Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 315/ШШ2025/00248

 

 

 

 

 

2025 07 29 315/ШШ2025/00248

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******

Хариуцагч: ,,,, 3-2 тоот,, Утас: 86100506,,,, холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,598,093.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 27ы өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ЗГ5905122525 тоот зээлийн гэрээгээр 9,500,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ5905122525 тоот зээлийн гэрээгээр зээлийн дүнг 15,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Гэрээний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч 2,071,046.01 төгрөгийг 86 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,542,146.15 төгрөг, хүү 462,460.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,908.81 төгрөг, картын үлдэгдэл 585,577.77 төгрөг, нийт 14,598,093.23 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 14,598,093.23 төгрөгөөс 1,253,863 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл 13,344,230.23 төгрөгийн картын төлбөр болох 585,577.77 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, үлдэгдэл 12,758,652.46 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сар бүрийн 26-ны өдрийн дотор 1,417,629 төгрөгөөр, 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотор үлдэгдэл 1,417,620.46 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч төлбөрийг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,598,093.23 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 14,598,093.23 төгрөгөөс 1,253,863 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 13,344,230.23 төгрөгийн картын төлбөр болох 585,577.77 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, үлдэгдэл 12,758,652.46 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сар бүрийн 26-ны өдрийн дотор 1,417,629 төгрөгөөр, үлдэгдэл 1,417,620.46 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэнтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,940 төгрөгийн тал хувь 115,470 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 115,470 төгрөгийг хариуцагч гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч******* зээлийн гэрээний үүрэгт 14,598,093.23 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 1,253,863 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 13,344,230.23 төгрөгийн картын төлбөр болох 585,577.77 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, үлдэгдэл 12,758,652.46 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сар бүрийн 26-ны өдрийн дотор 1,417,629 төгрөгөөр, үлдэгдэл 1,417,620.46 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,940 төгрөгийн тал хувь 115,470 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 115,470 төгрөгийг хариуцагч гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР