Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гангаа овогт Б Дд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805014550409 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..................... станцад түгээгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Гангаа овогт Б Д /РД: /

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны гадна талд иргэн Д.одож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд болсон асуудлын талаар үнэн зөв бичигдсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Ц мэдүүлэхдээ:  “2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн ард талын 103 дугаар байранд найзууд болох Цэрэн-Очир, Төмөрхуяг, Түвшинбаяр нар манай аав ээжтэй золгох гэж ирсэн. Утсаар яриад Дд хойноос нь ирсэн. Манай аав ээж хоёр гадагшаа золголт хийх гээд гараад явсан байсан. бид хэд үлдсэн. Дөлгөөн зул ганц юм аваад өгчих гээд гуйгаад байхаар нь 0,72 литрийн Хараа архи авч өгөөд бид хэд уусан. ...Тэр хэд 1 давхарт байж байсан. би одоо хэдүүлээ хайчих уу гэж асуухад Д “чи бид нарыг яах гэж энд байлгаад байгаа юм, хаачихийг чи мэддэг юм биш үү” гээд том том дуугараад байхаар нь манай эгч Мөнхцэцэг уурлаад чи яагаад манай дүүг загнаад байгаа юм, чи явах мөрөөрөө яваач” гэж хэлсэн. Тэгсэн Д манай эгчийг ална шүү та хоёроос айхгүй гээд эгчийг түлхээд нуруу луу нь цохисон би дундуур нь ороход намайг заамдаж аваад хацар луу алгадсан. Тэгэхэд Д миний нүүр лүү шууд ирээд мөргөсөн. Хамраас цус гараад байж байхад цагдаа ирсэн...” гэжээ. /хх 37-38 хуу/

...Дтай сайн дураар эвлэрсэн ба эмчилгээний зардалд 500,000 төгрөг авсан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү. Д надаас уучлалт гуйж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн миний хувьд цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйлгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх 57/

 

Гэрч Д.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн ард талын 103 дугаар байрны 52 тоот гэртээ байж байсан. Тэр өдөр Төмөрхуяг, Цэрэн-Очир, Түвшинбаяр нар манайд ирсэн. Цагаан сарын дараа байсан. Араас нь Төмөрхуягын найз болох Д ирсэн. Бид хэд манайд юм ярьж суусан. Д манай дүү Цоос гуйсаар байгаад 1 шил архи авахуулаад манайд уусан. Манай аав ээж ирж байна гээд тэд нар гараад явсан. Намайг гарахад тэд нар 1 давхарт байж байсан. би дүү Цтой юм ярьж байхад Д хажуунаас орж ирээд дайраад “яах гэж дуудсын гээд” орилоод байсан. Тэгж хэрүүл хэлээд Д дүү Ц бид хоёрыг хэл амаар доромжлоод над руу гар далайгаад байсан. Дд “түрээсийн байранд амьдардаг янхан” гэж хэлээд Цхэлээд хацар луу нь алгадсан. Би тэгэхээр нь цагдаа дуудна байж бай гээд цагдаа дуудсан. Д явах гээд байхаар нь цагдаа дуудсан байж бай гэж хэлээд байж байхад дүү Цэрэнсодномыг толгойгоороо нүүр лүү нь мөргөсөн. Цын хамраас цус гарсан...” гэжээ. /хх 42-43 хуу/

 

Гэрч Т.Төмөрхуяг мэдүүлэхдээ: “...би гадаа тамхи татаад зогсож байхад Мөнхцэцэг, Цэрэнсодном, Түвшинбаяр, Цэрэн-Очир, Д нар бууж гарч ирсэн. Б.Д руу Мөнхцэцэг Цэрэнсодном нар дайраад байсан. Б.Д Цэрэнсодномын нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Цагдаа дуудаад цагдаа ирсэн....” гэжээ. /хх 46 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2891 дугаартай дүгнэлт: “1. Д.Цэрэнсодномын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 24 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/

140,000 төгрөгийн хохирлын баримтууд /хх 39 хуу/

Эмчийн тэмдэглэл /хх 41/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны гадна талд иргэн Д.Цзодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Ц /хх 37-38, 57/, гэрч Д.Мөнхцэцэг /хх 42-43/, Т.Төмөрхуяг /хх 46/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2891 дугаартай дүгнэлт /хх 24 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, хохирлын 140,000 төгрөгийн баримтууд /хх 39/, эмчийн тэмдэглэл /хх 41/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.      

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гангаа овогт Б Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гангаа овогт Б Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дын хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ