Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1043

 

 

 

 

 

 

 

    2024           09             10                                      2024/ДШМ/1043

 

 

Шүүгдэгч П.А, хуулийн этгээд

“Ц г” ХХК-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэрэнтогтох,

хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,  

хохирогч Х.Бын өмгөөлөгч З.Хүрэлсүх,

шүүгдэгч П.А, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Цэрэнханд,   

иргэний хариуцагч “С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Агийн өмгөөлөгч Э.Ганбат, Б.Номуундарь,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Номуундарь нарын хамтран гаргасан болон өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч П.А, “Ц” ХХК-ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Ад холбогдох 1709024971210 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тугтан овгийн П.А, 1963 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................../,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  

Хуулийн этгээд: 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №01 дугаар, ..............гэрчилгээ, 5773547 регистрийн дугаар, гадаад худалдаа, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй, .................. тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК;

Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Ц” ХХК-ийн захирал П.А нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг Энэтхэг улсаас худалдан авч гар тээшиндээ хадгалж, 2017 оны 1, 4 дүгээр саруудад импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн, Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэн импортолсон,

Шүүгдэгч “Ц” ХХК нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эм ханган нийлүүлэх байгууллагын байрандаа хадгалж хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв”, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О”, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “С” зэрэг эмнэлгүүдэд тус тус худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, “Ц г” ХХК-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Тугтан овогт П.Аийг эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч “Ц г” ХХК-ийг эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.А нь эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А буюу “Ц г“ ХХК-ийг эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 23,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.А буюу “Ц г“ ХХК-д оногдуулсан 23.000.000 төгрөгөөр  торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Аээс 7.500.000 төгрөгийг, иргэний хариуцагч “С” ХХК РД:............/-иас 7.500.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Аманусныхан овогт Х Д/.........../-т, шүүгдэгч П.Аээс 7.805.380 төгрөгийг, иргэний хариуцагч “С” ХХК-иас 7.805.380 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Шижээ овогт Н Б /..................../-д тус тус олгож, хохирогч Х.Б, Н.Б нар нь цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн Gatiquin 5ml савлагаатай 25 ширхэг эм, Brimodin 5mI савлагаатай 4 ширхэг эм, ketorocjn 0.5ml савлагаатай 16 ширхэг эм, Gatiquin-P 10mI савлагаатай 2 ширхэг эм, Dorzox Т 5mI савлагаатай 7 ширхэг эм, Dorzox 2% 5ml савлагаатай 4 ширхэг эм, Predmet 1% 10ml савлагаатай 24 ширхэг  эм, Tropicamide 1 % савлагаатай 5 ширхэг эм, Тоba DM10 ml савлагаатай З ширхэг эм, Pilocarpine еуе drops 2% 5ml савлагаатай 1 ширхэг эм буюу нийт 91 ширхэг эм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.А буюу “Ц г“ ХХК-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.928.000 төгрөгийг “Ц г“ ХХК-ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлогод оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.А буюу “Ц г” ХХК нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Номуундарь нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Номуундарь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 зүйлийн 1.1 болон 39.6 дугаар зүйл, тодруулбал 39.6-ийн 1.1, 1.2, 1.З болон 1.4, 39.7 дугаар зүйлд тус тус заасанчлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт болон үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх ба шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

1. ”С” ХХК-г иргэний хариуцагчаар татсан үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.А болон “Ц г” ХХК-д холбогдуулан эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад С” ХХК-г Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2020.05.05-ны өдрийн 9 тоот “Иргэний хариуцагчаар татах тухай тогтоол”-оор тус хэрэгт иргэний хариуцагчаар татсан бөгөөд тус тогтоолд зааснаар “...эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Ц г” ХХК-ийн эмнэлгийн хэрэгсэл болох Авастин тариаг худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж байхад худалдан авч нэр бүхий 2 хохирогчид тарьсны улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль бусаар хариуцвал зохих хуулийн этгээд нь “С” ХХК болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй байх тул...” гэж үндэслэсэн байх бөгөөд энэхүү бодит байдалд нийцээгүй буюу “С” ХХК-г иргэний хариуцагчаар татах болсон үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэхэд анхан шатны шүүх буруу үнэлэлт өгч, дүгнэсэн гэж үзнэ. Учир нь “С” ХХК нь “Ц г” ХХК-тай 2017.04.17-ны өдөр “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ”-г албан ёсоор байгуулж, тус гэрээний нийлүүлэгч буюу “Ц г” ХХК-ийн Монгол улсын зохих төрийн эрх бүхий байгууллагуудаас тусгай шалгуур, хяналтын үндсэн дээр олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн буюу тус байгууллагын Монгол улсад эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах эрхийг нь шалгаж тусгай зөвшөөрөл олгогдсон байгууллагаас, байгуулсан гэрээний үндсэн дээр худалдан авч байна гэдэг ойлголтоор эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан байна. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг зориуд гуйвуулан тайлбарласан шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн хууль бусаар эмийн худалдаа эрхэлж байгаа иргэнээс мэдсээр байж худалдан авалт хийсэн мэтээр дүгнэсэн байна. “С” ХХК нь хууль болон гэрээгээр олгогдсон хязгаарлагдмал эрхийн хүрээнд тус худалдан авч буй байгууллагын тусгай зөвшөөрөл, худалдан авч буй эм, эмнэлгийн хэрэгслийн сертификат, лац, битүүмж, цувралын дугаар зэргийг шалгаж буюу эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээж авах байгууллагын журмыг үндэслэн хүлээн авсан нөхцөл байдлыг тухайн хэрэг болох үед мэргэжлийн хяналтын байгууллага шалган тогтоож, холбогдох бүх баримтыг хураан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал болох “С” ХХК нь гэрээний нөгөө тал болох “Ц г” ХХК-ийн нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгсэл тус бүрд Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс олгож байгаа зөвшөөрлийг шалгах эрх хуулиар олгогдоогүй, тус Монгол улсад худалдан борлуулж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл нэг бүрийг хянан шалгах буюу дээж авч шинжлүүлэх үүрэг хүлээгээгүй буюу энэхүү үүргийг тусгай зөвшөөрөл олгогч төрийн эрх бүхий байгууллага, шүүгдэгч болох эм ханган нийлүүлэх байгууллага тусгайлан хэрэгжүүлдэг болно. Гэтэл, анхан шатны шүүх нь иргэний хариуцагчаар татагдсан “С” ХХК-ийн иргэний хариуцагч болох эсэх тухайд дүгнэлт хийхдээ “С” ХХК нь ........... серийн дугаартай Авастин эмийг худалдан авч..., нөгөө талаас “О” эмнэлэг нь мөн “Ц г” ХХК-с худалдан авсан мөн ижил .............. серийн дугаартай Авастин эмийг өвчтөнд тарихад нүдний өмнөд хэсгийн хордлогот үрэвсэл, ...нүдний хөндийн идээт үрэвсэл үүссэн байжээ. Өөрөөр хэлбэл, “Ц г” ХХК-“О” эмнэлэгт худалдсан НО155ВО6 серийн дугаар бүхий 2 флакон Авастин, “С” ХХК-д худалдсан мөн ............. серийн дугаар бүхий 1 флакон Авастин зэргийн үйлчлэлээр 2 өөр эмнэлэгт, нэг шинж тэмдэг бүхий үрэвсэл өвчтөнүүдэд үүссэн нь тухайн серийн дугаар бүхий флаконууд дахь эмийн өөрийн нь ариун чанарын шаардлага хангаагүй, үрэвсэл үүсгэгч нянтай байсан гэх нөхцөл байдал тодорхойлогдож байна.”, “Нөгөөтэйгүүр мэргэжлийн хяналтын байгууллагаас “О”, “С” эмнэлгүүдийн мэс заслын хэсгээс арчдас, агаар, ариун материал зэргээс дээж авч шинжлүүлэхэд агаарт байх нянгийн хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихэссэн, арчдас тодорхой хувийн нянгийн бохирдолтой зэрэг ижил төрлийн шинжилгээний хариу гарах боловч уг нөхцөл байдлыг битүүмжлэл бүхий, задраагүй Авастинд илэрсэн нянтай харилцан хамааралтай гэх нөхцөл тогтоогдоогүй, хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарахад энэ талаар баталж, нотлоогүй, “Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн мэдүүлэгт битүүмжлэл алдаагүй байхад аливаа өвчин үүсгэгч илэрсэн нь хадгалалтад бус чанартай холбоотой ...” гэсэн гэж дүгнэлт хийсэн байх бөгөөд энэхүү дүгнэлтийг авч үзвэл эмнэлгүүдийн үйл ажиллагаанаас бус “Ц г”-ийн нийлүүлсэн тарилгын эмийн ариун чанар алдагдсан, чанарын шаардлага хангаагүй байснаас өвчтөнүүдэд буюу хохирогч нарт хор уршиг учирчээ гэж дүгнэсэн хэмээн ойлгогдож байна.

Анхан шатны шүүхээс ийнхүү эмийн чанарын шаардлага хангаагүйгээс хохирогч нарт хор уршиг учирсан гэж дүгнэсэн атлаа өөрийн хийсэн дүгнэлтийн яг эсрэг агуулга бүхий, 2020.05.05-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 09 дугаартай “Иргэний хариуцагчаар татах тухай” тогтоолын үндэслэлийг буюу иргэний хариуцагчаар “С” ХХК-г татсан үндэслэлийг тогтоогдоогүй гэж дүгнэсэн гэж ойлгогдохуйцаар, түүнчлэн, Авастинд илэрсэн нян нь үйлдвэрлэгчийн алдаа дутагдлаас болсон эсэх, эсхүл П.А нь гадаад улсаас тээвэрлэн авчрахдаа болон эмнэлгүүдэд нийлүүлэх хүртэл хугацаанд хадгалалтын горим зөрчсөн эсэх, “О”, “С” эмнэлгүүдэд хадгалалтын горим алдагдсан эсэх, ер битүүмжлэлтэй боловч хадгалалтын горим алдагдсан тохиолдолд Micrococcus Iuteus нян илрэх боломжтой эсэх зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдоогүй, нөгөө талаас тэр нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх, хохирол, хор уршгийг хуульд зааснаар нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж эсрэг, тэсрэг агуулга бүхий дүгнэлт хийжээ. Энэхүү дүгнэлт нь шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтын хүрээнд дүгнэж чадалгүй орхисон гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “С” ХХК-г иргэний хариуцагч мөн эсэхийг тогтоохын тулд хийсэн энэхүү дүгнэлтээс авч үзвэл анхан шатны шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, иргэний хариуцагчаар татсан үндэслэлийг тогтоож чадаагүй, харин ч шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт хор уршиг учирч, энэ хэргийн улмаас иргэний хариуцагчаар татагдаж буй “С” эмнэлэг мөн хохирсоор байтал энэ нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, иргэний хариуцагчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа байгаа эсэхийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд тогтоогдохгүй гэж үзсэн мөртлөө бусдын үйлдлийн улмаас учирсан хор уршиг, хариуцлагыг хүлээх ёстой гэсэн ядмаг дүгнэлт хийсэн гэж ойлгогдохоор байна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс, “С” эмнэлэг нь хэдийгээр хэрэг учрал дамжмал байдлаар бусдын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй боловч болзошгүй эрсдэлээс сэргийлэх буюу эм зүйч ажиллуулж, түүгээр эмийн чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа баримт бичгийг зохих ёсоор шалгуулах, хүлээн авсныг баримтжуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр хохирогч нарт тэрхүү хохирол, хор уршиг учрах үйл баримтанд мөн иргэний эрх зүйн хариуцлага хүлээж байгааг  дурдах нь зүйтэй” гэж дүгнэжээ. Энэхүү шүүхийн дүгнэлт нь “С” эмнэлэг буюу иргэний хариуцагчийн буруутай үйл ажиллагаа эсхүл хэн нэгэн эмнэлгийн албан тушаалтан, ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирогчид хохирол учирсан зэргийг шалган тогтоолгүй эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хамаатуулан шалгасан баримтгүйгээр шууд хариуцах ёстой мэт шүүгдэгч П.А, “Ц г” ХХК-тай ижил эрүүгийн хэрэгт шүүгдэгчээр татагдан шүүгдэж буй мэтээр хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн үнэлэлт дүгнэлт гэж ойлгогдож байх ба мөн “С” эмнэлгийн зүгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ хууль болон журамд заасны дагуу зохих ёсоор үзүүлсэн эсэхэд эрүүгийн эсвэл зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг бүрэн тогтоогоогүйгээр, хохирогч нар буюу иргэний нэхэмжлэгч нарт иргэний хариуцагч болох “С” ХХК нь хичнээн төгрөгөөр үнэлэгдэх эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөр авалгүй үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг тогтоолгүйгээр иргэний нэхэмжлэгч нарын хохирол болон бусдын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан сэтгэл санааны гэм хорын төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Түүнчлэн, анхан шатны шүүх нь Монгол улсын Эрүүл мэндийн тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Монгол улсын стандартыг үндэслэл болгон дүгнэлт гаргасан байх бөгөөд ингэхдээ “эмийн сан“ гэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын үүрэг хариуцлагыг нүдний эмнэлгийн үйл ажиллагаатай хольж хутган, энэхүү хэргийн хүрээнд прокуророос шалгаж тогтоогоогүй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч эмнэлгийн эм зүйчийн үйл ажиллагааг шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд энэхүү дүгнэлтээрээ иргэний хариуцагчийг нотлох баримтгүйгээр дахин буруутгасан дүгнэлт хийсэн байх ба энэ нь “Гэтэл иргэний хариуцагчийн тухайд эм зүйчгүйгээр/ хуульд заасан шаардлагыг хангаагүй тул эм зүйч биш гэж үзнэ/ эм татан авах үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүний улмаас эм татан авахад зайлшгүй шаардлагатай зохист ажилбарууд орхигдож, энэ нь цаашлаад гуравдагч этгээдэд /хохирогч нар/ хохирол, хор уршиг учрах нэг шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй”, “Эцэст нь дүгнэн үзэхэд “С” ХХК нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай бөгөөд үүний үндсэнд хохирогч Х.Б, Н.Б нарын өмнө иргэний эрх зүйн үүрэг, хариуцлага хүлээх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна” гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь гагцхүү прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруу, хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэх байтал иргэний хариуцагч “С” эмнэлгийг анхнаас нь эрүүгийн журмаар гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй, түүнчлэн шүүх удаа дараа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ иргэний хариуцагчаар татсан “С” эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулсны дараа хохирогч нарын гэм хорын асуудлыг шийдвэрлүүлэх учиртай байтал ийнхүү шалган тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй нөхцөлийг гарган дүгнэж, шүүгдэгчийн хариуцлагыг иргэний хариуцагч хүлээх ёстой гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэрэгт огт хамааралгүй өөр хууль /Эрүүл мэндийн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль/-ийн зүйл, заалтыг зөрчсөн, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай буюу зөрчлийн болон бусад гэмт хэрэгт хамаатуулан шалгаагүй байж шууд хамааруулан буруутгаж, иргэний хариуцагчаар татагдсан этгээдийг шүүгдэгч мэтээр хариуцлага хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. Иргэний нэхэмжлэлийн талаар: Иргэний нэхэмжлэгч Х.Б, Б.Б нар нь эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгтээ болон хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй цөөн баримтуудыг гарган өгч тус бүрдээ гэм буруутай этгээдээс сэтгэл санааны гэм хорын төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн гэж ойлгогддог.

Анхан шатны шүүх нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад удаа дараа иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тодруулбал өөрт учирсан хохирол, сэтгэл санааны гэм хорын төлбөр зэргийг ямар үндэслэлээр эсхүл ямар үйл баримтын хүрээнд хэрхэн нотолж, хэнээс/иргэний нэхэмжлэгч нар нь удаа дараа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад янз бүрийн тайлбар хэлж байсан тухайлбал зарим мэдүүлэгтээ гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгчээс зарим мэдүүлэгтээ шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гэх мэтчилэн/ нэхэмжилж байгааг огтхон ч тогтоогоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнээс нэхэмжилж буй хохирол гэх дүн үйл баримттай холбоотой эсэх, иргэний нэхэмжлэгч Х.Бын гаргасан сэтгэл санааны гэм хорын төлбөр үйл баримттай холбоотой эсэх, тухайн хохирогч нарыг “С” эмнэлгээс үнэ төлбөргүй эмчилж байсан хохирлын баримттай /хх 52-95/ давхацсан эсэх болон Иргэний хууль дахь сэтгэл санааны гэм хорыг нөхөн төлүүлэх зохицуулалтад орсон өөрчлөлтийн хүрээнд “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” батлагдсан энэхүү аргачлалын болон бусад эрх бүхий этгээдээс тухайлан гаргасан хэм хэмжээг үндэслэн иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, сэтгэл санааны гэм хорын төлбөрт иргэний нэхэмжлэгч нараас өөрсдөө тогтоосон үнийн дүн нь хэрхэн яаж тогтоогдсон, хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй, энэхүү тогтоосон үнийн дүн нь энэхүү эрүүгийн хэргийн хүрээнд хэний үйлдэл, гэм буруугийн улмаас үүссэн гэж үзэж байгааг тогтоогоогүй, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу тухайн зүйлчлэлд иргэний хариуцагч ямар гэм буруутай үйлдэл хийж, түүнийг хэрхэн шалган тогтоож ямар зүйлчлэлээр хариуцлага хүлээлгэж гэм буруутайд тооцсоноор гэм буруугийн улмаас үүссэн сэтгэл санааны гэм хорыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шийтгэх тогтоолд эсрэг тэсрэг агуулга бүхий дүгнэлтүүдийг хийж иргэний нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгсөн нөхцөл байдал нь бодит байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоолын үндэслэл хоорондоо авцалдаагүй, харилцан зөрүүтэйгээр дүгнэж, ийнхүү гаргасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд нөлөөлж болох үйл баримтыг анхаарч үзээгүй, иргэний хариуцагч мөн эсэхийг тогтоохдоо үндэслэсэн нотлох баримт харилцан зөрүүтэй байхад үндэслэсэн нотлох баримтаас бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд заагаагүй байна. Дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.29-ний өдрийн 2024/ШЦТ/552 шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож иргэний хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Иргэний хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1.П.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шалах явцад “С“ ХХК-ийн эмнэлэг болон эмч мэргэжилтнүүдийн болгоомжгүй болон санаатай, зөрчлийн болон эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл огт тогтоогдоогүй байхад шүүх А гэм буруутай үйлдлээс учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэсгүй болно.

2. Шүүхээс “С” ХХК нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эм- эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллага болох “Ц” ХХК, түүний эзэн П.А нь хууль болон гэрээгээ зөрчиж, бүтээгдэхүүн нийлүүлсэн нь нотлогдсон атал худалдан авагч тал болох “С“ ХХК-ийг захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс хохирогч нарт эрүүл мэндийн хохирол учирсан мэт дүгнэсэн нь үндэсгүй.

3. “С” ХХК нь хохирогч Х.Б, Н.Б нарын амь насанд аюул учирч болохуйц нүд-тархины идээт хүндрэлээс 100 хувь сэргийлж нарийн  тусламж, үйлчилгээг үзүүлж түүний төлбөрийг хэн нэгнээс нэхэмжлээгүй байхад, шүүх хэрэг үйлдсэн этгээдийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй болно.

4. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн үйлчлэл хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн П.Ад холбогдох гэмт хэргийн хохирогч нарт сэтгэл санааны хохирол тооцож олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэхийг хүсье. ...” гэв.  

Шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэрэгсэхгүй болгосонтой санал нэгтэй байгаа ба харин хуулийн этгээдийг буруутган шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон энэхүү гомдлыг гаргаж байна. Тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Ц ХХК-иас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “О ХХК”, “Сонара” ХХК нартай худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орохдоо П.А гэх эрх зүйн этгээдийн нэрийн өмнөөс бус чухам улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх, тэдгээрийг импортлох ерөнхий тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагийн үндсэн дээр төсвийн байгууллагаас зарласан тендерт оролцож, хуулийн этгээдийн хувиар гэрээ байгуулж, төлбөрийг хуулийн этгээдийн нэрээр хүлээн авч, цаашлаад төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтэй хуулийн этгээдийн хувиар гэрээ байгуулж, О эмнэлэгтэй бичгээр гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй хэдий ч хэргийн үйл баримтаас үзэхэд тухайн эмнэлгийн зүгээс Ц г ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшдэгийг мэдэж байсан., тухайн нөхцөлд нь үндэслэн урьд энэ төрлийн тарилга Ц г ХХК-иас худалдан авч байсныг О эмнэлгийн удирдлагаас тодорхой мэдүүлж, Ц г ХХК-ийн зарлагын баримт хэрэгт авагдсан зэргээс үзвэл шүүгдэгч П.А нь дээрх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэх хуулийн шинж бүрэн хангагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэжээ. Гэвч тухайн авастин тариаг П.А хувиараа оруулж ирж эмнэлгүүдэд худалдахдаа компанийн ашиг сонирхлын үүднээс бус өөрийн хувийн мөнгөөр Энэтхэг улсаас худалдан авч иргэн А гэдэг нэрээр худалдсан үйл баримт тогтоогдсон байдаг. Үүнийг хэрэгт авагдсан аудитын дүгнэлт болон бусад компанийн санхүүгийн баримт болон тайлан зэргээр тогтоогдсон байдаг юм. Авастин тариаг худалдаж авсан эмнэлгүүдээс тарианы үнийг П.Аийн өөрийнх нь хувийн дансаар шилжүүлсэн байдаг бөгөөд компанийн дансанд нэг ч төгрөг ороогүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. “Ц г” нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлтэй хугацаа нь дуусаагүй байсан хугацаа мөн зөвхөн авастин тарианаас гадна өөр эм тариа нийлүүлдэг тусгай зөвшөөрөлтэй байсан байдаг”. Авастин тарианы хувьд П.А нь өөрийн хувийн мөнгөөр худалдан аван авчирч эмнэлгүүдэд худалдсан болох нь нотлогдон тогтоогдсон. Компани нь 2 гишүүнтэй компани бөгөөд авастин тариаг тус компанийн хөрөнгөөр авч худалдан борлуулаад олсон орлогыг компанийн дансанд оруулаагүй болох нь тогтоогдсон байхад энэ гэмт хэргийн субъект болж чадахгүй юм. Бас П.Аийн гаднаас авастин тариаг аван авчирч эмнэлгүүдэд өгсөн үйлдэл нь тэрээр зөвхөн хүмүүст тусалж байна гэдэг бодлоор хандсан болохоос өөртөө ашиг олох гэсэн санаа зорилго байхгүй байсан ба өөрөө ч гэсэн ярихдаа эмнэлгийн эмч нарын гуйлтаар олдохгүй ховор эм тариаг авчирч өгч хүмүүст буян болж байгаадаа сэтгэл өндөр байгаа гэж хүртэл хэлж байсан байгаа юм. Нөгөөтэйгүүр “Ц г” ХХК хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн прокурорын 1709024971210 дугаартай тогтоолоор татсан байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл хэрэг явдал болсон цаг хугацаа нь 2017 оны 09, 10 сарын 03-ны өдрийн асуудал яригдаж байгаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 6-д “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэсэн. Тэгвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Аийг яллаж байгаа хугацааны хувьд хэрэг болсон гэх хугацаа нь 2017 оны 1 сард хилээр оруулж ирсэн гэж, мөн 2017 оны 10 дугаар сарын  03-ны өдөр О, 2017 оны 05 дугаар сарын 10, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд С эмнэлгүүдэд түгээсэн гэж байгаа нь 5 жил 13  хоногийн дараа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж заасантай нийцэхгүй байна. Иймээс Ц г ХХК хуулийн этгээдэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа 23.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү,

2. Шүүх хохирогч Х.Б, Н.Б нарт сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болох тус бүрийн 15.000.000 төгрөг, хохирогч Н.Бд гарсан хор уршгийн бусад зардалд 610.760 төгрөг зэргийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан болохыг шүүх анхаарч үзээгүй зөвхөн Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг барьж шийдвэрлэсэн хэтэрхий нэг талыг барьсан буюу хууль зөрчсөн. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжид  буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү ашигтай журмыг тогтоосноос бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн ерөнхий зарчим үйлчилнэ. Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хууль нь агуулгаараа гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, төлбөр хариуцах этгээд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон шинжтэй байх тул тус хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийн Шүүх шинжилгээний тухай хууль Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасан хугацаагаар ойлгоно. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шинээр батлагдсан хуулиудад өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй тул П.А, хуулийн этгээд Ц г ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь хэсгийг хүчингүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв. 

Шүүгдэгч П.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолтой холбоотой хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Хохирогч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” эмнэлэгтэй 2017 онын 01 дүгээр сараас баруун нүдэндээ хагалгаа хийлгэх гэж энэ эмнэлгээр үйлчлүүлж байсан. 2017 оны 10 дугаар сард хагалгаанд орох ёстой байсан боловч “С” эмнэлгийн төлбөр өндөр дүнтэй байсан учраас хагалгаа хийлгэж чадаагүй. Иймд эмчтэйгээ зөвлөлдөж байгаад Авастин (Bevacizumab) тариа баруун нүдэндээ тариулсан. Үүнээс хойш миний нүд юм харахаа байсан. “С” эмнэлгээс сэтгэл санааны хохирол болох 15.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч мөнгө гаргаж өгөх боломжгүй гэх албан бичиг ирүүлсэн. Авастин тариа таруулснаас хойш баруун нүд юм харахгүй болж сохорсон байдалтай байгаа. Өдөр бүр өвддөг тул эм тариа хийлгэж байгаа. Авастин эм таригдахаас өмнө машин барьж, ажиллаа хийдэг байсан. Авастин тариа тарианаас хойш баруун нүд юм харахгүйгээс болоод ажиллаа хийж чадахгүй нөхцөл байдалтай байна. Би сэтгэл санааны хохирол болох 15.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан. Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч Н.Бөмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Монгол улсын хилээр зөвшөөрөлгүйгээр авастин тариа оруулж ирсэн. Мөн хууль журмын дагуу хяналт шалгалт хийгээгүй нь улмаас хохирогч нарын нүдэнд хохирол учирч хүндэвтэр гэмтэл учирсан. Иргэний хариуцагч “С” эмнэлэг иргэний хариуцагч байх ёсгүй. Сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх байдлаар гомдол гаргаж байна. Иргэний хариуцагчаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд татагдсан үндэслэлтэй. “С” эмнэлэг авастин тариаг хохирогч Н.Бд тариагүй байсан бол нүдэндээ гэмтэл авч хохирохгүй байсан. Анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирлыг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан нь хууль ёсны үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.Бын өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул шүүгдэгч талаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөх хүсэлтэй байна. Иргэний хуулийн 228, 497.1.3, 597 дахь зүйлд заалтад заасан зохицуулалтыг зөв хэрэглэж хохирлыг гаргасан. Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийг буцааж хэрэглээгүй. Тухайлбал Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна” гэж заасныг баримталж гаргасан нь үндэслэлтэй байна. Иргэний хуулийн тогтоомжийг хэрэглэж сэтгэл санааны хохирол болох 15.000.000 төгрөг гаргах боломжтой гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцэж байна. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий ажиллагаа явуулдаг албан тушаалтан хангалтай ажиллагаа явуулсан нотлох баримт байна. Мөн мөрдөгч хангалтай нотлох баримт цуглуулсан байна. Шүүх эрүүгийн хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргасан. Хохирогч Х.Б нь 76 настай нэг нүд нь хараагүй болсон өндөр настай хүн байгаа. Авастин тариа 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийлэгдсэний дараа нүдэнд нь идээт-үрэвсэл өгч нүдний цөцгий авхуулсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байгаа. Хохирогч Х.Б гомдлоо дэмжиж байгаа. Өөрөө хөдөө орно нутагт агаарт байгаа тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хангаж шийдэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. ...” гэв.

Прокурор Б.Цэрэнтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос: Иргэний хариуцагч “С” ХХК-ийн иргэний хариуцагчаар татаж бусдад учирсан хохирол төлбөрийг төлүүлэх талаар шүүхийн шийдвэр гарсан үндэслэлгүй гэж өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. “С” ХХК-аас үйлчлүүлэгчдээ аюулгүй байдлыг ханасан эм тариагаар үйлчлүүлэх ёстой байтал үүргээ биелүүлэхгүй, хариуцлагагүй үйлдэл гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас харахад уг эмийг хүлээж авсан хүн нь тодорхойгүй байдаг. Эмийг хүлээж авах ёстой хүн нь “С” эмнэлгийн эм зүйч хүлээж авах ёстой байсан. Гэтэл эм зүйчээр ажиллаж байсан хүн нь “эм зүйч” мөн эсэх нь тодорхойгүй хүн ажиллаж байсан. Тухайн хүлээж авсан эмийг үйлчлүүлэгчийн нүдэнд тарьснаар өнөөдрийн үр дагавар бий болсон. Иймд “С” ХХК-ийн иргэний хариуцагчаар тогтоогдсон зөв юм. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол үр дагаврыг төлөх ёстой. “Ц” ХХК буюу шүүгдэгч П.Аийн үйлдсэн гэмт хэргийн талаар шүүгдэгч П.Аээс яагаад “С” эмнэлэг болон бусад байгууллагууд эм тариа нийлүүлээд байна. Эдгээр компаниуд хоорондоо худалдах. Худалдан авах гэрээтэй учраас түүний өгсөн эмийг аваад үйлчлүүлэгчид тарьж хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдээгүй гэх асуудал үгүйсэгдэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа татсан гэх асуудлыг ярьсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуулийн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татсан. 3 дугаар хавтаст хэргийн 166 дугаар хуудсанд байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн дүнгээр гаргаж олгосон нь хууль хэрэглээний болон цаг хугацааны хувьд боломжгүй гэж иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс тайлбарлаж байна. 2 хүний нүд юм харахаа больсон асуудал нь хохирогчийн сэтгэл зүйд 7 жилийн хувьд маш их шаналал, зовуурь бий болгож өдий хүрсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд иргэний хариуцагч болон “Ц” ХХК-аас хохирогч тус бүр 15.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхээр тогтоолд дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:    

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг ханган, хэрэгт хамаарах бүхий л нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч П.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасан, шүүгдэгч “Ц г” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал,

Шүүгдэгч П.А нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Ц г” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр Энэтхэг улсаас худалдан авч, улмаар 2017 оны 1, 4 дүгээр саруудад Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлж  импортолсон,    

тус хэргийг П.А нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн буюу шүүгдэгч “Ц г” ХХК нь Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр явуулж, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв”, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О”, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “С” зэрэг эмнэлгүүдэд тус тус худалдсан болох нь :     

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.ОЗөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 06-6597/023 дугаартай тэмдэглэл : “Ц г” ХХК-ийн агуулахад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 10 нэрийн 91 ширхэг нүдний эм хадгалж байна. Ц г ХХК-ийн гүйцэтгэх захирал П.А нь Эм импортлох зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлээс зөрүүтэй буюу бүртгэгдээгүй Авастин тариа”-г импортлон эмнэлгүүдэд худалдаалсан байна...”, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 18-20/,

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагчШ.Энхтуяагийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл “...Шалгалтаар “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.А нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ руу зорчиж, 02 дугаар сарын 05-ны өдөр ирэхдээ 5 ширхэг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ руу зорчиж, 04 дүгээр сарын 07-ны өдөр ирэхдээ 4 ширхэг нийт 9 ширхэг “Авастин” тарилгыг оруулж ирсэн байна...” /1-р хх 21-22/,

 - 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03-6597/023 дугаартай хураан авсан эд зүйлийн жагсаалт /1-р хх 23-24/,

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлэл “...Шалгалтаар Ц ХХК... Эм импортлох зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлээс зөрүүтэй буюу бүртгэгдээгүй Bevacizumab /Avastin/ тариаг импортлон эмнэлгүүдэд худалдаалсан байна...” /1-р хх 30/,

- гэрч Л.А“...Мэргэжлийн Хяналтын ерөнхий газарт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр О эмнэлгээс Ц” ХХК-аас худалдан авсан Авастин эмийг өвчтөнд хэрэглэсэн боловч хүндрэл үүссэн тухай гомдол ирүүлсний дагуу Мэргэжлийн Хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг гарч шалгалтын ажиллагааг явуулсан, уг ажлын хэсэгт орж ажилласан. Шалгалтаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ц” эм ханган нийлүүлэх байгууллагаас Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 10 нэр төрлийн 91 ширхэг нүдний эм хадгалагдаж байсныг хураан авсан. “Ц” ХХК нь эм импортлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрлөөс гадна Эрүүл мэндийн яамнаас эм импортлох зөвшөөрлийг авч байж уг эм тариануудыг оруулж ирэх ёстой байсан. Гэтэл уг зөвшөөрлийг авалгүйгээр Монгол Улсад оруулж ирсэн болох нь тогтоогдсон. ...Монгол улсад ховор тохиолддог өвчтөнд зайлшгүй шаардлагатай Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч оруулж ирж болдог эмийн жагсаалтыг өнчин эм гэж ойлгож болно. Уг жагсаалтад орсон эмийг мөн Монгол улсад импортлох тохиолдол бүрт холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 236-237/,

- гэрч Ш.Э“ ...Манай байгууллагын хувьд энэ өнчин эмийн жагсаалтад орсон нэг удаагийн эмийг МУ-ын хилээр импортлох, экспортлох хүсэлтийг 2003 оноос хойш хүлээн авч шийдвэрлэж байгаа, 2005 оноос эхлэн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн. “Ц г” ХХК-ийн хувьд өнчин эмийн жагсаалтад орсон нэг удаагийн эмийг МУ-ын хилээр импортлох, экспортлох хүсэлтийг 2003 оноос одоог хүртэлх хугацаанд манай байгууллагад гаргаагүй, огт лиценз буюу тусгай зөвшөөрөл авч байгаагүй юм байна... мэдүүлэг /2-р хх 148-149/,

- гэрч Ч.ОЦ г ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Гэхдээ Монгол улсад эм импортлохдоо дээрх зөвшөөрлөөс гадна эм оруулж ирэх бүртээ Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс импортын зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл Ц г ХХК нь уг зөвшөөрлийг авалгүйгээр Авастин тариаг оруулж ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 232-233/,

- гэрч Г.Н/МХЕГ-н ЭМБС-н хяналтын газарт эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч/ “...энэ тариаг хэрэглэх заавар нь бол хорт хавдрын эмчилгээнд эмчийн заавраар хэрэглэх заалттай, өвчний үед хавдрын эмчийн заалтаар эмчийн хяналт дор хэрэглэгддэг. Уг тарианы тухайд үйлдвэрлэгчийн хэрэглэх заавар дээр нүдний эмчилгээнд хэрэглэх заалт байхгүй байдаг боловч практик дээр эмчийн заалтаар эмчийн хяналт дор нүдний эмчилгээнд хэрэглэсэн тохиолдлууд гарсан байгаа...Эмнэлгийн байгууллага нь эмийн бүтээгдэхүүнийг аюулгүй хүлээж авсан талаар тэмдэглэл хөтөлсөн байх ёстой... Эрүүл мэндийн байгууллага буюу эмнэлгүүд нь тусгай зөвшөөрөл бүхий эм хангамжийн байгууллагаас эм, тариаг худалдан авч болох бөгөөд худалдан авч байгаа эм, тарианыхаа улсын бүртгэл болон чанар аюулгүй байдалд хяналт тавьж хүлээн авах ёстой. Монгол улсын эмийн бүртгэлд 100мг/4мг-тайгаар байхгүй. Харин 25мг/4мл, 25мг/16мл савалгаатайгаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг...” /6-р хх 3/,

- Эрүүл мэндийн яамны албан бичиг : Bevacizumab /авастин/ 100мг/4мл эм  Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй...”/1-р хх 241/, 

- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албан бичигт ...Монгол Улсын эмийн бүртгэлд Авастин 100мг/4мл NQ1, 400мг/16мл N21 тун бүхий тарилгын уусмал эмийг Моносфарм трейд ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн болно...” /1-р хх 59/,   

- Эрүүл мэнд, спортын сайдын Өнчин эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал /1-р хх 216-218/,

- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичигт, хавсралт баримтууд“…Эмийн бүртгэлийн мэдээний сан “Licemed” программд мэдээлэгдсэн Авастин эмийн  бүртгэлийн  мэдээлэл, хэрэглэх заавар, савлалтын зургийг хавсралтаар хүргүүлж байна. Монгол Улсын “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 22.1 дэх заалтад “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн энэ хуулийн  22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэж 10 дугаар зүйлд эм хангамжийн байгууллагын үйл ажиллагааны зарчим, нийтлэг үүрэг, 11 дүгээр зүйлд эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйлийн талаар тодорхой заасан. Эм хангамжийн байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол Улсын стандарт “Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага” MNS 5530:2015, эмнэлгийн эмийн сан нь “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” MNS 5260:2015-ыг мөрдлөг болгон ажилладаг. Дээр нэр дурдсан стандартуудыг hhtps://standard.gov.mn/standard/reader/ 4913, https: //estandard.gov.mn/ standard /v/ 4838 цахим хуудаснаас харна уу. Эмнэлэг, эм хангамжийн байгууллагын эмийн чанарын хяналттай холбоотой асуудлыг Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар хариуцан ажилладаг...Авастин нь нүдний шилэнцэр дотор тарих хэрэглээнд зориулагдаагүй болно…0.9% натрийн уусмалд 2-30C температурт 48 цагийн турш хими болон физикийн тогтвортой байдлыг хадгалдаг болно. Микробиологийн зүгээс авч үзвэл бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх шаардлагатай бөгөөд хэрэв шууд хэрэглэх боломжгүй тохиолдолд ариун орчинд хяналттайгаар уусмалыг аваагүй бол 2-8C температурт 24 цагаас илүү хугацаанд хадгалах боломжгүй” гэсэн /5-р хх 128-186/, 

- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “...Тариаг хэрэглэгчдэд зориулсан савлалтад хавсаргасан зааварт “...Авастиныг нүдэнд хэрэглэж болохгүй, хэрэв хэрэглэвэл дараах гаж нөлөө үзүүлж болзошгүй, халдвар орох, зарим тохиолдолд сохрох, нүд харанхуйлах ба гэрэл гялс хийх, нүдэнд цус хурах, болох цайж улмаар хараагүй болох зэрэг гэж нөлөө илэрч болзошгүй... авастинийг зөвхөн нэг удаа хэрэглэнэ ...” лавлагаа, мэдээлэл /1-р хх 61, 82-86, 103-107, 203-207/,

-  Ц г ХХК-ийн ХХ-15/23/0210 дугаартай Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /1-р хх 32, 145/,

- “Ц г“ ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг “...үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Нямжавын Амарсайхан, П.А, гүйцэтгэх удирдлага 2016.03.01-нээс П.А...” /5-р хх-190-191, 1хх-144/

- “Ц г ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр О нүдний эмнэлэгт авастин 3.450.000 төгрөгийн зарлагын баримт /1-р хх 71/,

- “Ц г ХХК-аас 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр С нүдний эмнэлэгт авастин 1.150.000 төгрөгийн зарлагын баримт, мөнгө тушаасан баримт /1-р хх 220-222/,

- Тендерийн үнийн санал Ц г” ХХК-ий 98.236.000 төгрөг, гүйцэтгэх захирал П.А...” /1-р хх 149-152/,

- Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ болон ханган нийлүүлэх гэрээ /1хх-159-162, 3хх-220-222/,

- Эх, хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвөөс ”...2017.01.24-ний өдөр 3.064.000 төгрөг, 2017.01.11-ний өдөр 1.047.000 төгрөг...” /6-р хх 4-9/,

- гэрч Х.Б/Эх, хүүхэд эрүүл мэндийн үндэсний төв/“...манай эмнэлэг жил бүр эм худалдан авах талаар тендер зарлаж нүдний эм гэсэн багцанд Ц г шалгарсан...2017 онд 5 ширхгийг худалдаж авч байсан...А гэх хүнтэй гэрээ байгуулаагүй,Ц г ХХК-тай гэрээ байгуулсан... гэх мэдүүлэг /3-р хх 11/,    

- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2017.10.18-ны өдрийн тэмдэглэл “...С эмнэлгийн өвчтөний нүдэнд тарьсан ............ цувралын дугаартай “Bevacizumab injection Avastin 100 mg/4ml/” тарилгын эмийг шинжилсэн МХЕГ-ын харъяа ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт: ……………. цувралын дугаартай “Bevacizumab injection Avastin 100 mg/4ml/” тарилгын эм нь химийн шинжилгээгээр Ароматик гидрокарбон бүлгийн таних урвал өгч, бактериологийн шинжилгээгээр “Micrococcus luteus” илэрсэн...”, Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт/1-р хх 199-201, 215/,

-  шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020.12.22-ны өдрийн 6 дугаар дүгнэлт “...С нүдний эмнэлгийн өвчний түүхээс харахад Х.Б нь баруун нүдний шилэнцэрт тариа хийснээс үүдэн нүдний дотор үрэвсэл үүсч, улмаар хараа гэрэл мэдрэх төдий болж буурсан байх бөгөөд энэ нь 2017.10.09-ний өдөр нүдэнд тариа хийлгэсний улмаас үүссэн байх боломжтой. Эмийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээс харахад Х.Бын шилэнцэрт тарьсан Авастин тарианаас “Micrococcus luteus” нян илэрсэн байх тул уг тарианаас нүдэнд халдвар орж нүдний дотор үрэвсэл үүссэн байх боломжтой байна...” /5-р хх 73-78/,

- шинжээч эмч Б.Аын мэдүүлэг “... хохирогчид тариаг зайлшгүй хийх шаардлагатай байсан эсэх нь чухал биш тухайн эмийг эмийн хяналтаар оруулаагүй, эмэнд нян илэрсэн нь тухайн хүний нүдийг үрэвсүүлж эрүүл мэнд хохирсон байдал үүсгэсэн...” /6-р хх 23-24/,

- Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт “...тус С эмнэлгийн мэс заслын хэсгийн орчны эд зүйлс, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт заавар журмын дагуу хийгдээгүй, халдвар эсэргүүцэх арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах нөхцөлийг бүрдүүлж байна...”/1-р хх 193/,

- иргэний хариуцагч Т.Агийн мэдүүлэг, тайлбар “... Манай эмнэлэг Аээс 1 ширхэг тариа авсан бөгөөд 4 хүнд уг тариаг тарьсан юм, тэгтэл тарьсан хүний нүдэнд идээ татаад тэгээд эхэлсэн учир би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон бусад нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага руу албан бичиг хүргүүлсэн...А Ц г ХХК-тай эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээтэй учир Авастин тарилгыг худалдан авсан...” /3-р хх 218-219/...1990-ээд оны үед эмнэлгийн зориулалтаар баригдсан...эмнэлгийн мэс ажилбарын хэсэг, ариутгал, угаалга Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага стандартын хэрэгжилтийг шаардлага хангахгүй байгаа нь халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлж байгааг зөвшөөрч байна... Мэргэжлийн халдвар судлагч эмчгүй, чанарын баг дотоод хяналтыг хийж ажиллаж байна. Шалгалтын явцад илэрсэн бүх зөрчлийн хүлээн зөвшөөрч байна...” /1-р хх 180-181/,

- Б.М, Д.Днарын өгсөн тайлбар, мэдүүлэг “... нэг тарилгыг задлаад ойролцоогоор сар орчим хугацаанд хөргөгчинд +6 хэмд хадгалж, 20 орчим хүнд хийдэг...Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй эм эмчилгээнд хэрэглэж байсан. Гэхдээ нийтлэг хэрэглэдэг эм учраас энэ тухай нягтлан шалгах тухай санаагүй...” /1-р хх 182, 185, 212-213/,  

- хохирогч Н.Б“...С эмнэлэг дээр очиж үзүүлэхэд зүүн нүдэн дээр торлогийн хагалгаа хийнэ баруун нүд чинь судасны үрэвсэлтэй байна лазер хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. ...цусыг шимэгдүүлдэг тариа болох Авастин (Bevacizumab) гэх нэртэй тариаг хийлгэсэн. Гэтэл уг тарианаас болоод миний нүдэнд халдвар ороод баруун нүд үрэвсэж сар бүр тариа хийлгэдэг болчихоод байна....надад хийсэн тариаг О эмнэлгээс худалдаж аваад хийчихсэн чинь вирустэй байсан байна гэж хэлсэн...Mмаш их гомдолтой байна 15.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх 248-250, 3-р хх 9, 18, 5-р хх 69/,  

- хохирогч Х.Бын ...миний баруун нүдний хараа алдагдсан жаахан гэрэл мэдэрнэ. Шүүх эмнэлэгт үзүүлнэ... С эмнэлгийн хяналтад нүдээ үзүүлж тариаг өөрийнхөө баруун нүдэнд хийлгэсэн. Тариа хийлгэхээс өмнө баруун нүд юм хардаг боловч өөрчлөлт орсон байсан. Тариа хийлгэснээс хойш миний нүд огт харахаа больсон. Миний харааны байдал хэвийн байсан боловч 5 дахь удаа очиж тариа хийлгээд тэр тарианаас болж хараагүй болсон...” гэх мэдүүлэг /2-р хх 74-77, 3-р хх 17/,

- шүүх эмнэлгийн 191 дугаартай дүгнэлт1. Хохирогч Н.Б нь тарилга хийлгэхээс өмнө 2 нүдний торлог бүрхүүлийн судасны үрэвсэл оноштой, Х.Б нь шар толбоны наснаас шалтгаалсан сөнөрөл оноштойгоор эмчлэгдсэн байна...3.Авастин тариаг нүдний шилэнцэрийн хөндийд тодорхой заалтаар хийж болдог. Н.Б, Х.Б нар нь Авастин тариа тарьсны улмаас нүдний шилэнцэрийн хөндийг хамарсан идээт үрэвслийн хүндрэл, нүдний хараагүйдэл бүхий гэмтэл учирсан байна. Х.Бын баруун нүдний хараа өмнө нь 0.12 байсан бол 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн үзлэгээр баруун нүдний хараа хурууны хөдөлгөөн мэдрэх төдий болсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.10-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15%-р алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Н.Бат-Эрдэнийн баруун нүдний харааны чадал өмнө нь 0.03 байсан бол 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн үзлэгээр хурууны хөдөлгөөн мэдрэх төдий болсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.11-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Н.Б, Х.Б нарын Авастин тарианаас үүдэлтэй шилэнцрийн хөндийн идээт үрэвсэл нь бүрэн эмчлэгдсэн боловч цаашид нүдний хараа сэргэхгүй болно...” мэргэшсэн шинжээч эмч Г.Энхбаатар, шинжээч эмч Ч.Эрдэмболор, О.Болороо, С.Энхтуул, М.Мөнхсайхан /6-р хх 149-155/,

- шүүгдэгч П.А өгсөн мэдүүлгүүд“...2017 оны 1 сард анх 4 фалкон Авастин тариаг оруулж ирсэн. Дараа нь 2 дахь удаагаа 4 сард мөн 4 фалконыг оруулж ирсэн нийтдээ ердөө 8 фалконыг л оруулсан...1 сард оруулж ирсэн 4 фалконыг 3-6 саруудад Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд, 4 сард оруулж ирсэн 4 фалконы 3-ыг Од, 1-ийг С эмнэлэгт нийлүүлсэн...Импортын зөвшөөрөл аваагүй. Буянт-Ухаа боомтоор өөрийн биеэр гар тээшиндээ хийн оруулж ирсэн. Монгол улсын эмийн бүртгэлд бүргэгдсэн эмийг импортлох, худалдаалах ёстой гэдгийг мэднэ...Энэтхэгээс оруулж ирсэн...Эрүүл мэндийн яаманд мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой боловч би аваагүй нь буруу...Энэтхэгт үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулъя гэхээр доод тал 10.000 ширхгийг авах тохиолдолд гэрээ байгуулна гэдэг, энэ асуудлаас үүдэн гэрээ хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн...” /1-р хх 26-28, 235, 2хх-92, 199, 3хх-05-08, 169-171, 182-183, 5хх-214/,

- П.Аийн хилээр гарсан лавлагаа, мэдээлэл /5хх-234-238/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч П.А болон “Ц г” ХХК нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай буюу харилцан бие биеэ эх сурвалжийг нотолсон байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж хэрхэн нотлогдсон талаарх  анхан шатны шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

П.Аийн үүсгэн байгуулж, улмаар гүйцэтгэх захирлаар нь 2016 оноос хойш ажиллаж буй “Ц гХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй хэдий ч “Өнчин эм” гэх Монгол Улсад ховор тохиолддог өвчтөнд зайлшгүй шаардлагатай бөгөөд тус улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортлох, худалдах, түгээх тухайн тохиолдолд Монгол Улсын эрүүл мэндийн яам, харьяа эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж,  эрүүл мэндийн хөгжлийн төвөөс тусгайлан “зөвшөөрөл” заавал авах, улмаар зохих хяналт шинжилгээг хийлгэх зэрэг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 10, 11, 15 дугаар зүйлд заасан болон хамаарах бусад үндэслэл, хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүрэг, тусгай шаардлагыг ноцтой зөрчсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтын бүхий л эх сурвалжаар тогтоогдсон байх тул шүүгдэгч П.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2, шүүгдэгч “Царам хайрхан групп” ХХК-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

“Ц г” ХХК-ийг анх үүсгэн байгуулахад оролцсон боловч үйл ажиллагаанд огт оролцоогүй гэх гэрч Н.Амарсайханы мэдүүлэг /2хх-144-145/, “Ц гХХК-д холбогдох баримт бичиг, шүүгдэгч П.Аийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан хамаарах бусад үйл баримтаар “Ц гХХК-ийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь зөвхөн гүйцэтгэх захирал П.А байх төдийгүй ба тэрээр тус эрх хэмжээнийхээ дагуу “Ц гХХК-ийн ашиг сонирхлын төлөө, түүний нэрийн өмнөөс “О” болон “С” нүдний эмнэлэг, “Эх, хүүхэд, эрүүл мэндийн үндэсний төв” зэрэг эмнэлгийн байгууллагатай “эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” гэрээ байгуулж улмаар энэ хүрээнд  Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан нь хэрэгт авагдсан хамаарах бүхий л нотлох баримтын эх сурвалжаар хангалттай тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4, 9.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд болон тус хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам” хангагдсан байна.

Тодруулбал, шүүгдэгч П.А, “Ц г” ХХК-д тус тус холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан тухайн гэмт хэргийн шинжийг нотолсон бүхий л үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэн няцаах үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.

“Ц г” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх бүхий албан тушаалтны хувьд П.А нь түүний нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө гэрээ хэлцэл хийх, улмаар гадаад улс руу явж, эм импортлох, худалдах, худалдан авах хэлцэл хийх зэрэг төрөл бүрийн үйлдлүүд хийх нь илэрхий тодорхой байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар нотлогдсон байх тул хувь зөвхөн иргэн П.Аийн гэмт үйлдэл гэж үзэх үндэслэлгүй болно.       

Өөр төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй тул шүүгдэгч П.А нь нэгэн зэрэг “Ц г” ХХК-ийг төлөөлөн мэдүүлэг өгөх эрх, үүргээ хэрэгжүүлсэн, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх төдийгүй шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлохгүй, өөрийн болон өөрийн бүрэн төлөөлөх хуулийн этгээдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн эрүүгийн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хэргийн бодит байдлыг нотолсон үйл баримтуудыг үгүйсгэн няцаах үндэслэл болохгүй байгааг дурдах нь зүйтэй. 

3. Шүүгдэгч П.А, “Ц г ХХК нарыг тэдэнд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх 5 жилийн хугацааных нь дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 6 хэсэгт заасан үндэслэл, журмыг зөрчигдөөгүй байна.  

Тухайлбал, дээрх гэмт хэрэг 2017 онд үйлдэгдсэн үйл баримттай байх бөгөөд П.Ад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар 2018.11.29-ний өдөр татаж, 2019.03.01-ний өдөр өөрчлөлт оруулсан /2-р хх 89-91, 205-206/, “Ц г” ХХК-ийг 2019.10.21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /3хх-166-168/ байна.   

4. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч “Ц г” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, улмаар эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ тус тус зохих дүгнэлтүүд хийсэн нь үндэслэл бүхий болжээ.   

5. “С” ХХК-ийг тус иргэний хариуцагчаар татахдаа хэрэгт авагдсан баримтууд, тухайлбал :   

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлэл “...Шалгалтаар Ц ХХК... Эм импортлох зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлээс зөрүүтэй буюу бүртгэгдээгүй Bevacizumab /Avastin/ тариаг импортлон эмнэлгүүдэд худалдаалсан байна...” /1-р хх 30/,

- гэрч Л.А“...Мэргэжлийн Хяналтын ерөнхий газарт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр О эмнэлгээс Ц” ХХК-аас худалдан авсан Авастин эмийг өвчтөнд хэрэглэсэн боловч хүндрэл үүссэн тухай гомдол ирүүлсний дагуу Мэргэжлийн Хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг гарч шалгалтын ажиллагааг явуулсан, уг ажлын хэсэгт орж ажилласан...”талаарх мэдүүлэг /1-р хх 236-237/,

- гэрч Г.Н/МХЕГ-н ЭМБС-н хяналтын газарт эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч/ “...энэ тарианы тухайд үйлдвэрлэгчийн хэрэглэх заавар дээр нүдний эмчилгээнд хэрэглэх заалт байхгүй байдаг боловч практик дээр эмчийн заалтаар эмчийн хяналт дор нүдний эмчилгээнд хэрэглэсэн тохиолдлууд гарсан байгаа...Эмнэлгийн байгууллага нь эмийн бүтээгдэхүүнийг аюулгүй хүлээж авсан талаар тэмдэглэл хөтөлсөн байх ёстой... Эрүүл мэндийн байгууллага буюу эмнэлгүүд нь тусгай зөвшөөрөл бүхий эм хангамжийн байгууллагаас эм, тариаг худалдан авч болох бөгөөд худалдан авч байгаа эм, тарианыхаа улсын бүртгэл болон чанар аюулгүй байдалд хяналт тавьж хүлээн авах ёстой. Монгол улсын эмийн бүртгэлд 100мг/4мг-тайгаар байхгүй...” /6-р хх 3/,  

- Эрүүл мэндийн яамны албан бичиг : Bevacizumab /авастин/ 100мг/4мл эм  Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй...”/1-р хх 241/, 

- Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай албан бичиг, стандарт”...24 цагаас илүү хугацаанд хадгалах боломжгүй...”/5хх-128-186/, 

- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “...Тариаг хэрэглэгчдэд зориулсан савлалтад хавсаргасан зааварт “...Авастиныг нүдэнд хэрэглэж болохгүй, хэрэв хэрэглэвэл дараах гаж нөлөө үзүүлж болзошгүй, халдвар орох, зарим тохиолдолд сохрох, нүд харанхуйлах ба гэрэл гялс хийх, нүдэнд цус хурах, болох цайж улмаар хараагүй болох зэрэг гэж нөлөө илэрч болзошгүй... авастинийг зөвхөн нэг удаа хэрэглэнэ ...” лавлагаа, мэдээлэл /1-р хх 61, 82-86, 103-107, 203-207/,

- “Ц г ХХК-аас 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр С нүдний эмнэлэгт авастин 1.150.000 төгрөгийн зарлагын баримт, мөнгө тушаасан баримт /1-р хх 220-222/,

- Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ болон ханган нийлүүлэх гэрээ /1хх-159-162, 3хх-220-222/,

- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2017.10.18-ны өдрийн тэмдэглэл “...С эмнэлгийн өвчтөний нүдэнд тарьсан .............. цувралын дугаартай “Bevacizumab injection Avastin 100 mg/4ml/” тарилгын эмийг шинжилсэн МХЕГ-ын харьяа ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт : HO155B06 цувралын дугаартай “Bevacizumab injection Avastin 100 mg/4ml/” тарилгын эм нь химийн шинжилгээгээр Ароматик гидрокарбон бүлгийн таних урвал өгч, бактериологийн шинжилгээгээр “Micrococcus luteus” илэрсэн...”, Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт/1-р хх 199-201, 215/,

-  шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020.12.22-ны өдрийн 6 дугаар дүгнэлт “...С нүдний эмнэлгийн өвчний түүхээс харахад Х.Б нь баруун нүдний шилэнцэрт тариа хийснээс үүдэн нүдний дотор үрэвсэл үүсч, улмаар хараа гэрэл мэдрэх төдий болж буурсан байх бөгөөд энэ нь 2017.10.09-ний өдөр нүдэнд тариа хийлгэсний улмаас үүссэн байх боломжтой. Эмийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээс харахад Х.Бын шилэнцэрт тарьсан Авастин тарианаас “Micrococcus luteus” нян илэрсэн байх тул уг тарианаас нүдэнд халдвар орж нүдний дотор үрэвсэл үүссэн байх боломжтой байна...” /5-р хх 73-78/,

- шинжээч эмч Б.Аын мэдүүлэг “...хохирогчид тариаг зайлшгүй хийх шаардлагатай байсан эсэх нь чухал биш тухайн эмийг эмийн хяналтаар оруулаагүй, эмэнд нян илэрсэн нь тухайн хүний нүдийг үрэвсүүлж эрүүл мэнд хохирсон байдал үүсгэсэн...” /6-р хх 23-24/,

- Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт“...С эмнэлгийн мэс заслын хэсгийн орчны эд зүйлс, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт заавар журмын дагуу хийгдээгүй, халдвар эсэргүүцэх арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах нөхцөлийг бүрдүүлж байна...”/1-р хх 193/,

- иргэний хариуцагч Т.Агийн мэдүүлэг, тайлбар “... Манай эмнэлэг Аээс 1 ширхэг тариа авсан бөгөөд 4 хүнд уг тариаг тарьсан юм...” /3-р хх 218-219/...1990-ээд оны үед эмнэлгийн зориулалтаар баригдсан...эмнэлгийн мэс ажилбарын хэсэг, ариутгал, угаалга Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага стандартын хэрэгжилтийг шаардлага хангахгүй байгаа нь халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлж байгааг зөвшөөрч байна...Мэргэжлийн халдвар судлагч эмчгүй...Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрч байна...” /1-р хх 180-181/,

- Б.М, Д.Днарын өгсөн тайлбар, мэдүүлэг /1-р хх 182, 185, 212-213/,  

- хохирогч Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг /1-р хх 248-250, 3-р хх 9, 18, 5-р хх 69/,  

- хохирогч Х.Бын мэдүүлэг /2-р хх 74-77, 3-р хх 17/,

- шүүх эмнэлгийн дүгнэлт “...Н.Б, Х.Б нар нь Авастин тариа тарьсны улмаас нүдний шилэнцэрийн хөндийг хамарсан идээт үрэвслийн хүндрэл, нүдний хараагүйдэл бүхий гэмтэл учирсан /6-р хх 149-155/ зэрэг эх сурвалжид үндэслэсэн байх тул иргэний хариуцагчаар татсаныг үгүйсгэх боломжгүй бөгөөд харин  Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үйл баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн атлаа шийтгэл хүлээлгэхгүй орхисон эсэх нь Иргэний хариуцагчаар татсаныг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. 

6. Анхан шатны шүүхээс хохирогч нарт учирсан гэм хор буюу хохирол, хор уршгийн хэрхэн хангах талаар хууль зүйн дүгнэлтүүд зохих ёсоор хийснээр шүүгдэгч, иргэний хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж шийдвэрлэсэн байх тул үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ. 

Хэрэгт авагдсан үйл баримтаар хохирогч нарын эрүүл мэндэд учирсан “хараагүйдэл” бүхий гэмтэл хохирол, тус хохирлоос үүдсэн бусад хор уршгууд  нь “хууль бус буюу зохих зөвшөөрөлгүй,чанарын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй эм тариа“ болох Bevacizumab injection Avastin 100 mg/4ml/” тарилгын эмийг худалдсан, худалдан авч эмчилгээнд хэрэглэсэн, хэрэглүүлсэн шүүгдэгч, иргэний хариуцагч нарын хэн алиных нь хайнга, хариуцлагагүй үйлдэлтэй нийлмэл шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлөх талаар маргаангүй бөгөөд иргэний хариуцагчийн хувьд гэм хорыг хариуцах үүрэг нь иргэний хариуцагчаар татах үндэслэлийг нотолж буй хохирогч нарын мэдүүлэг болон хамаарах бусад бүхий л үйл баримтууд болно.

Тодотгоход, хохирогч тус бүрийн өвчтэй нүдийг эмчлэхийн тулд тэдний өмнө “С” эмнэлэг нь Эрүүл мэндийн болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эм тарианы чанар, аюулгүй байдлыг бүрэн хариуцах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л боломжит арга хэмжээг авах буюу онцгой анхаарал, болгоомжтой байх, стандарт шаардлагыг сахих зэрэг үүрэг хүлээсэн байна. Гэтэл тухайн үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандсаны улмаас хохирогч тус бүрийн нэг нүд нь хараагүй болсон буюу насан туршид сохор болсон байх тул иргэний хариуцагчийн үүрэг ба хохирогч нарт учирсан гэм хорын хооронд шалтгаан, үр дагаврын хамааралтай гэж үзнэ.    

Тухайн тохиолдолд хохирогч нарын хувьд их хэмжээний үнэ өртгөөр үнэлээд ч дахин огт нөхөн сэргээгдэхгүй хохирол учирсан, тус хохирлоос үүдэлтэйгээр хөдөлмөрийн чадвар алдалт түүнчлэн эд хөрөнгө, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын болон бусад алдагдал, нэмэлт зардлууд, сэтгэл санааны гутрал, өөрчлөлт хийгээд бусад хор уршгийг эмчилж сувилах, сувилуулах зэрэг гэм хорыг зохих ёсоор арилгах, ноцтой эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн зайлшгүй төлбөр, зардлуудыг хохирогч нар нэхэмжлэх эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай болон Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор баталгаажсан. 

Энэ талаар анхан шатны шүүхээс хууль зүйн зохих дүгнэлт хийж, улмаар хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн зохих зүйл заалтыг баримтлан хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.  

7. Анхан шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд зарим алдаа гаргасныг зөвтгөх үндэслэл, шаардлага үүссэн байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 3-5, 6.1 дүгээр зүйлийн 1, 9.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан буюу хүний болон хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага ялгаа заагтай бөгөөд хуулийн этгээдийн хариуцлагыг түүний эрх бүхий албан тушаалтанд нэгэн зэрэг халдаан хэрэглэх үндэслэлгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл нь зөвхөн гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон хүнд хамааралтай, харин хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл болон хариуцлагын зорилгыг хангах албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлд зохицуулсан болно. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн : 1 дэх хэсэг дэх “шүүгдэгч Тугтан овогт П.А буюу “Ц г” ХХК-ийг...” гэснээс “Тугтан овогт П.А буюу” гэснийг, 3, 4 дэх хэсгээс “П.А буюу” гэснийг тус тус хасах, харин 10 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй.

8. Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, харин иргэний хариуцагч “С ХХК”-ийн хууль ёсны төлөөлөгч Т.А, өмгөөлөгч Б.Номуундарь, Э.Ганбат нарын гаргасан “иргэнийн хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” агуулга бүхий гомдлыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан ”шүүгдэгч ”Ц г” ХХК холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн шүүгдэгч П.А, хуулийн этгээд “Ц г”ХХК-иас гэм хор гаргуулсныг хүчингүй болгох” агуулга бүхий гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :

1 дэх хэсэг дэх “шүүгдэгч Тугтан овогт П.А буюу “Ц г” ХХК-ийг...” гэснээс “Тугтан овогт П.А буюу” гэснийг,

3, 4 дэх хэсгээс “П.А буюу” гэснийг тус тус хасаж, харин 10 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.    

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.БАТЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

         ШҮҮГЧ                                                  Г.ГАНБААТАР