Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 315/ШШ2025/00267

 

 

 

 

2025  08  06  315/ШШ2025/00267

  

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: *******, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо,*******,*******,*******, 1301а тоот хаягт байрлах,  ББСБ ХХК-ийн,

Хариуцагч:Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг, Ширээт хаягт оршин суух, Болдбаатарын Болортуяад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,164,288.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 18ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 2,868,110.42 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,200,582.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,396.28 төгрөг, шимтгэл 14,700 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 4,164,288.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оролмаа нь хариуцагч Б.Болортуяа нь зээлээ бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,164,288.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,579 төгрөгийн тал хувь 40,789.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,164,288.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,579 төгрөгийн тал хувь 40,789.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Н.БАЯРБААТАР