Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00218

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00218

Сүхбаатар аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

******* хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв..

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нөхөр болох ******* 1993 оноос хойш хамт амьдарч 2 хүүхэд өсгөсөн. Бид олон жил хамт амьдарч байгаа боловч гэрлэлтээ батлуулаагүй. Иймд ******* намайг ******* 1993 оноос хойш хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03-07/3635 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ******* 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч Боржигин овогт нь ******* 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, (******* нь тус багт нөхөр ******* 1993 оноос гэр бүл болон амьдарч байсан гэх бичилт бүхий), 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03-07/3635 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, (2000 оны лавлагаанд: өрхийн тэргүүлэгч *******, эхнэр *******, охин *******, ... гэх бичилт бүхий), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, (1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн эцэг нь , эх нь гэх бичилт бүхий), (1997 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн М.гийн эцэг нь , эх нь гэх бичилт бүхий),

 

4. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: .... *******, ******* нар нь 1992 онд анх танилцаж, хамтран амьдарч эхлээд 1993 онд айл гэр болсон. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар баг, Бүрэнцогтын Тогоотын голд гэр бүл болоод тэндээ хамт амьдарч байсан. 1993 оны 11 сард охин Юмчинсүрэн, 1997 оны 12 сард хүү нар төрсөн. Охин, хүү хоёр нь хоёулаа ааваараа овоглодог. ******* 2019 оны 8 сард элэгний өвчнөөр жил гаран хэвтэрт байж байгаад нас барсан. *******ыг нас барах хүртэл хамт амьдарч байсан. Гэрлэлтээ батлуулсан эсэийг сайн мэдэхгүй байна. 8-р ангиа төгсөөд удаагүй гэр бүлтэй болж байсан гэх мэдүүлэг,

 

5. Гэрч*******ийн шүүхэд өгсөн: ... *******, ******* нар нь 1992 онд анх танилцаж, хамтран амьдарч эхлээд 1993 онд айл гэр болсон. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар баг, Бүрэнцогтын Тогоотын голд гэр бүл болоод тэндээ хамт амьдарч байсан. 1993 оны 11 сард охин Юмчинсүрэн, 1997 оны 12 сард хүү нар төрсөн. Охин, хүү хоёр нь хоёулаа ааваараа овоглодог. ******* 2019 оны 8 сард элэгний өвчнөөр жил гаран хэвтэрт байж байгаад нас барсан. *******ыг нас барах хүртэл хамт амьдарч байсан. Гэрлэлтээ батлуулсан эсэхийг айн мэдэхгүй байна. Манайхан ойролцоо нутаглаж, танилууд байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар , нар нь 1995 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

6. Иймд Боржигин овогт нь Боржигин овогт тай 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Боржигин овогт нь Боржигин овогт тай 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ................... Н.БАЯРБААТАР