Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 315/ШШ2025/00240

 

 

 

 

2025 07 25 315/ШШ2025/00240

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,, холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,783,490.75 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 9,794,490.75 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2024 оны 11 сарын 13-нд цахим зээлийн гэрээ байгуулж 9,220,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 2.8 хувийн хүүтэй авсан. Зээлийн төлбөрт 958,000 төгрөг төлсөн бөгөөд 2025 оны 01 сарын 13-ны өдрөөс эхлэн зээлээ төлөхгүй, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн. Иймд үндсэн зээл 8,559,386.95 төгрөг, хүү 1,179,879.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,223.84 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 9,794,490.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 900,000 төгрөгөөр, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл 794,490.75 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэнгис шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахыг хүссэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,783,490.75 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 9,794,490.75 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 9,794,490.75 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 900,000 төгрөгөөр, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл 794,490.75 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэнгистэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,662 төгрөгийн тал хувь 85,831 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 85,831 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч******* зээлийн гэрээний үүрэгт 9,794,490.75 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 900,000 төгрөгөөр, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл 794,490.75 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,662 төгрөгийн тал хувь 85,831 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 85,831 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР