Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 315/ШШ2025/00236

 

 

 

 

 

2025 07 25

315/ШШ2025/00236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******

 

үрчлэлт хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: *******

үрчлэн авагч эцэг ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч үрчлэн авагч эх ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь үрчлэлт хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би 2010 онд танилцаж, 2023 оны намраас хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас хүү 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Хүү төрснөөс хойш удалгүй бид салж тусдаа амьдрах болсон. Би хүүгээ өөрийн эцэг үрчлүүлсэн бөгөөд хүү аав овоглох болсон. 2023 оны 10 сараас хүүгийн эцэг хамтран амьдрах болсон. Эцэг нь цаашид өөрийн нэрээр овоглох хүсэлттэй байгаа тул хүү ийг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 000001001425 дугаартай үрчилсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвийн хүү Т ийн эрүүл өсөн бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаар сургуульд суралцдаг талаарх тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар хүүхдийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт, үрчлэн авагч эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Хүсэлт гаргагч ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

төрсөн хүү ийг , нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулснаар хүсэлт гаргагч ******* нь харьяаллын дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан байна.

 

3. Хүсэлт гаргагч ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

төрсөн хүү ийг , нарт үрчлүүлж, 2019 оны 8 сарын 06-ны өдөр *******ын Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн байгууллага хүүхэд үрчилсний бүртгэлийн 98 дугаарт бүртгэж, нэрийг өөрчилж, нэрээр бүртгэсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, үрчлэн авагч эцэг, эхийн тайлбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 8 сарын 06-ны өдрийн 000001001425 дугаартай үрчилсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4 . Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т ..Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно... гэж зааснаар үрчлэн авагч , нар нь хүү ийг төрсөн эцэг, эхийнх нь асрамжид шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2019 оны 8 сарын 06-ны өдөр хийгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, хүү ийг өөрийнх нь эх *******ын асрамжид шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Хүсэлт гаргагч ******* хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахаар гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт нийцэж байх тул дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцон, хуулийн 145 дугаар зүйлийн 145.8 дахь хэсэгт зааснаар хүү ийг эх *******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү ийг *******ын Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн байгууллага 2019 оны 8 сарын 06-ны өдөр , нарт үрчлүүлэхээр бүртгэсэн хүүхэд үрчилсний бүртгэлийн 98 дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү ийг төрсөн эх *******ын асрамжид шилжүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАЯРБААТАР