| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00194/И |
| Дугаар | 315/ШШ2025/00262 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 315/ШШ2025/00262
2025 08 05 315/ШШ2025/00262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Миний бие 1986 оноос 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багт малчнаар ажиллаж байсан. Гэтэл энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тамга тэмдэг байхгүй байгаа тул тухайн жилүүдэд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Иймд миний Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багт 1986 оноос 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Үндэсний архивын сан хөмрөгийн 1989 оны архивын лавлагаа, 1990 оны 03 дугаар сарын 04, 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тооцооны маягт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11/79 дугаар цалингийн лавлагааны баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11/80 дугаар албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багт 1986 оноос 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багт 1986 оноос 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Үндэсний архивын сан хөмрөгийн 1989 оны архивын лавлагаа, 1990 оны 03 дугаар сарын 04, 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тооцооны маягт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11/79 дугаар цалингийн лавлагааны баримт,,
4. Гэрч *******ийн: ...Бид хоёрыг бага байхад *******ых манайх нэг суурин байсан. Манай аав суурингийн ахлагч, *******ы аав суурингийн туслах байсан. ******* 5-6 дугаар ангиас сургуулиас гарч аав ээжтэй мал маллаж эхэлсэн. Мал маллаж байгаад 1992 онд нэг жилийн хугацаатай цэрэгт явсан. Цэргээс ирээд одоог хүртэл малчин хийж байгаа.*******ы аав ээж Баяндэлгэр сумын 4 дүгээр баг, Дөхөм багт, Төгрөг гэх газар малладаг байсан.*******ы аав ээж Эх орны төлөө нэгдлийн гишүүн байсан. 1990 он дуусаад хувьчлал гарахад Эх орны төлөө компанид компанийн гишүүнээр ******* нь мал маллаж байсан. Компани 1994-1995 онд татан буугдсан. Түүнээс хойш өөрөө хувиараа мал маллаж эхэлсэн. Манайх тэр үед нэгдлийн малтай байсан. Би аав ээжтэйгээ мал малладаг байсан.Би 1986 онд 15 настай байсан.*******тай нас чацуу гэх мэдүүлэг,
5. Гэрч*******ын ... Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багад манай аав ээж мал маллаж байсан. ******* нэг багад мал малладаг айлын хүүхдүүд байсан. ******* нь 1986-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багад малчнаар ажиллаж байсан.Тухайн үед аав ээжтэйгээ мал маллаж байсан. Аав ээж нь улсын сайн малчин гэх хүн байсан.Би 1986 онд 16 настай байсан. Би 8 дугаар анги төгсөөд мал дээр гараагүй. Би 10 дугаар ангид сурсан. Нэг багын айл учраас таньж мэддэг байсан. ******* сургууль төгсөөгүй гарсан.******* надаас 2 насаар дүү. Ах нь надтай чацуу.******* 5 дугаар ангиас мал дээр гарсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
6. Иймд ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багт 1986 оноос 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм багт 1986 оноос 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР