| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00604/И |
| Дугаар | 304/ШШ2025/00564 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2025/00564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: О******* аймаг, Б******* сумын О******* баг *-**-** тоотод оршин суух Э.Б******* хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.М******* эрэн сурвалжлуулах тухай 304/2025/00604/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч Э.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь Т.М******* эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Т.М нь энхийг сахиулах ажиллагаанд явах бэлтгэл мөнгө хэрэгтэй гэж миний миний бие Э.Б*******аас 3,500,000 төгрөгийг жилийн хугацаатай хүүтэй зээлсэн. Өгөх хугацаа нь болсон ч өгөхгүй удаа дараа уулзахаар очсон залгасан боловч өгөхгүй байгаа учир шүүхэд хүсэлт гаргасан боловч дугаараа сольсон оршин суух хаяг дээрээ байхгүй байгаа учир эрэн сурвалжилж хаягийг тодорхойлж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Х******* тосгоны захирагчийн ажлын албаны 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/214 тоот тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 304/ШЗ2025/01749 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хэргийн 5-7-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Э.Б******* хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Хүсэлт гаргагч нь Т.Мт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Т.Мт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
4.Иймд шүүх иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт Т******* М /РД:УС/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэхээр тогтов.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт Т******* М /РД:УС/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б******* овогт Т******* М /РД:УС/-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА