Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 315/ШШ2025/00253

 

 

 

 

 

 

2025 07 30 315/ШШ2025/00253

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. ******* миний Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестэд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч, галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул энэ хугацааны ажилласан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 11/214 дугаар цалингийн лавлагаа гаргах тухай албан бичиг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 150 дугаар ажилд томилох тухай тушаал, тус байгууллагын 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаар ажилд томилох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 90 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 11/244 дугаар Баруун-Урт хотын худалдааны трестийн 1989 оны тушаал шилжиж ирээгүй талаарх албан бичиг, мөн өдрийн 11/245 дугаар Баруун-Урт хотын худалдааны трестийн 1989 оны цалингийн баримт гарч ирээгүй талаарх албан бичиг, цэргийн батлах зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестэд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч, галчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестэд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал ачигч, галчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 11/214 дугаар цалингийн лавлагаа гаргах тухай албан бичиг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн даргын 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 150 дугаар ажилд томилох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн даргын 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаар ажилд томилох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестийн даргын 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 90 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал,

4. Гэрч *******ы: ...*******тай Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны ногоон зооринд хамт ажиллаж байсан. Би 1985 оноос ажиллаж эхэлсэн. Би сэнсчнээр ажиллаж байсан. 1992 онд ажлаас гарсан.******* 1989 оноос тухайн байгууллагад ажиллаж эхэлсэн байх.Намайг ажилд орсноос хойш ажилд орсон. ******* груушиг хийдэг байсан.Намайг 1992 онд ажлаас гарахад ******* ажлаас гарчихсан байсан гэх мэдүүлэг,

 

5. Гэрч ...*******тай худалдааны трест хамт ажиллаж байсан. Би өөрөө жолооч байсан. Надад ачигч хийж байсан. Би 1979 онд ажилд орж, 1993 он хүртэл ажилласан. Зах зээл эхлэх үед гарсан.******* Худалдааны трест хэзээ ажилд орсныг сайн санахгүй байна. 1985-1986 онд орсон байх гэж бодож байна. 1993 онд Худалдааны трест байгууллага бүх ажилчдаа ажлаас халсан, тэр үед халагдсан байх. Сайн санахгүй байна.******* ачигч хийж байсан гэх мэдүүлэг мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

6. Харин Данзанчойдорын Ганбаатар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трест 1989 оны 01 сараас 8 сарыг хүртэл ачигч, галчаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна.

 

6. Иймд******* Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестэд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал ачигч, галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1989 оны 01 сараас 8 сарыг хүртэл ачигч, галчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестэд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал ачигч, галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.******* Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестэд 1989 оны 01 сараас 8 сарыг хүртэл ачигч, галчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР