Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2025/01389

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дүгээр *******, *******, ******* тоотод *******лах Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын Цайхун сургууль /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дүгээр *******, 2 дугаар *******, ******* дугаар *******, ******* тоот хаягт оршин суух, Б овогт Я Э /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөрийн үлдэгдэл 3,*******0,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Я.Эээс сурагч З.Чийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 2,240,000 төгрөг, алданги 1,120,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Цайхун сургуулийн захирал П.Н миний бие сургалтын төлбөр, алданги 3,*******0,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Я.Эээс нэхэмжилсэн билээ. Я.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын Цайхун сургууль нь хариуцагч Я.Эт холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл 3,*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Я.Эт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Я.Эт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын Цайхун сургууль нь хариуцагч Я.Эт холбогдуулан гаргасан сургалтын төлбөрийн үлдэгдэл 3,*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Я.Эт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,710 төгрөгийн тал хувь буюу 34,355 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 34,355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ