Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00216

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00216

Сүхбаатар аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******, Батсүх овогт Раднаабазарын Тунгалагийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* (оролцоогүй)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг 1990 онд төгсөөд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хүний их эмчийн салбарт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сувилагчаар хуваарилагдан ажлын гараагаа эхэлсэн. Уулбаян суманд 1 жил орчим ажиллаад Баяндэлгэр сум руу шилжиж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарт 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон боловч зарим тушаал шийдвэр олдохгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болоод байна. Иймд намайг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай томилох, шилжүүлэх тухай тушаал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарын 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх цалингийн цэс, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч Батсүх овогт Раднаабазарын Тунгалаг нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай томилох, шилжүүлэх тухай тушаалд *******ийг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Уулбаян сумын Хүний их эмчийн салбарт томилсугай гэх, (хх-4х),Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарын 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх цалингийн цэсэнд сувилагч ******* гэх бичиглэл бүхий, (хх-5-39х),

 

5. Гэрч *******н шүүхэд өгсөн: ...******* нь Дорноговь аймагт Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр 1990 онд төгсөөд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар хуваарилагдан ажиллаж байгаад Баяндэлгэр сумандаа бэр болон шилжиж ирээд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар тус тус ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарт 1990-1999 оныг хүртэл аж ахуй, жолооч зэрэг ажлыг хийж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор *******ийн ажиллаж байсан талаар сайн мэднэ гэх мэдүүлэг,

 

6. Гэрч*******ийн шүүхэд өгсөн: ....******* нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар ажиллаж байгаад Баяндэлгэр суманд шилжиж ирж, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарт ажиллаж байсан. Тухайн үед би Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. *******ийг ажилд авч байсан. Бид хамт ажиллаж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

7. Иймд******* 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Нэхэмжлэгч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ...................... Н.БАЯРБААТАР