Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/01402

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:307/2025/01509/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:*******)-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух овгийн ийн (итгэмжлэгдсэн төлөөлөгч , утас: )-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээг шинээр нотариатаар батлуулахыг хариуцагчид даалгуулах, газрын шилжилт хөдөлгөөнийг зөвтгөж бүртгэхийг бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 2020 оны 07 сарын 02-нд , нараас олгогдсон итгэмжлэлийн дагуу С.******* би М.тэй үл хөдлөх эд хөрөнгө ( дугаартай) худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус хөрөнгийг 100 сая төгрөгөөр худалдсан ба М. нь тухайн үед намайг өвчтэй байхад нотариатаар орж тус үл хөдлөх эд хөрөнгийг 20 сая төгрөгөөр худалдан борлуулж байгаа гэдэг бичиг дээр гарын үсэг зуруулсан байсан. Би тухайн үед бичиг баримтад гарын үсэг зурахдаа уншиж танилцалгүй, учир холбогдлыг нь ойлголгүй гарын үсэг зурсан. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг 20 сая төгрөгөөр худалдан борлуулж байгаа гэж төрийн байгууллага, нотариатыг хуурсан үйлдэл нь Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль гэх зэрэг олон хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд: Хэлцэл хүчин төгөлдөр бус болох үндэслэлд буюу 56.1.5-д заахдаа хууль зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна. Зарагдаж байгаа үнийн дүнгээс бага үнийн дүнгээр гэрээ байгуулж байгаа нь татвараас зайлсхийсэн хууль зөрчсөн үйлдэл юм.

Мөн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т хэлцэл дүр эсгэсэн бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ. Бодит үнийн дүнг нууж өөр үнэ заасан бол үүнийг дүр эсгэсэн буюу хуурамч хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн практикт татвараас зайлсхийсэн олон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож байсан байна.

Иймээс энэхүү төрийн байгууллагыг хууран мэхэлж, татвар төлөхөөс зайлсхийж хийсэн хэлцэлийг зөвтгөж, хуульд нийцүүлэн хийх зайлшгүй шаардлагатай байна. Миний зүгээс энэхүү худалдан борлуулах гэрээ, хэлцэлд хайнга хандаж ийм асуудал үүсгэсэндээ харамсаж байгаа ба одоо төрийн эрх бүхий байгууллагаар, хариуцагчаар энэхүү хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймгийн ******* суманд байрлах дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг 100 сая төгрөгөөр худалдсан гэрээний үнийн дүнг 20 сая болгож нотариатын байгууллагыг хуурсан үйлдлээ зөвтгөж 100 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу шинээр нотариатаар батлуулахыг хариуцагч эд даалгах, татвараас зайлсхийсэн үйлдлээс улбаатай, Дархан-Уул аймгийн ******* суманд байрлах дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай газрын шилжилт хөдөлгөөнийг зөвтгөж бүртгэх ажиллагааг эхнээс нь хуульд нийцүүлэн дахин бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.

Миний бие С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр , нараас олгогдсон итгэмжлэлийн дагуу С.******* нь М.тэй дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Тус эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч нотариатаар гэрээ батлуулахдаа 20,000,000 төгрөгөөр гэж батлуулсан байдаг. Энэ маргаантай холбоотой хэрэг өмнө нь 3 шатны шүүхээр шийдэгдсэн байдаг. М.ийг хууль ёсны өмчлөгч гэж тогтоосон байгаа. Одоо өмнө нь өмчлөгч байсан , нараас бид нарын олгосон итгэмжлэлийн дагуу худалдах худалдан авах гэрээ хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдсан байж яагаад 20,000,000 төгрөгөөр гэж илт худал гэрээ хийсэн юм бэ? Татвар дээр худал мэдүүлсэн гээд төвөгтэй асуудал үүсээд байна гэдэг асуудал яригддаг. Энэ худалдах гэрээг анхнаасаа буруу үнээр хийсэн нь С.******* өөрөө ч буруутай тэгэхээр одоо нэхэмжлэл гаргаж байгаа учир нь энэ гэрээг зөвтгүүлье 20,000,000 төгрөгөөр хийсэн гэрээгээ 100,000,000 төгрөгөөр болгоё, татварын зөрүүг нэмж төлье, холбогдох бүртгэлийн байгууллагад зөвтгөж бүтгүүлье гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

2. Хариуцагч М. нь шүүхэд ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн 2025 оны 06 сарын 23-ны өдөр шүүхэд өгсөн нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг хийж байна.

Миний бие М. нь С.*******тай 2020 оны 04 сард анх “Дархан-Уул аймгийн ******* суманд нэг объект байгаа түүнийг ямар ч нөхцөлөөр авч болно. Ашиглаж чадахгүй энэ объект бүүр балгас болоод дуусах нь. Ах нь мөнгө төгрөгийг нь яаруулахгүй гэж хэлсэн. Манай гэр бүл ирээдүйд хөдөө аж ахуйн бизнес эрхлэх төлөвлөгөөтэй байсан болохоор С.******* ахтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 07 сард Дархан-Уул аймгийн ******* суманд байрлах нурсан объектийг нэг зуун сая төгрөгийг тодорхой хугацаанд хуваарийн дагуу төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан.

Худалдагч С.******* нь тэртээ тэргүй балгас юм чинь татвар бага төлөх үүднээс 5 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулъя гэхээр нь за ахаа арай ч дээ объект шүү дээ гээд 20 саяар гэрээ байгуулсан. Татварын асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд худалдагч тал татвараа хариуцах ёстой байсан ч тухайн үед С.******* ах санхүүгийн боломж муу байна гэж гуйсан учраас бид татвар болох 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг тушаасан. Гэтэл С.******* нь төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад объектод засвар хийгээд дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэсний дараа худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандаж 3 шатны шүүхээр 4 жилийн турш маргаан үүсгэж, эцэст нь дэд шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.

Энэ хугацаанд С.******* нь М. намайг болон манай гэр бүлийг шалгуулаагүй гомдол гаргаагүй газар гэж байхгүй. Ямар ч үндэслэлгүйгээр худал мэдээллээр байнга Цагдаа, прокурор, АТГ-т өгч шалгуулдаг бөгөөд энэ нь бидний бизнес ажил хэргийн нэр хүнд, үйл ажиллагаанд байнга саад болж сөргөөр нөлөөлж байдаг.

Энэ удаагийн С.*******гийн шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, мөн нэхэмжлэгч Дунайн Тэрбиш гэгч хүн хэн болох, бидэнд ямар хамааралтай, яагаад түүнийг С.******* төлөөлж байгаа нь тодорхойгүй, худалдах, худалдан авах хэлцлийн үүрэг дуусгавар болж төлбөр тооцоог (100,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан) төлж дуусгасан байхад ямар шалтгаанаар шүүхэд ийнхүү хандаж байгаа нь ойлгомжгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Энэ хэрэг маргаан нь 3 шатны шүүхийн шийдвэрээр С.******* М. нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ мөн байна гээд тогтоочихсон. Яг ямар шалтгааны улмаас энэ нэхэмжлэлийн хариуцагч болж байгаагаа ойлгохгүй байна. Татварын асуудлын хувьд С.******* гэдэг хүн анх 5,000,000 төгрөгөөр гэрээ хийе гэхэд нь бид үл хөдлөх эд хөрөнгө юм чинь ядаж 20,000,000 төгрөгөөр хийе гэж хэлсэн. Тухайн үед гарсан нотариатын зардал, татварын 400,000 төгрөг, үл хөдлөх гэрчилгээний мөнгийг бидний зүгээс төлсөн. Уг нь худалдан борлуулж байгаа ашиг олж байгаа тал нь татвараа төлөх ёстой байтал С.******* нь бие муу мөнгө байхгүй гэх шалтгаанаар биднээс бүх зардал гарч байсан. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

3. Шүүхээс: нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, С.*******, М., нарын бичгээр тодорхойлолт, ийм нэхэмжлэл ирснийг иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан шүүчгийн захирамж, татгалзсан захирамжид С.******* гомдол гаргасан, улмаар иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримт, М.ийн хариу тайлбар, хавсралтаар Дээд шатны шүүхээс хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээр татгалзсан тогтоол, тодорхойлолт, шүүгчийн захирамж, зээлийн гэрээний баталгаа болох гар бичмэл, анхан шатны шүүх шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шатны шүүхийн тогтоол, итгэмжлэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч М.эд холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээг шинээр нотариатаар батлуулахыг хариуцагчид даалгуулах, газрын шилжилт хөдөлгөөнийг зөвтгөж бүртгэхийг бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байна.

1. Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... 2020 оны 07 сарын 02-нд , нараас олгогдсон итгэмжлэлийн дагуу С.******* би М.тэй үл хөдлөх эд хөрөнгө ( дугаартай) худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус хөрөнгийг 100 сая төгрөгөөр худалдсан ба М. нь тухайн үед намайг өвчтэй байхад нотариатаар орж тус үл хөдлөх эд хөрөнгийг 20 сая төгрөгөөр худалдан борлуулж байгаа гэдэг бичиг дээр гарын үсэг зуруулсан байсан. Би тухайн үед бичиг баримтад гарын үсэг зурахдаа уншиж танилцалгүй, учир холбогдлыг нь ойлголгүй гарын үсэг зурсан. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг 20 сая төгрөгөөр худалдан борлуулж байгаа гэж төрийн байгууллага, нотариатыг хуурсан үйлдэл нь Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль гэх зэрэг олон хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Миний зүгээс энэхүү худалдан борлуулах гэрээ, хэлцэлд хайнга хандаж ийм асуудал үүсгэсэндээ харамсаж байгаа ба одоо төрийн эрх бүхий байгууллагаар, хариуцагчаар энэхүү хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж байна гэж дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шаардлагын үндэслэлийг ... , болон М. нар 2020 оны 07 сарын 02-нд үл хөдлөх эд хөрөнгө ( дугаартай) худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн эд хөрөнгийг худалдах гэрээг нотариатаар батлуулахдаа 100 сая биш 20 сая гэж байгуулсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. М. нь хууль ёсны дагуу худалдан авсан нь тогтоогдсон. , нар 100 сая төгрөгөөр худалдах эрхийг итгэмжлэлээр олгосон байхад яагаад 20 сая болгосон юм бэ гэдгийг С.*******д тавьсан. С.******* нь энэ ажиллагааг зөвтгүүлье гэж шаардлага гаргасан. Энэ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 9.1-д заасан татвар ногдох асуудал хууль зөрчсөн. 100 саяар худалдсан болохыг хариуцагч М.эд даалгах гэж тайлбарласан.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлийг ...нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Гурван шатны шүүх шийдвэрлэж, Авилгалтай тэмцэх газар, цагдаад шалгуулсан. Татварыг худалдагч тал хариуцдаг. С.******* нь өөрөө санал тавьж үнийн дүнг бууруулсан. Бичгийн хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр гэж тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

3. Хэрэгт хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн дугаартай шийдвэрээр ..., нарын нэхэмжлэлтэй М.эд холбогдох “С.******* болон М. нарын хооронд байгуулсан дугаартай үл хөдлөх хөрөнгө, дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг , нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс даалгуулахыг хүссэн” иргэний хэргийг хянан хэлэлцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ Хуурамч, дүр үзүүлэн, итгүүлэх замаар хууран мэхэлж ноцтой төөрөгдөлд оруулан хийсэн хийсэн хэлцэл болохыг тогтоолгох гэж өөрчилснийг дээрх шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хх 35-45 дахь тал)

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 8 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. (хх 46-54 дэх тал)

5. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг 2024 оны 04 сарын 04-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсан байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.(хх 28 дахь тал)

6. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Зээлийн гэрээний баталгаа ирүүлсэн байх ба уг баталгаагаар үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ 100 сая төгрөгийг хувааж төлөхөөр тохиролцсон байна. (хх 6 дахь тал)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг талууд 100 сая төгрөгөөр тохирсон боловч нотариатаар гэрчлүүлэхдээ 20 сая төгрөг болгосон энэ нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж тайлбарлаж байна.

7. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт ... С.******* болон М. нар нь үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч 20,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг давхар байгуулж нотариатчаар гэрчлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлж, хариуцагч М.ийн нэр дээр үл хөдлөх болон газрын гэрчилгээ гарсан байна гэж дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэсний дагуу дээрх үйл баримт нь шүүхээс нэгэнт тогтоогдож байх тул дахин нотлох шаардлагагүй юм.

8. Нэхэмжлэгч нь дээрх талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, дүр эсгэсэн хэлцэл. Одоо хариуцагчаар энэхүү хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх нь зүйтэй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэлцэл хүчин төгөлдөр талаар маргахгүй, харин талууд үнийн дүнг бууруулсан хэлцлийг зөвтгөх шаардлагатай гэж шаардлагын үндэслэлийг тодорхойлсныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Тодруулбал Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 15/ШШ2023/01151 дугаартай шийдвэрт ... талууд анхнаасаа худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан ба хүсэл зоригийн дагуу хийгдсэн хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх шилжсэн, гэрээний үнийн дүн зөрүүтэй байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх бүх хэлцлийн шинжийг агуулаагүй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үл хөдлөх эд хөрөнгийн татвараас зайлсхийж, улсын бүртгэлийн газар болон нотариатчидыг хууран мэхлэх арга хэрэглэж гэрээ хийсэн гэж тайлбарласан ба энэ нь Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан ноцтой төөрөгдөж, хууран мэхлэгдэж хийсэн хэлцэл биш байна гэж дүгнэж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх ба энэ нь шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт тул уг үйл баримтын талаар дахин маргах эрхгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэлцлийн талаар маргахгүй, харин дахин зөвтгөж хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан гэж маргаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй болохыг зохицуулсан Иргэний хуулийн 109, 110 дугаарт заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжсэн байна.

9. Иймд нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч М.эд холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээг шинээр нотариатаар батлуулахыг хариуцагчид даалгуулах, газрын шилжилт хөдөлгөөнийг зөвтгөж бүртгэхийг бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч М.эд холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээг шинээр нотариатаар батлуулахыг хариуцагчид даалгуулах, газрын шилжилт хөдөлгөөнийг зөвтгөж бүртгэхийг бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА