| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01009/И |
| Дугаар | 307/ШШ2025/01363 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 307/ШШ2025/01363
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар *******, Г******* *******ны Дархан зээлийн төв салбарт байрлах Г******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар *******, ******* 4 *******, ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт Б*******ын Л /РД:/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар *******, ******* 4 *******, ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт Лийн Н /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,367,062.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Д оролцож, тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ******* ХК нь хариуцагч Б.Л, Л.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,367,062.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Л.Н, Б.Л нар нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Г******* *******тай ЗГ4305154663 тоот зээлийн гэрээ байгуулан 18,200,000 төгрөгийн зээлийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Мөн нэмэлт гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн зээл авснаар *******наас нийт 25,200,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хойш удаа дараа зээлээ төлөхийг утсаар болон мэдэгдэх хуудсаар шаардаж байсан ба Төлнө. Хугацаа өгөөч гэж явсаар өнөөдрийг хүрсэн.
Иймд зээлийн гэрээний төлбөрт 10,367,062.14 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Г******* *******ны нэхэмжилсэн 10,367,062 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч Л.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Г******* *******ны нэхэмжилсэн төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* ******* ХК нь хариуцагч Б.Л, Л.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,367,062.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л, Л.Н нар нь Г******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 10,367,062.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Л, Л.Н нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Л, Л.Н нар нь Г******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 10,367,062.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Л, Л.Н нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,823 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л, Л.Н нараас 180,823 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ