| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00276/И |
| Дугаар | 315/ШШ2025/00250 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 315/ШШ2025/00250
2025 07 29 315/ШШ2025/00250
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,*******,*******, Утас: 85130506,, холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.Нэргүйд 2025 оны 02 дугаар сард 252,000 төгрөгийн цагаан сарын ахуйн хэрэглээний бараа зээлээр өгсөн. Мөн тус оны 02 дугаар сард өөрийн дүүдээ авч байгаа гээд 634,000 төгрөгийн цагаан сарын хэрэглээний бараа зээлээр авсан. Би 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрийн банкны данс руу 470,000 төгрөгийг шилжүүлж, нэг ямааг 90,000 төгрөгөөр тооцож, нийт 722,000 төгрөгтөө 8 ямаа авахаар тохиролцсон. Мөн дахин ярилцаад 634,000 төгрөгт ямаа авахаар болж, нийт 17 ямаа авахаар тохиролцсон. ямаагаа авъя гэхэд одоо байхгүй гэж хэлсэн. Иймд хариуцагч 1,356,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Нэргүй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 1,356,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 678,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 678,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Нэргүйд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.Нэргүй нь нэхэмжлэлийн шаардлага 1,356,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 678,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 678,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгч тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,646 төгрөгийн тал хувь 18,323 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,323 төгрөгийг хариуцагч гаргуулж нэхэмжлэгч д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ын худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,356,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Нэргүй хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 678,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 678,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,646 төгрөгийн тал хувь 18,323 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,323 төгрөгийг хариуцагч гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР