| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00329/И |
| Дугаар | 315/ШШ2025/00263 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 315/ШШ2025/00263
2025 08 05 315/ШШ2025/00263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие талийгаач ******* 2015 оноос хойш хамт амьдарч, бидний дундаас 1 хүүхэд төрсөн. Бид хоёр 10 жил хамтран амьдарсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Талийгаач ******* нь 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр таалал төгсөж, хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон. Иймд ******* намайг талийгаач ******* 2015 оноос хойш 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүү ******* төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талийгаач *******ын нас барсны гэрчилгээний хуулбар, **************ийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 330 дугаар тодорхойлолт, ******* Уулбаян сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тодорхойлолт, 2018, 2021-2024 оны мал, тэжээвэр амьтдын тооллогын баримт, 2022 оны мал тооллогын лавлагаа, 2023 оны *******гийн оршин суугаа газрын лавлагаа, 2023 оны *******ын оршин суугаа газрын лавлагаа, гэр бүлийн хүний хамт авхуулсан фото зургууд зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь талийгаач ******* 2015 оноос хойш 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. нь талийгаач ******* 2015 оноос хойш 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хүү ******* төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талийгаач *******ын нас барсны гэрчилгээний хуулбар, **************ийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 330 дугаар тодорхойлолт, ******* Уулбаян сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тодорхойлолт, 2018, 2021-2024 оны мал, тэжээвэр амьтдын тооллогын баримт, 2022 оны мал тооллогын лавлагаа, 2023 оны *******гийн оршин суугаа газрын лавлагаа, 2023 оны *******ын оршин суугаа газрын лавлагаа, гэр бүлийн хүний хамт авхуулсан фото зургууд,
4. Гэрч гийн: ...*******, талийгаач ******* нар 2015 онд гэр бүл болж, Уулбаян суманд амьдарч байсан. Талийгаач хот хооронд явдаг байсан. ******* сумандаа багш хийдэг байсан. Тэдний дундаас нэг хүү төрсөн.Оныг нь сайн мэдэхгүй байна.Хүү нь одоо 3 дугаар анги байх.Талийгаач энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр авто засвар дээр ажиллаж байгаад цахилгаанд цохиулж нас барсан.Нас барах хүртэл хамт амьдарч байсан нь үнэн гэх мэдүүлэг,
5. Гэрч:ийн: ...*******, талийгаач ******* нар 2015 онд хамтран амьдарч эхэлсэн. 2017 онд хүү Санчирболд төрсөн. ******* Уулбаян суманд амьдардаг байсан. ******* Уулбаян сумын сургуульд багшилж байсан. Талийгаач суманд байхдаа хот хооронд явдаг байсан. 2-3 жилийн өмнө Сүхбаатар аймагт орж ирсэн. Түрүүлээд нөхөр нь орж ирж ажил хийгээд араас нь ******* орж ирсэн.Талийгаач энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ осолд орсон.Талийгаач машин засварын газар ажилладаг байсан байх. Яг ямар ажил хийж байсныг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь талийгаач ******* 2015 оноос хойш 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
6. Иймд ******* нь талийгаач ******* 2015 оноос хойш 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нь талийгаач ******* 2015 оноос хойш 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.