайлаад явсан байдаг, сүүлд мэдсэн.

Ё. Гэрээ хийсэн гийн амины орон сууцны дээр ямар нэгэн нарны панел суурилагдаагүй. Гэрээ хийгдээгүй захиалагчийн амины орон сууцан дээр нарны панел суурилуулсан ба тэр суурилуулсан байгаа нарны панелаа ашиглалтанд оруулаад өгвөл дараа дараагийн захиалагч нар нарны панелаа тавиулах сонирхол их байгаа гэдгээ үүгээр уламжлая гэв. (хх 39 дэх тал)

4. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:

... Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж ярьж байна. Гэтэл уг гэрээг нэхэмжлэгч компани гэдэг хүнтэй байгуулсан. Энэ хэд ярихдаа хариуцагч компанийн хүсэлтээр байгуулсан гэдэг зүйл ярьдаг. Үнэхээр тийм зүйл байгаа бол нэхэмжлэгч тал үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгч нотлох ёстой. Хариуцагчийн зүгээс манайх 30 айлын хаус барьж байгаа танай нарны панелыг сонирхож байна. Дажгүй болбол айлууддаа санал болгоод явъя гэж тохирсон. Манай компани 30,000,000 төгрөгийг гаргана гэж тохироогүй иргэдтэй уулзаад санал болгох талаар тохиролцсон. Нэг ёсондоо нэхэмжлэгч компанийг иргэдтэй холбох ажиллагааг хийсэн. Нэхэмжлэгч компани иргэн гэдэг хүнтэй гэрээ байгуулаад хийхдээ иргэн гэдэг хүний хаус дээр суурилуулаад хийсэн. гэрчийн мэдүүлэг өгсөн. Манайд тийм нарны панел хийгдээгүй гээд. Иргэн тойгоо учраа олохгүй хариуцагч компаниас үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардаж байгаа. Гэтэл тус гэрээний 4.2-т маш их тодорхой зааж өгсөн байгаа. Гэтэл ажил дууссан эсэх нь тодорхойгүй тэр гэдэг хүнтэйгээ тохиролцоод өгч аваагүй байж яагаад ингээд хариуцагч компаниас нэхэмжлээд байгаа юм бэ? хариуцагчаа буруу тодорхойлоод байгаа юм биш үү тиймээс хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоор хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж хэлж байна. Хариуцагчийн хувьд хоёулаа ******* хотод байсан учраас холбоо барьж чадаагүй. 30 айл нийтдээ 900,000,000 гаруй төгрөг болно. гэдэг хүний хаусанд нарны панель байрлуулсан. “ ” ХХК 10,000,000 төгрөг шилжүүлсэн гэдгийг барьцаалж 19,452,200 төгрөг төлөх ёстой гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шалгаж авах ёстой байсан. Хэрвээ доголдолтой байсан бол яах вэ? Иймд хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

5. Шүүхээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний 1.9, 3.2, 4.2 дахь заалтууд, зардлын төсөв, дансны хуулга, мэдэгдэх хуудас, гэрээний хэрэгжилт, зарлагын баримт, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Ажил гүйцэтгэх актад хүргүүлсэн баримт, иргэний хэрэг үүсгэх захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, Улсын бүртгэлийн гэрчилгээ, “*******” ХХК-ийн дүрэм, гэрч асуулгах хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрэл зураг, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн систем угсарсан талаарх зураг, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, сиди, гийн гэрчийн мэдүүлэг,н.Нямдоржийн мэдүүлэг, зураг төслийн баримт бичиг, флаш диск зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ГХОХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан 19,452,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байна.

1. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодруулж байна.

Үүнд: вилла хотхоны амины орон сууцанд нарны цахилгаан үүсгүүр суулгах гэрээг хоёр тал 100 хувь хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан. Гэрээний үнийн дүн 30,972,200 төгрөг. ******* ХХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор хоёр туслан гүйцэтгэгч компани ажиллуулсан. Уг ажлыг 2023 оны 07 сарын 07-ноос 07 сарын 10 хүртэл хугацаанд гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан. 04 сарын 01-нд урьдчилгаа 50 хувь буюу 16,150,000 төгрөг өгөхөөс 10,000,000 төгрөгийг өгсөн. Иймд гэрээний дагуу үлдэгдэл 19,452,200 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарласан.

2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ...Тухайн үед би н.Билгүүн гэдэг хүнтэй ярилцсан. Эхний ээлжинд 2 айлд тавья гэсэн. Нийт 30 айлын хаусанд нарны жижиг хэмжээний цахилгаан үүсгэвэрийг байруулахад 900,000,000 төгрөг болно. Айл бүрт хийгээрэй л гэсэн. , нарын материалыг өгсөн тэдэнтэй гэрээ хийгээрэй гэж. Тэгээд гэдэг айлд тавиулсан. тэй гэрээ хийсэн боловч тэднийд суурилуулаагүй. той ярилцахгүйгээр манай руу хандаад байгааг ойлгохгүй байна. ******* ХХК нь эрх ашгийг нь хөндөөгүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Талуудын тайлбар, 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 3С-2023/13 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээгээр ******* ХХК нь өөрийн хөрөнгөөр хариуцагч ХХК-ийн барьж буй хотхон дахь амины орон сууцанд 405 вт-ын чадалтай 24 ширхэг нарны дэлгэц болон 10 квт-н чадалтай зөвхөн системтэй зэрэгцээ ажилладаг нарны зайн систем суурилуулах, шаардлагатай үнийн саналд багтсан бараа материалыг нийлүүлэн угсралт, тохируулгын ажлыг Монгол Улсын холбогдох норм, стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр, ажлыг хийж гүйцэтгэх төсөв өртөг нь 30,972,200 төгрөгийн 50 хувь болох 15,486,100 төгрөгийг ажлыг гүйцэтгэж дууссаны дараа 72 цагийн туршид хийж, захиалагчид хүлээлгэн өгснөөс хойш ажлын 5 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч нь ажлын урьдчилгаа төлбөрт 10,000,000 төлсөн байх ба талууд энэ талаар маргаагүй.

Хэдийгээр ******* ХХК нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 3С-2023/13 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг тэй байгуулсан боловч уг гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгээгүй байх ба харин ХХК-ийн захирал ын зааж өгсөн хаусанд суурилуулж улмаар түүний зааварчилгаагаар 2-3 удаа засаж сайжруулсан талаар талууд тайлбар гаргаж маргаагүй тул талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэв.

4. Хэрэгт авагдсан гэрч , нарын мэдүүлэг болон ийн Магадлалын Ерөнхий дүгнэлт, тэй байгуулсан гэрээ, хариуцагчийн ...уг гэрээний урьдчилгаа мөнгийг манай компаниас шилжүүлсэн бөгөөд гэрээний үүргийн дагуу ажлаа гүйцэтгээгүй гэсэн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслүүдээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

5. Анх тохиролцсоны дагуу ХХК нь 380 волт буюу хаусны цахилгааны ерөнхий тэжээл, нарны зайн байгууламжийн газардуулгын ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас ******* ХХК нь тоног төхөөрөмжийг суурилуулсны дараа 72 цагийн туршилт хийж, ТӨХК-д техникийн хяналт хийлгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Улмаар ******* ХХК-ийн зүгээс ХХК-д энэ талаар хоёр ч удаа албан тоотоор мэдэгдэж, ажлыг үргэлжлүүлэх нөхцөл боломжоор хангаж өгөхийг шаардаж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тогтоогдож байна.

6. Хариуцагч нь  Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-д гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх, 351.1.4-д ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн зааж өгсөн байрлалд 405 вт-ын чадалтай 24 ширхэг нарны дэлгэц болон 10 квт-н чадалтай зөвхөн системтэй зэрэгцээ ажилладаг нарны зайн систем суурилуулах ажлыг гүйцэтгэсэн байх ба хариуцагч ХХК нь 380 волт буюу хаусны цахилгааны ерөнхий тэжээл, нарны зайн байгууламжийн газардуулгын ажлыг хийж гүйцэтгэх ажлыг гүйцэтгээгүйн улмаас 72 цагийн туршилт хийж, ТӨХК-д техникийн хяналт хийлгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

7. Улмаар хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах; 351.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж зааснаар ажлын үр дүнг хүлээн аваагүй байна.

Хариуцагч нь гэрээ байгуулаагүй, захиалагч хаусны эзэдтэй гэрээ байгуулах байсан. тэй гэрээ байгуулсан нь манайд хамааралгүй гэж маргаж байгаа боловч гэрч болон талуудын тайлбараар гийн өмчлөлийн хаусанд биш хариуцагч ХХК-ийн зааврын дагуу өөр Өхаусанд суурилуулсан, улмаар захиалагч компанийн зүгээс урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч ХХК-аас 19,452,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,211 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255,211 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-т тус тус зааснаар хариуцагч ХХК-аас 19,452,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 255,211 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255,211 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай

 

 

                                                                 ДАРГАЛАГЧ                            Д.АЛТАНТУЯА