| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2025/01508/И |
| Дугаар | 307/ШШ2025/01346 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 307/ШШ2025/01346
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/01508/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, Үйлдвэрчний ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай ******* ******* ******* ХХК (нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* (утас:*******)-д холбогдох,
135,121,740 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Гэрээний үүрэгт 135,121,740 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.*******ид холбогдох иргэний хэрэгт зохигчид харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 135,121,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 26,097,740 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ш.******* 109,024,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 10 сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ш.*******ид холбогдуулан 135,121,740 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, доорх байдлаар эвлэрлийн гэрээг байгуулан шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: “...Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.*******ид холбогдох иргэний хэрэгт зохигчид харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрч байна.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 135,121,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 26,097,740 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ш.******* 109,024,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 10 сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна” гэжээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.
Талуудын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Зохигчид эвлэрч байгаагаа бичгээр илэрхийлж, талууд гарын үсэг зурсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 833,559 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагч Ш.*******оос 351,535 төгрөг, төрийн сангийн орлогоос 351,535 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ш.*******ид холбогдуулан 135,121,740 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт, зохигчдын “...Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 135,121,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 26,097,740 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ш.******* 109,024,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 10 сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна” гэсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 833,559 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагч Ш.*******оос 351,535 төгрөг, төрийн сангийн орлогоос 351,535 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА