Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00509

 
 
     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Б****** аймгийн Б******* сумын * дугаар баг *д-**-* тоотод байрлах Б****** сумын З******* д******* /Д.Б*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б****** аймаг, Б***** сум, * дугаар баг, Х******* багийн *в-*-* тоотод оршин суух Б******* овогт Ч******* Б******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 5,847,765 /таван сая найман зуун дөчин долоон мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган сумын З******* д******* нь шүүхэд г*******сан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Батдорж нь Хиам болон мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор Булган аймгийн Булган сумын сум хөгжүүлэх сангаас 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн Булган аймгийн Булган сум 2 дугаар баг Х******* багийн 2в 3-07 тоот 671 м.кв талбайтай улсын бүртгэлийн Г-0******* дугаартай газар, 84 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0******* дугаартай хувийн орон сууцыг барьцаалж сарын 0.25 хувийн хүүтэй 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг 36 сарын хугацаагаар зээлсэн боловч 5,847,765 /таван сая найман зуун дөчин долоон мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул уг мөнгийг гаргуулан Булган аймгийн Булган сумын з******* даргын тамгын газрын Төрийн сангийн 1 тоот дансанд төлүүлж төвлөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Батдорж шүүхэд г*******сан хариу тайлбартаа: Бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган сумын З******* д******* нь хариуцагч Ч.Б******* холбогдуулан 5,847,765 /таван сая найман зуун дөчин долоон мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулах нэхэмжлэл г*******сныг хариуцагч Ч.Батдорж нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд г*******сан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагчаас гаргуулж, төрийн санд оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Булган сумын З******* даргын нэхэмжлэлтэй Ч.Б******* холбогдох 5,847,765 /таван сая найман зуун дөчин долоон мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг хариуцагч Ч.Батдорж нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагчаас 54,257/тавин дөрвөн мянга хоёр зуун тавин долоо/ төгрөг гаргуулж, төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол г*******х, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл г*******х эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА