| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00613/И |
| Дугаар | 304/ШШ2025/00533 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 304/ШШ2025/00533
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: У******* х*******, Б******* дүүрэг, ** дугаар хороо, Ө******* г******* З******* гудамж, Б******* о******* байрлах Б******* К ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б****** аймаг, Д сум, * дүгээр баг, Т цэцэрлэг хороо, Х үйлчилгээний тд байрлах А* З ХХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 36,082,500 /гучин зургаан сая наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00613/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б******* К ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай " Б******* К ХХК-ийн харилцагч Аз З ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл болох 36,082,500 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй байна.
Иймд Аз З ХХК-иас 36,082,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 338,362 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Аз з ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* К ХХК нь хариуцагч Аз З ХХК-нд холбогдуулан 36,082,500 /гучин зургаан сая наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Аз З ХХК нь нэхэмжлэгч Б******* К ХК-ийн нэхэмжилсэн 36,082,500 /гучин зургаан сая наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр н*******логдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б******* К ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Аз З ХХК-т холбогдох 36,082,500 /гучин зургаан сая наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 338,362 /гурван зуун гучин найман мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 169,181 /нэг зуун жаран есөн мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА