Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00486

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган а******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: У******* х*******, С******* д*******, * д**** хороо, Э******* гудамж, Э******* ван б******* о******* * давхарт байрлах, Тус финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******** а*******, С сум, * дугаар баг, С овоонд оршин суух, С.С холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 636,476 /зургаан зуун гучин зургаан мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.Сэржбүдээ нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 06 сарын 17-ны өдрийн 230617-1252706 дугаартай 310,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч С.Сэржбүдээ нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 695 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 636,476 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч С.Сэржбүдээгээс мөнгөн хөрөнгө гаргуулж, Тус финтек ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Санжаасүрэнгийн Сэржбүдээ /РД:ГЗ01222411/-д холбогдох хэрэгт хариуцагч нь нас барсан гэсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК нь хариуцагч С.С холбогдуулан 636,476 /зургаан зуун гучин зургаан мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нас барсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.С холбогдох 636,476 /зургаан зуун гучин зургаан мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 9,872 /есэн мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 9,872 /есэн мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА