Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 315/ШШ2025/00251

 

 

 

 

2025 07 29 315/ШШ2025/00251

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: *******, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо,*******,*******,*******,*******,

Хариуцагч: *******,*******,*******, холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 5,770,758.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 03ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь ББСБ ХХК-иас гар утас худалдан авах зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ЗГ2024022409526 тоот гэрээний дагуу Samsung_S24_Plus_256GBGalaxy_Watch_6_40mm маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 3,738,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ЗГ2024022409527 тоот гэрээний дагуу Samsung_S24_Plus_256GB8 Galaxy_Watch_6_40mm маркийн гар утас / цаг, чихэвч/-ыг нийт 3,738,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 5,770,758.93 төгрөгийг хариуцагч өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:******* нэхэмжлэлийн шаардлага 5,770,758.93 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын хаан банкны тоот дансанд сар бүрийн 20-ны өдрийн дотор 577,075.8 төгрөгөөр 10 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 10 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх санал шүүхэд ирүүлснийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,770,758.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 5,770,758.93 төгрөгийг хүлээн зөвшөөрч, сар бүрийн 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагын хаан банкны тоот дансанд 577,075.8 төгрөгөөр 10 сарын хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,282 төгрөгийн тал хувь 53,641 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 53,641 төгрөгийг хариуцагч өөс гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч******* зээлийн гэрээний үүрэгт 5,770,758.93 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, сар бүрийн 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагын хаан банкны тоот дансанд 577,075.8 төгрөгөөр 10 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,282 төгрөгийн тал хувь 53,641 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 53,641 төгрөгийг хариуцагч өөс гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР