| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01803/И |
| Дугаар | 307/ШШ2025/01409 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 307/ШШ2025/01409
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* *******, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт Б*******гийн М******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар *******, дугаар *******, тоот хаягт оршин суух, Гын Т /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.М******* миний бие Г.Тгийн гуйлтаар 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5,500,000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 9,100,000 төгрөг зээлсэн. Г.Т нь 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө төлнө гэсэн боловч 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 7 дугаар сарын *******-ний өдөр 1,500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг төлж, үлдэх 5,600,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч Г.Тгээс 5,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Б.М******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Хариуцагч Г.Т нь 5,600,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч Г.Тд холбогдуулан 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч Г.Тд холбогдуулан гаргасан 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Г.Тд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч Г.Тд холбогдуулан гаргасан 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Г.Тд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,550 төгрөгийн тал хувь буюу 52,275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 52,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ