Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 315/ШШ2025/00246

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 28 315/ШШ2025/00246

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,,, холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,395,211.66 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь манай компанитай 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр L24000343 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 7100386324 зээлийн дансны дугаартай, 1,650,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт хийхээр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн тоот дансанд, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн дансны дугаартай, 6,610,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт хийхээр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлдэгч ээс үндсэн зээлийн төлбөрт 8,259,996.05 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,005,724.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,991.15 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 11,395,211.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 11,395,211.66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2025 оны 9 дүгээр сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-нд 1,423,711.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Халиун шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,395,211.66 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 11,395,211.66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-нд 1,423,711.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Халиунтай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,273 төгрөгийн тал хувь 98,636.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 98,636.5 төгрөгийг хариуцагч ээс гаргуулж нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч******* зээлийн гэрээний үүрэгт 11,395,211.66 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-нд 1,424,500 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-нд 1,423,711.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,273 төгрөгийн тал хувь 98,636.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 98,636.5 төгрөгийг хариуцагч ээс гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР