Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2025/01455

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр *******, ******* *******, ******* цогцолборт оршин байх М******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар *******, Малчин 3 , тоот хаягт оршин суух, Б овогт Оын Н /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 612,527.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 30508943 тоот Үйлчилгээний гэрээ болон Гар утас тоног төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээ байгуулан 90 дугаарлалттай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн төхөөрөмжийг зээлээр худалдан авч, ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 101,311.25 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 483,582.96 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 27,633.33 төгрөг, нийт 612,527.54 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие О.Н нь М******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 612,527.54 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ******* ХХК нь хариуцагч О.Нд холбогдуулан гэрээний үүрэгт 612,527.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Н нь нэхэмжлэгч М******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 612,527.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, О.Нд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч О.Н нь нэхэмжлэгч М******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 612,527.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, О.Нд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,026 төгрөгөөс 9,513 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 9,513 төгрөг, хариуцагч О.Нгээс 9,513 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ