Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 315/ШШ2025/00239

 

 

 

 

2025 07 25 315/ШШ2025/00239

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,, холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,472,942.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2224473 тоот кредит үйлчилгээний гэрээг байгуулж, 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ2024110842128 тоот гэрээний дагуу Iphone16 128 gb маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг авах зорилгоор нийт 4,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, үндсэн зээлд 499,686 төгрөг, хүү 135,874.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,583.38 төгрөг, шимтгэлд 2,400 төгрөг, нийт 5,472,942.23 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:******* нэхэмжилсэн 5,472,942.23 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 сарын 10, 25-ны өдөр тус бүр 300,000 төгрөг, 2025 оны 9 сарын 10, 25-ны өдөр тус бүр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 10, 25-ны өдөр тус бүр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10, 25-ны өдөр тус бүр 400,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10, 25-ны өдөр тус бүр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10, 25-ны өдөр тус бүр 200,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 290,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-ны өдөр 290,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 292,942.23 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 8 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүссэн тайлбарыг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,472,942.23 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 5,472,942.23 төгрөгийг 2025 оны 8 сарын 10, 25-ны өдөр тус бүр 300,000 төгрөг, 2025 оны 9 сарын 10, 25-ны өдөр тус бүр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 10, 25-ны өдөр тус бүр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10, 25-ны өдөр тус бүр 400,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10, 25-ны өдөр тус бүр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10, 25-ны өдөр тус бүр 200,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 290,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-ны өдөр 290,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 292,942.23 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяатай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,517 төгрөгийн тал хувь 51,258.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 51,258.5 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч******* зээлийн гэрээний үүрэгт 5,472,942.23 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 сарын 10, 25-ны өдөр тус бүр 300,000 төгрөг, 2025 оны 9 сарын 10, 25-ны өдөр тус бүр 300,000 төгрөг, 2025 оны 10 сарын 10, 25-ны өдөр тус бүр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10, 25-ны өдөр тус бүр 400,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10, 25-ны өдөр тус бүр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10, 25-ны өдөр тус бүр 200,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 290,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-ны өдөр 290,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 292,942.23 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,517 төгрөгийн тал хувь 51,258.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 51,258.5 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР