| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
| Хэргийн индекс | 127/2023/0002/З |
| Дугаар | 122/ШШ2026/0012 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 122/ШШ2026/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, шүүгч О.Мөнхзул, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Засаг дарга, ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,
Гуравдагч этгээд: “******* ******* *******” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгах, ******* аймгийн ын газрын газар, геодези зураг зүйн ын улсын байцаагч Б.гийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэвээн (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхзул (цахимаар), хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг дарга Г.Батболд (цахимаар), хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., гуравдагч этгээд “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Жавхлантөгс, иргэдийн төлөөлөгч Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.2. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн маргаж байна.
1.3. “******* *******” ХХК-иас ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан ******* аймгийн ын газрын газар, геодези зураг зүйн ын улсын байцаагч Б.гийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгохоор ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргажээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас “******* *******” ХХК-д ******* аймгийн ******* сумын ******* нэртэй газарт 59 гектар талбайд ашигт малтмал ашиглах 6701А дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, Уурхай болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын актаар хүдэр баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрчээ.
2.2. ******* аймгийн ******* сумын Засаг дарга “******* *******” ХХК-ийг бусдын эзэмшлийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан үндэслэлээр “Газар чөлөөлөх тухай” 2022 оны А/83 дугаар захирамжийг гаргасан байна.
2.3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч ******* аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/48 дугаар албан бичгээр хариу авч, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.4. “******* *******” ХХК-иас ******* аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт холбогдуулан ******* аймгийн ын газрын газар, геодези зураг зүйн ын улсын байцаагч Б.гийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгохоор ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.5. Дээрх хэргүүдийг ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 127/ШЗ2026/0052 дугаар захирамжаар нэгтгэжээ.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******” ХХК нь Уурхайн болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай актаар ******* аймгийн ******* сумын газар нутагт байрлах *******гийн төмрийн хүдрийн ил уурхай, хүдэр баяжуулах үйлдвэрийг хүлээн авч 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрсөн байдаг.
Гэтэл ******* аймгийн ******* сумын Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 тоот захирамж гарган “... газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж хаягдлын овоолго үүсгэж, пүү, харуулын байр, албан өрөө, ажилчдын байр барьсан болох нь тогтоогдсон байх тул ... чөлөөлсүгэй” гэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан тул дараах үндэслэлүүдээр А/83 тоот захирамжийг хууль бус гэж үзэж байна.
1. Хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны актыг мэдэгдээгүй.
Захиргааны актыг хаяглагдсан этгээдэд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэх ажиллагааг захиргааны акт гаргасан байгууллага хариуцан Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдэх үүрэгтэй байдаг.
******* сумын Засаг даргын А/83 тоот захирамж 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Тус захиргааны актаар “******* *******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй нь илт байхад захирамж гарсан өдрөөс хойш утсаар мэдэгдэх, факс, шуудан гэх мэт хуульд заасан хэлбэрээр мэдэгдэх ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй бөгөөд манай компанийн удирдлагууд болон ажилчид ******* аймгийн ******* суманд албан томилолттой ажиллаж байх үедээ уг захирамжийн тухай мэдэж, Засаг даргын Тамгын газарт өөрсдөө хандан захирамжийг гардан авсан. Хэрэв манай компаниас ******* сумын Засаг даргын тамгын газарт очоогүй, бид хандаагүй байсан бол уг захирамжийг хэзээ мэдэгдэж, захирамжийн биелэлт хангагдах байсан нь тодорхойгүй байгаа юм.
Захиргааны шийдвэр гарахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж сонсох ажиллагааг хийж ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгодог боловч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан “оролцогчийг сонсох”, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагааг явуулах” зэрэг ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй болно.
Хэрэв сонсох ажиллагаа явуулсан бол манай компаниас тус асуудалтай холбоотойгоор өөрсдийн байр суурийг илэрхийлэх, нотлох боломжтой байсан. Тухайн газарт байрлах үйлдвэрийн барилга байгууламж нь манай компанийн хөрөнгөөр баригдсан, 2010 онд Уурхайн болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комисс хүлээж авсан байтал энэ бүх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр тус захирамжийг гаргасан үйл ажиллагаа нь хууль бус байна.
2. Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн. 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 09 дугаар актаар “******* *******” ХХК-д *******гийн төмрийн хүдрийн ил уурхайд олборлолтын үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрч, хууль ёсны дагуу хүлээж авсан. Захирамжид дурдсан зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж барьсан гэх “... харуулын байр, албан өрөө, ажилчдын байр ...” зэрэг ахуйн барилга байгууламж нь улсын комиссын хүлээж авсан уурхай болон уулын үйлдвэрийн нэг хэсэг юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэж зааснаар манай компани нь улсын комиссын шийдвэрийн 2 дугаар зүйлийн 2.1.2-т “******* *******” ХХК-д 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс “... үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрөв” гэж заасан хугацаанаас эхлэн манай компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл баримт бий болоогүй, 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 09 дугаар акт болон 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 6701А дугаартай гэрчилгээ хүчин төгөлдөр байсаар байтал “Газрыг чөлөөлөх тухай” захирамж гаргасан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 тоот “Газар чөлөөлөх тухай” захирамж нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу ******* сумын Засаг даргын дээд шатны Засаг дарга болох ******* аймгийн Засаг даргад 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Тус гомдлын хариуд ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас “... захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн байна.
Иймд ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 04 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай “******* *******” ХХК нь 2007 оноос ашигт малтмал ашиглалтын 6701А тусгай зөвшөөрлөөр 59 га газарт Төмрийн хүдэр олборлох боломжтой болж ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2007 оны 09 сарын 03-ны өдрийн 94 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарч холбогдох гэрээг байгуулан хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж байна.
Аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах гэрээний дагуу 1 га талбайг 16,000 төгрөгөөр тооцон, лицензийн талбайн нийт хэмжээ 54 га болохыг батлуулан жилийн төлбөр 864000 төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагчаас илүү ашигласан газартай холбоотой аливаа маргаан, шаардлага гаргалгүй манай компаниас 54 га биш 59 га талбайгаар газрын төлбөр ногдуулан жил бүр 944,000 төгрөгийн төлбөр авч байсан. Энэ нь тус сумын Засаг дарга, төрийн байгууллагаас тус илүү гарсан газрыг ашиглахыг зөвшөөрч байгаа үйлдэл гэж ойлгогдож байсан.
Мөн манай компани 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 9 дугаар “Уурхай болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын акт”-аар төмрийн хүдрийн ил уурхай, хөрсний овоолго, баяжуулах үйлдвэр, ахуйн барилга байгууламж зэргийг улсын комисст хүлээлгэн өгсөн. Бид бүхэн ******* аймгийн ******* сумын Засаг даргаас илүү гарсан талбайг ашиглахыг зөвшөөрч байсан тул илүү ногдуулсан газрын төлбөрийг төлж байсан, гэтэл 10 гаруй жилийн дараагаар буюу 2022 онд үндэслэлгүйгээр газар чөлөөл гэсэн.
Хэрвээ хариуцагчаас энэхүү газрыг ашиглуулахгүй гэсэн бол өнөөдрийг хүртэл илүү төлбөр төлөхгүй байсан. Бид нийт 320,000 төгрөгийн газрын төлбөрийг илүү төлсөн байна. Иймд газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэвээн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******” ХХК-ийн зүгээс ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ******* аймгийн ын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн ын улсын байцаагч гийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох, газрын төлбөрт илүү төлсөн 320,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасан.
******* аймгийн ******* сумын Засаг даргын А/83 дугаар захирамж нь газар чөлөөлөх тухай гэсэн гарчигтай, Газрын тухай хуулийн 60.1.2, 59.1.1, 59.1.2, ******* аймгийн ын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн ын улсын байцаагч гийн тухайн маргаан бүхий актыг үндэслэж гарсан захирамж юм. Тус маргаан бүхий актыг харахад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан хууль бус гэж үзэх хэд хэдэн үндэслэлтэй байна. Тус эрх бүхий албан тушаалтны даалгаварт Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.1.7-т заасан үндэслэлүүд байна. Тухайн захиргааны эрх бүхий албан тушаалтны даалгаврыг бүхэлд нь уншвал 2 агуулга харагдана. Гомдол гаргагч этгээд та тус асуудлаа Газрын тухай хуулийн 60.1.4-т заасны дагуу иргэний эсхүл арбитрын шүүхээр шийдвэрлүүл гэсэн нэг агуулга байгаа. Дараагийн агуулга нь газрыг чөлөөл гэсэн агуулгатай. Нэг албан бичигт нэг даалгавар байдаг. Гэсэн хэрнээ чөлөөл гээд байгаа юм уу, эсхүл харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүл гээд байгаа нь тодорхойгүй байдаг. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-т заасан утга агуулгын илэрхий алдаатай гэх үндэслэл тогтоогдож байна. Мөн эрх бүхий албан тушаалтны даалгаврын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тухайн шийтгэлийн хуудсыг биелүүлэх зорилгоор гаргана гэж заасан. Гэтэл шийтгэлийн хуудаснаас харахад 5,000,000 төгрөгөөр торголоо л гэх агуулга харагдана, өөр агуулга байдаггүй. Гаргасан акт нь шийтгэлийн хуудсаа үндэслэх ёстой байтал шийтгэлийн хуудаснаасаа хэтэрсэн, хэрэгжүүлэх ёсгүй, бодит байдалд нийцээгүй, биелүүлэх боломжгүй акт байгаа юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тухайд манай компанийн хувьд 2010 онд тухайн уулын уурхайг ашиглалтад оруулж, ажилчдын байр, кемп, овоолго зэргийг улсын комисст хүлээлгэж өгсөн. Улсын комиссын хүлээж авсан акт нь хавтаст хэрэгт байгаа. Тухайн үед буюу 2010 оны үед эрх бүхий албан тушаалтнаас даалгавар гаргаж байгаа бол энэ нь нийтийн эрх зүйн асуудал буюу эрх хэмжээний, чиг үүргийнх нь асуудал болох юм. Харин 2022 онд буюу “******* ******* *******” ХХК хайгуулын тусгай зөвшөөрөлтэй болсон энэ нөхцөлд гаргаж байгаа бол энэ нь Газрын тухай хуулийн 60.1.4-т заасан иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан байгаа юм. Нийтийн эрх ашиг биш “******* ******* *******” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа маргааны процессыг харвал энэ нь иргэний эрх зүйн харилцаа юм. Тийм учраас мэргэжлийн ын байцаагч нь тухайн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Мөн бид ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг хариуцагчаар татсан. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 417 дугаар тогтоолын дагуу ын байгууллагын үйл ажиллагааг татан буулгасан, үүнтэй холбоотойгоор чиг үүргийг нь хэрэгжүүлж байгаа учраас тус газрыг хариуцагчаар татсан. Тухайн газраас нэхэмжлэлийг гардаж авч, хариу тайлбар ирүүлээгүй. Ямар үндэслэлээр маргаж байгаа, эсхүл хүлээн зөвшөөрч байгаа учраас хариу тайлбар өгөхгүй байгаа нь тодорхойгүй байна. Иймд бидний зүгээс тухайн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг илт хууль бус гэж үзэж байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тавигдаж байгаа нэг үндэслэл нь Газрын тухай хуулийн 59.1.1, 1.2-т заасан үндэслэл байгаа юм. Газрын тухай хуулийн 59.1.1, 1.2 нь өөрөө цагдаагийн байгууллагын эрх хэмжээний асуудал. Цагдаагийн байгууллага юу хийх вэ гэдгийг Газрын тухай хуулиар хуульчилж өгсөн. Хэрэв Засаг даргаас чөлөөлөх мэдэгдэл гаргаж байгаа бол нэгдүгээрт Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг үндэслэнэ, хоёрдугаарт нийтийн эрх зүйн хүрээнд, нийтийн эзэмшлийн газрыг ашигласан асуудлаар гарах боломжтой. Газрын тухай хуулийн 60.2-т заасан газар эзэмшигч, ашиглагч нарын хооронд үүсээд байгаа маргаан биш шүү дээ. “******* ******* *******” компанийн хувьд газар эзэмших, ашиглах эрхгүй. Тухайн компани нь 2016 онд буюу манайх өмчөө улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш 6 жилийн дараа “******* ******* Монгол” компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл авсныг 2021 онд буюу 10 жилийн дараа шилжүүлж авсан этгээд байгаа юм. Тэгэхлээр энэ нь өөрөө иргэний эрх зүйн харилцаа болохынхоо хувьд хөршийн эрх зүй, чөлөөлөх эсэх асуудлууд нь иргэний шүүхээр шийдвэрлэгдэх ёстой. Иргэний шүүх хөршийн эрх зүйн хувьд авч үзэхээр анх 2021 онд тухайн хүмүүс хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахад байсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. “******* ******* Монгол” компани нь 2016 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан үедээ бидэнтэй огт маргаагүй, ийм асуудал үүсэж байгаагүй. Энэ чинь гэнэт бий болсон зүйл биш шүү дээ. Бид 2010-2011 оны хооронд улсын комисст хүлээлгэж өгсөн өмч дээгүүр Ашигт малтмалын газраас давхцуулж, бусад этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон асуудал юм. Түүнээс биш бид хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш барилга байгууламж барьж, овоолго үүсгээд байгаа зүйл байхгүй.
Бидний газрыг 6,5 га газраар илүү ашиглаад байна, 6,25 га газраар илүү ашиглаад байна гэдэг. 2 дугаар хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан баримтаар бид ******* аймгийн ******* сумын Засаг даргад хандаж, бид газрын хянан баталгааг хийхэд улсын комисст хүлээлгэж өгсөн овоолго, пүү зэрэг нь 2,5 га талбайгаар зөвшөөрөлгүй газар руу нэвтэрсэн байна, бидэнд газар ашиглах, эзэмшил эрх олгохыг хүсэж хүсэлт гаргасан. Түнийг одоо хүртэл шийдвэрлээгүй. Тэгсэн хэрнээ “******* ******* *******” компанид хайгуулын тусгай зөвшөөрлийг 6 жилийн дараа олгосон. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 27 дугаар бүлэгт заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Хариуцагчийн зүгээс та нар зөрчлийн шийтгэлийн хуудсаа мэдэж байсан шүү дээ гэх зүйлийг ярьдаг. Гэтэл энэ маргаан бүхий акт чинь бие даасан акт. Цаашлаад гаргаж байгаа этгээд нь өөр. Бидэнд хандаж ийм акт гарсан байхад бид огт мэдээгүй. Тухайн газар нь бидний 2010 онд барьсан өмч дээр давхцаж байгаа юм. Мөн сонсох ажиллагаа хийсэн бол бид үүнийг иргэний эрх зүйн харилцаа гэдгийг тайлбарлаж, үндэслэлээ нотолж, энэ маргаан үүсэхгүй байх бүрэн боломжтой байсан. Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа хийгээгүйн улмаас маргаан бүхий акт гарч, өнөөдрийг хүртэл явж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байна гэж үзэж байна.
Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах ойлголтыг зааж өгсөн. Үүнээс тухайн үүсээд байгаа асуудал нь иргэний эрх зүйн харилцаа юм аа гэдгийг бүрэн тодорхойлж харах боломжтой. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоож, Засаг даргын А/83 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хүсэж байна гэв.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Захиргааны ерөнхий хуульд захиргааны актад тавигдах шаардлага буюу хууль зүйн үндэслэл бүхий байх зэрэг шаардлагыг тавьдаг. Газар чөлөөлөх тухай захирамжийн үндэслэл болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1, Газрын тухай хуулийн 60 зэрэг заалтууд тухайн Засаг даргын шийдэж байгаа асуудалд хамааралгүй заалтуудыг үндэслэсэн байна гэж үзэж байна. Гол асуудал нь гэх байцаагчийн албан даалгавар байгаа. байцаагчийн даалгаврыг бид хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүн дээр процессын алдаа гарсан тухай шүүх хуралдааны өмнө хүсэлт гаргасан боловч хангаагүй шийдвэрлэсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдах шаардлагатай.
Тухайн газрыг чөлөөлөх тухай захирамжийн гол үндэслэл болсон байцаагчийн албан даалгавар нь “******* *******” ХХК-д хаягласан даалгавар шүү. Үүнийг та бүхэн сайн хараарай. Энэ даалгавар Засаг даргад чиглээгүй байна шүү. “******* *******” ХХК-д чиглэсэн тус даалгаврыг үндэслэж Засаг дарга захирамж гарсан гэдэг нь харагдаж байна.
Гуравдагч этгээдээс энэ хэрэг үүссэн шалтгаанд биднийг буруутгаад байгаа юм. Биднийг маргалдуулсан энэ асуудал нь 100 хувь Ашигт малтмалын газрын буруутай үйл ажиллагаа юм. Хүн алдаа гаргасан байж болно, 2,5 га газрыг хэтрүүлж эд хөрөнгөө барьсан барьсан байж болно. Гэхдээ улсын комисс хүлээж авсан хүний хөдөлмөрийг шингээж бүтээсэн хөрөнгө шүү дээ. Гэтэл 6 жилийн дараа зөвшөөрөл олгохдоо бусдын барьсан талбай дээгүүр тусгай зөвшөөрөл өгч байгаа нь ямар учиртай юм бэ? Тухайн газар нь дээлийн ханцуйны нударганы эмжээр шиг л газар. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Жавхлантөгс маш олон жил ашигт малтмалын газарт хуульчаар ажилласан. Дотор нь ажилладаг, хуулийн хүн учраас маш гярхай ажиглаж энэ асуудлыг гаргаж ирсэн. Өмнөх компанийн эзэд нартай бид зөвшилцөж тохиролцож явсан юм.
Энэ асуудлын эхлэл нь Ашигт малтмалын газар юм. Ийм ч учраас бид Ашигт малтмалын газрыг хариуцагчаар татаж, хүний өмчлөл дээгүүр зөвшөөрөл олгосон үйлдэл нь хууль бус гэх шалтгаанаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Улаанбаатар хотод байдаг учраас Улаанбаатарын шүүхэд хандах тухай шүүхийн шийдвэрт дурдсан. Тухайн дурдсан шүүхийн шийдвэр хүчингүй болж өнөөдөр бид дахин хэлэлцэж байгааг анхаарах нь зүйтэй.
Хариуцагч Засаг дарга хайгуулын талбай дээр гэрээ байгуулдаггүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Нэгэнтээ Засаг дарга тухайн компанитай газар ашиглах гэрээ байгуулаагүй, газар олгоогүй юм бол өнөөдөр энд Засаг даргын хийх ажил байхгүй юм байна шүү дээ. Гуравдагч этгээдийн зүгээс бид хайгуулын талбай дээр газар ашиглах гэрээ, гэрчилгээ байгуулдаггүй юм, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг авдаг юм аа гэж тайлбарлаж байна. Тэгвэл тухайн газрыг чөлөөлөх шийдвэр, энэ тохиолдолд Засаг дарга хамааралгүй гэх өөрсдийнхөө санааг хэлж байна. Засаг даргын тухайн шийдвэрүүдийг юу гэж тайлбарлах вэ? гэдэг их сонин байгаа юм. 2010 онд гарсан зөрчилд 13 жилийн дараа арга хэмжээ аваад байгаа юм уу? гэж тайлбарлах уу? Гэхдээ Засаг дарга эс үйлдлээрээ энэ харилцааг өөрөө хүлээн зөвшөөрч, газрын төлбөр авч, мөн бидний гаргасан хүсэлтийг яаж шийдвэрлэсэн нь мэдэгдэхгүй эс үйлдэл гаргасан. Газрын төлбөр илүү төлж байсан гэх баримтуудаа өгсөн. Хэрэв биднийг хууль бусаар газар ашигласан гэж үзэж байгаа бол бид төлсөн төлбөрүүдээ буцааж авъя гэх утгатай маргаан үүсээд байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 63.1, Газрын тухай хуулийн 60.1.4, тус хуулийн 48.3, Иргэний хуулийн 150 зэрэг хуулийн заалтуудыг тэмдэглэлд тусгуулъя. Хэрэв тухайн газар дээр барьсан байгууламжийг буулга гэвэл “******* ******* *******” ХХК-ийн эрх ашиг сэргэх гэж байна шүү дээ. Хувийн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхийн тулд төрийн захиргааны байгууллага ингэж ажиллах уу? Өөрөөр хэлбэл хувийн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллага хамгаалах уу? Гэтэл Засаг дарга нийтийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах юм биш үү? гэх логикийн зөрчил харагдаж байна. Шүүх хуралдааны өмнө шороо зөөж байгаа зургуудыг над руу явуулсан. Түүнийг нотлох баримтаар өгдөг байж гэж бодлоо. Алтансүх захирал тайлбартаа эвгүй л зүйл хэлж байна. Бид төмрийн үйлдвэрийг боловсруулдаг бие даасан, тусдаа бүтэн шугам буулгасан. Ажилчдын амардаг, хоол цайгаа уудаг нэг павильон буулгасан, овоолгосон шорооны ихэнхийг буулгасан. Гэтэл биднийг дандаа худал ярьдаг гэх юм. Буулгасан шорооныхоо хэмжилтийг дахин хийлгэх зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Дахин хэмжилт хийсний дараа шүүх биднийг буруутай гэж үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үлдсэн газраа чөлөөлөхөд амар байгаа юм. Тэгэхээр шүүхийн шийдвэр объектоор биш ко*******инатаар гарна шүү дээ. Дахин хэмжилт хийхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа яаж биелэгдэх нь тодорхой бус болно гэв.
3.5. Хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* *******” ХХК-аас ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: “... газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хаягдлын овоолго үүсгэж, пүү, харуулын байр, албан өрөө, ажилчдын байр барьсан болох нь тогтоогдсон байх тул ... чөлөөлсүгэй” гэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан тул 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж байна гэжээ.
Энэхүү үндэслэл нь өөрөө нэхэмжлэгчийн буруу ташаа ойлголтоос үүдэлтэй, хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь “******* *******” ХХК нь ашигт малтмал ашиглалтын 6701А тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ба энэхүү тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд нь “Газар ашиглуулах гэрээ сунгах тухай” захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар тохирсон юм. Одоо “******* *******” ХХК нь энэхүү гэрээний дагуу өөрт ашиглуулахаар гэрээ хийсэн газартаа хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Засаг даргын зүгээс энэхүү гэрээгээр ашиглуулсан газрыг хүчингүй болгох талаар ямар ч захирамж гаргаагүй болно. Үүнээс үзэхэд “******* *******” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын 6701А тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай, түүнд нийцүүлэн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглуулах гэрээ сунгах тухай” захирамж хүчин төгөлдөр ба 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” захирамж нь дээрх хууль зүйн дагуу гаргасан шийдвэрүүдтэй огт хамааралгүй юм.
Харин 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” захирамж нь “******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 19836Х дугаартай талбайд “******* *******” ХХК нь зохих зөвшөөрөлгүй газар ашигласан болох нь ын газрын эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны хүрээнд нотлох баримтаар тогтоогдсон албан даалгаврын дагуу гаргасан, хууль зүйн үндэслэлтэй захирамж юм.
Түүнчлэн нэхэмжлэлийн 1 дэх заалтад хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны актыг мэдэгдээгүй талаар дурдсан байна. “Газар чөлөөлүүлэх тухай” А/83 дугаар захирамжийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргаж, захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.т даалгаж, захирамжийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсний дагуу “******* *******” ХХК-ийн захирал Б.д дугаарын утсанд мэдэгдсэн. Мөн өөрийн биеэр ирж уулзаж, захирамжийн талаар мэдсэн. Ийм учраас Захиргааны актыг мэдээгүй гэх зэргээр бичсэн асуудал нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн “... Захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлсон бол ... манай компаниас тус асуудалтай холбоотойгоор өөрсдийн байр суурийг илэрхийлэх, нотлох боломжтой байсан” гэжээ. Гэтэл “******* *******” ХХК-ийн дэд захирал гэх Б.д холбогдуулан Зөрчлийн 2240000107 дугаартай хэрэг үүсгэж, ******* аймгийн сум дахь сум дундын прокурорын газраас тавьж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар “******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 19836Х дугаартай талбайд зохих зөвшөөрөлгүй газар ашигласан болохыг нотлох баримтаар тогтоон, дэд захирал Б.ыг Зөрчлийн тухай хуулиар 5.000.000 төгрөгөөр торгож, хууль бусаар ашигласан газрыг чөлөөлөх эрх бүхий албан тушаалтны даалгавар 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гарсан байсан.
Үүнээс үзэхэд “******* *******” ХХК-ийн захирал Б. нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болж, тодорхой эрх үүрэг хүлээн оролцож, өөрийн зүгээс холбогдох нотлох баримт гарган өгч, гэм буруугүй болохоо нотлохоор оролцож, хууль ёсны эрх ашгаа хамгаалан оролцсон байдаг.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн, бусдын газрыг зохих зөвшөөрөлгүй ашигласнаа зөвшөөрч эрх бүхий албан тушаалтны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр газар чөлөөлөхөөр гаргасан даалгаварт гарын үсэг зурсан байдаг.
Тэгэхээр нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ газар чөлөөлөх талаар огт мэдээгүй, өөрийн эрх ашгаа хамгаалах боломж олгоогүй талаар дурдсан нь худлаа болох нь харагдаж байна.
Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” захирамж нь ******* аймгийн мэргэжлийн ын газрын эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасан албан даалгаврыг биелүүлэх зорилгоор гарсан учраас дэд захирал Б. нь бүх асуудлыг нарийн сайн мэдэж байсан болох нь батлагдаж байна.
Нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт: ... “Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн, энэ хуулийн 53 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл баримт бий болоогүй байхад “Газар чөлөөлөх тухай” захирамж гаргасан нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” захирамж нь “******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 19836Х дугаартай талбайд “******* *******” ХХК нь зохих зөвшөөрөлгүй ашигласан газрыг чөлөөлүүлэх тухай захирамж юм. Энэ захирамж нь “******* *******” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын 6701А тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай, түүнд нийцүүлэн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглуулах гэрээ сунгах тухай” захирамжтай огт хамааралгүй юм.
Иймд “******* *******” ХХК-аас ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ захирамжийг хууль зүйн дагуу гарсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3.6. ******* аймгийн ******* сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Хуучин Засаг даргын шийдвэр, тайлбаруудыг мөн дэмжиж байна. Газрын тухай хуулийг зөрчсөн талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд гарсан байгаа. Нийтийн эзэмшлийн талбайд аппарат буулгасан, амрах байр, ажилчдын байр барьсан зэрэг асуудал нь тогтоогдсон, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас хуулийг хэрэгжүүлэх нь зөв гэж ойлгож байна гэв.
3.7. Хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* *******” ХХК-ийн ******* аймгийн ын газрын Газар, геодези, зураг зүйн ын улсын байцаагч Б.гийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-ыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг хүргүүлэв.
******* аймгийн ын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн ын улсын байцаагч Б. нь 2240000107 дугаартай зөрчлийн хэрэг буюу ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “******* *******” ХХК нь “******* ******* *******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд кемп, овоолго, пүү, ариун цэврийн өрөө зэргийг барьсан нь шалгалтын явцад болон холбогдогчоос авсан мэдүүлэг, газрын хэмжилтээр тогтоогдож Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.10-т заасан торгуулийн арга хэмжээг авч тухайн хэргийг шийдвэрлэсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1.11-т “Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх бүрэн эрхтэй” гэж заасан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “******* *******” ХХК-д гаргасан зөрчлийн үр дагаврыг арилгах, арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар нь хууль ёсны захиргааны акт юм.
Мөн зөрчлийн үр дагаврыг зайлшгүй арилгах шаардлагатай тул тухайн зөрчилд газрыг чөлөөлөх арга хэмжээ авах эрх бүхий субъект нь Газрын тухай хуулийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж тус тус заасны дагуу сумын Засаг дарга бөгөөд бүрэн эрхийн хүрээнд газар чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
Иймд ******* аймгийн ын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн ын улсын байцаагч Б.гийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “******* *******” ХХК-д гаргасан зөрчлийн үр дагаврыг арилгах, арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар нь хууль ёсны захиргааны акт болохыг ахин дэмжиж байна гэжээ.
3.8. Хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ын газрын Байгаль орчин, газар геодези, зураг зүйн ын улсын байцаагч нь 2240000107 дугаартай зөрчлийн хэрэг буюу ******* аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулж “******* *******” ХХК нь “******* ******* *******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд кемп, овоолго, пүү, ариун цэврийн өрөө зэргийг барьсан нь шалгалтын явцад болон холбогдогчоос авсан мэдүүлэг, газрын хэмжилтээр тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 8.1.11-т заасан арга хэмжээ авч тухайн хэргийг шийдвэрлэсэн байдаг. Мөн тухайн хэргийн материалд холбогдогч буюу “******* *******” компанийн дэд захирал аас авсан мэдүүлгийг харахад эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй кемп, харуулын байр, зүүн урд талын овоолго, пүү, ариун цэврийн өрөө зэрэг эд хөрөнгийг зөвшөөрөлгүй барьснаа хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Мөн 0033007 шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгийн торгууль тавьж, тухайн торгуулийг мөн оны 9 сард төлсөн. Мөн байцаагч 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эрх бүхий албан тушаалтны албан даалгавар буюу зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгаврыг “******* *******” ХХК-д гардуулж өгсөн. Тухайн албан даалгаврыг хүлээн зөвшөөрч хариуцагч нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4. дүгээр зүйлийн 1.11-т эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Иймд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан эрх бүхий албан тушаалтны даалгавар нь хууль ёсны захиргааны акт гэж үзэж байна. Мөн зөрчлийн үр дагаврыг зайлшгүй арилгах шаардлагатай учраас газрыг чөлөөлөх арга хэмжээ авах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаварт дурдсан. Газрыг чөлөөлөх арга хэмжээ авах эрх бүхий субъект нь Газрын тухай хуулийн 57.3, 57.4-т заасны дагуу тухайн сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал юм. Тийм учраас эрх бүхий албан тушаалтны албан даалгаварт дурдсан газар эзэмшигч, ашиглагч нь Газрын тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтанд хандаж газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлнэ үү гэсэн нь хууль зүйн үндэслэлээ гэж үзэж байна. Мөн Газрын тухай хуулийн 60.1.4-т бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхийн байгууллагад хандана уу гэж эрх бүхий албан тушаалтны даалгаварт тусгасан байгаа. Энэ нь тухайн зөрчилтэй газрыг чөлөөлөх явцад тухайн газар дээрээ эд хөрөнгө байгаа тохиолдолд арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, харин хэлэлцээргүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлэх боломжтой гэдгийг л зааж өгсөн гэж ойлгож байна. Иймд байцаагчийн албан даалгавар нь хууль ёсны захиргааны акт юм гэв.
3.9. Гуравдагч этгээд “******* ******* *******” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гуравдагч этгээд болох “******* ******* *******” ХХК-ний зүгээс “******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаартай захирамж нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр захирамж болно.
Манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХV-019836 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайн 6.5 га газарт БНХАУ-ын “******* *******” ХХК нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалт зөрчсөн болохыг ******* аймгийн мэргэжлийн ын газраас тогтоож 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 5000 нэгжээр торгож, зохих зөвшөөрөлгүй ашигласан газрыг чөлөөлөхийг “******* *******” ХХК-д даалгасан. ******* аймгийн ******* сумын Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн ХV-019836 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайн 6.5 га газрыг чөлөөлүүлэх тухай захирамж гарган тухайн захирамжийг “******* *******” ХХК-нд хуульд заасан хугацаанд танилцуулж мэдэгдсэн боловч тухайн газрыг “******* *******” ХХК нь чөлөөлж өгөхгүй байгаа болно.
Иймд ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан “******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль бус, үндэслэлгүй бөгөөд дандаа хууль ёсны бус, үндэслэлгүй үг өгүүлбэр ашигладаг. Хилийн давхцалтай холбоотой асуудал огт байхгүй, талбай илүү ашигласан асуудал байгаа. Мөн улсын комисс 2010 онд хүлээж авсан гэж ярьж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 123-126 дугаар хуудсанд 4 хуудас материал байна. Үүнийг уншиж үзэхэд нэгдүгээрт тухайн үед энэ компани нь ашиглалтынхаа үйл ажиллагааг эхлээгүй байсан учраас хаягдлын овоолго үүсээгүй байсан. Хоёрдугаарт үйл ажиллагаагаа эхлээд байсан учраас кемп, барилга байгууламж баригдаагүй байсан. Одоо миний гар дээр улсын комиссын шийдвэр нь байна. Үүнээс харахад хаягдлын овоолго, кемп, барилга байгууламж, талбай илүү ашигласан зэрэг асуудал огт байхгүй. Тэгээд ч энэ улсын комисст ажиллаж байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан баримтууд хавтас хэрэгт байгаа. Бид хэзээ ч 57 га газраас хэтрүүлж ашиглалтын зөвшөөрөл өгөхгүй, хэрэв хаягдлын овоолго, кемп үүссэн байсан бол бид ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөхгүй, тухайн үед “******* *******” ХХК нь хууль зөрчөөгүй, 57 га талбайдаа л байсан учраас бид зөвшөөрөл өгсөн талаараа мэдүүлсэн байдаг. Нэгдүгээр хавтаст хэргийн 114 дүгээр хуудасны 15 дахь мөрнөөс эхлэн улсын комиссын гишүүн “******* *******” ХХК-иас асуусан тэмдэглэл байна. Үүн дээр орон нутагтай хамтран ажиллах гэрээ хийсэн үү? гэхэд, “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал хариулахдаа цэцэрлэгт 5,000,000 төгрөгөөр тоглоом авч өгсөн, хүлэмж, тариалалтын газрыг нь хагалж өгсөн, хамгийн ноцтой нь шүүхэд 500,000 төгрөг өгсөн, харин гэрээ хийгээгүй гэж хэлсэн байдаг. А.Цэвээн итгэмжлэгдсэн төлөөлөгч залуу хүний хувьд уул уурхайн асуудлыг сайн мэдэхгүй байх. Хойшид мэдэж аваг. Хайгуул хийж, энд ийм эрдэс баялаг байна гэдэг нь тогтоогдож, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр орж, тэндээс комисс томилогдож, газрыг нь “******* *******” ХХК-д хүлээлгэж өгдөг юм. Цэвээн төлөөлөгч өө, огт олборлолт явагдаагүй газарт хаягдлын овоолго үүсдэггүй юм. Мөн хаягдлыг барьж болдоггүй юм. Улсын комиссын шийдвэр гарсны дараа, тусгай зөвшөөрөл нь гарсны дараа ажилчдын кемп, барилга байгууламж зэргийг 57 га газартаа барьдаг юм. Мэдэхгүй зүйлээ тайлбарлаж, шүүхийг төөрөгдүүлж байгаа нь харамсалтай байна гэв.
3.11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэгчийн зүгээс бид эзэнгүй газар дээр, хэний ч зөвшөөрөлгүйгээр объект барьсан байсан, гэтэл бидний барьсан барилга байгууламжтай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл өгч, хууль зөрчсөн гэх зүйлийг яриад байгаа юм. Гэтэл “******* *******” ХХК тухайн объектыг барих зөвшөөрөл авах, гэрээ хийх, үл хөдлөх эд хөрөнгийнхөө гэрчилгээг авах ёстой. Ямар ч тийм хуулийн дагуу хийсэн үйлдэл байхгүй байж хууль зөрчсөн үйлдэлдээ бусдыг буруутгаад байгаа нөхцөл байдалтай байна.
Мөн нэхэмжлэгч талаас хэдий хэмжээний газар чөлөөлөхөө мэдэхгүй байна, шинжээч томилуулъя гэж байна. Засаг дарга Батболд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө талбайн хэмжээг мэдэж байх ёстой гэж байна. Энэ нь үнэн, хуулиараа мэдэж байх ёстой. Мөн хэзээ ч талбайн хилээсээ хэтэрч, үйл ажиллагаа явуулж болохгүй. 2 га, 3 га байсан ч хамаагүй 57 га газраасаа илүү гарсан газраа л чөлөөлчих. Газраа чөлөөлөөд өг, бид тэнд хайгуулын ажил явуулъя л гэх зүйлийг ярьж 4 жил шүүхээр явж байна шүү дээ. Та нар өөрсдөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Та нар яаж энэ компанийг хохироох вэ, яаж үйл ажиллагааг удаашруулах вэ, яаж шүүх хурлыг хойшлуулах вэ, ямар хүсэлт гаргах вэ гэдэгт л санаа тавьдаг болохоос биш учир зүйгээ олъё, тухайн компанитай уулзъя, энэ асуудлыг шийдье гэж та нар хумсаа ч хөдөлгөөгүй шүү дээ. Үнэхээр хүний мөс чанар гаргаж, асуудлыг шийдье гээд ирвэл бидэнд шийдэх боломжтой 4 жил, 1500 хоногийн хугацаа байлаа шүү дээ. Та нар хүний урамд илүү гаргаж ашигласан 6,5 га газраасаа нэг ширхэг чулуу ч хөдөлгөөгүй. Хүний мөн чанар, жудаг гэх зүйл баймаар байна шүү дээ. Энэ хэцүү нийгэмд алийн болгон маргалдаж явах вэ? Та нар илүү гаргасан талбайгаа хүнээр заалгахгүй мэдэж байгаа шүү дээ. Тэнд үл хөдлөх шав тэмдэг байна, булангийн цэгүүд байна. Үүнээсээ илүү гарсан талбайгаа 2га, 6га ч хамаагүй чөлөөлчих. Танай тусгай зөвшөөрлийн газар дээр ко*******инатын цэгүүд чинь байгаа.
Мөн талбай дээр үйл ажиллагаа явуулахдаа хажуугаар нь дайрч өнгөрөх ёстой, хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах ёстой, бидний энэ эрх зөрчигдөөд байна л гээд байгаа юм. Та нар талбайн хил дээрээ байвал ямар ч асуудалгүй. Гэтэл та нар чинь тусгай зөвшөөрлийн талбайгаасаа илүү гарчхаад байна. Түүн дээрээ эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй, лицензгүй. Тэгсэн хэрнээ байшин барьчхаад энэ бидний газар, бидний өмч хөрөнгө, капитал, бид үүнийг нураахгүй гэж болохгүй. Энгийн жишээ нь 2 айл зэрэгцээ хашаанд амьдарч байгаад хажуу талынх нь айл нөгөө талынхаа айлын хашааг давуулж жорлонгийн шороо шидчихэж байгаа юм. Холдуул гэхээр шүүхдээд холдуул гэдэг, засаг дарга нь холдуул гэхээр чамд хамаагүй, иргэнээр явна гэсэн л асуудал үүсээд байна. Үүнийг ойлгож ядаад байх зүйл огт байхгүй. Сүүлдээ би та нарын хэлж байгаа тайлбарт ямар хариулт өгөхөө ч мэдэхээ больж байна. Байшин сав барьсан л гээд байх юм. Түүн дээрээ зөвшөөрөл авдаггүй юм уу? Үл хөдлөхийн гэрчилгээ авдаггүй юм уу?
Өмнөх компаниудтай тохиролцдог байсан тухайгаа Мөнхзул өмгөөлөгч хэлж байна. Тухайн компаниудын талбай дээр шороо овоолчихсоныхоо хариуд мөнгө төгрөг өгч, тусгай зөвшөөрлийнх нь жилийн төлбөр төлөөд явж байсан юм байна лээ. Манайх ийм байдлаар ажиллахгүй л гэдгээ хэлээд байгаа юм. Бид лиценз дамлаж наймаалахгүй, энд хайгуулын ажил хийнэ, газар чөлөөлөөд өг л гэдэг шаардлага тавиад байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3, 61 дүгээр зүйлийн 61.1.4-т зааснаар “******* *******” компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна гэв.
Дөрөв: Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:
4.1. Иргэдийн төлөөлөгч Х.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж дүгнэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэвээнээс Р.Мөнхзулыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргаж, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд цахимаар оролцсон бөгөөд өмгөөлөгчийн зүгээс өмнөх хэргийн материалтай танилцсан, харин сүүлд нэгтгэж ирсэн хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлт гаргасан.
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлээр ******* аймгийн ын газрын газар, геодези зураг зүйн ын улсын байцаагч Б.гийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-ыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлд 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 127/ШЗ2026/0039 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 127/ШЗ2026/0052 дугаар захирамжаар хэргийг нэгтгэжээ.
******* аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэсэн ын газрын газар, геодези зураг зүйн ын улсын байцаагчийн дээрх албан даалгавартай холбоотой хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.ийн зүгээс нотлох баримтаар нийт 74 хуудас зөрчлийн хэргийн материал ирсэн. Энэхүү баримтууд нь “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгах нэхэмжлэлтэй хэрэгт нотлох баримтаар авагдсан давхардсан нотлох баримт байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.т 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баримтаар буцаан олгож шийдвэрлэсэн.
Ийнхүү сүүлд нэгтгэж шийдвэрлэсэн хэрэгт хэргийн оролцогчдын зүгээс шинээр нотлох баримтууд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг шүүхээс удаа дараа хангаж шүүх хуралдааныг нийт 10 удаа хойшлуулж байсан, хэргийг хянан шийдвэрлэвэл зохих хуулийн хугацаа өнгөрсөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн шүүн таслах ажиллагааны хэвийн, тасралтгүй явуулах зарчмыг хангах үүднээс хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгчийн “******* аймгийн ын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн ын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “илүү төлсөн газрын төлбөр 320000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:
Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газраас “******* *******” ХХК-д 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6701А дугаартай, ******* аймгийн ******* сумын ******* нэртэй газарт 59 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож, уурхайн болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай актаар *******гийн төмрийн хүдрийн ил уурхай, хүдрийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрчээ.
******* аймгийн ******* сумын Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 94 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар “******* *******” ХХК-д төмрийн хүдэр олборлох зориулалтаар Хөх овоот гэх газарт 59 га газар эзэмшүүлжээ.
Улмаар нэхэмжлэгч “******* *******” ХХК нь ******* аймгийн ******* сумын Засаг дарга Ж.Энхтөрд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Газар эзэмших хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаж, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/52 дугаар захирамжаар, ******* сумын нутаг дэвсгэрт ашиглалтын MV-006701 лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХХК-ийн /5002486/ төмрийн хүдэр олборлох 57 га газрыг 5 жилийн хугацаагаар сунгаж ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
Ашигт малтмалын газраас “МЖМ монгол” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ХV-019836 дугаартай, ******* аймгийн , ******* сумын Бор нэртэй газарт 2338.53 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, кадастрын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 124 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг “******* ******* *******” ХХК-д шилжүүлжээ.
Нэхэмжлэгчээс өөрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай болон ашиглах эрхтэй 57 га газартай гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай давхацсан эсэх болон зөвшөөрөлгүйгээр газар ашигласан буюу зөвшөөрөлгүй газарт кемп, харуулын байр, зүүн урд талын овоолго, пүү, жорлон, клонк зэргийг барьсан талаар маргаагүй болно.
******* аймгийн ын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн ын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0033007 дугаар шийтгэлийн хуудсаар[1] “ ... ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХХК нь “******* ******* *******” ХХК-ийн хайгуулын лицензтэй талбайд зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1.10 дугаар зүйлийн 10.1-т заасныг үндэслэн “******* *******” ХХК-ийг 5000 нэгж буюу 5000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бөгөөд “******* *******” ХХК нь тус шийдвэрийг сайн дураар биелүүлж, торгуулийг төлсөн[2] байна.
Дээрх шийтгэлийн хуудсыг үндэслэн ******* аймгийн ын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн ын улсын байцаагч Б. ******* аймгийн *******, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХХК нь “******* ******* *******” ХХК-ийн хайгуулын лицензтэй талбайд зөвшөөрөлгүй газар эзэмшиж кемп, хаягдлын овоолго, пүү, харуулын байр барьж Зөрчлийн тухай хуулийн 8.1.10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг зөрчсөн болох нь холбогдох нотлох баримтаар нотлогдсон тул газар эзэмшигч, ашиглагч нь Газрын тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтанд хандаж газар чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ үү гэсэн агуулга бүхий албан даалгавар гаргасан.
Улмаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.12 дахь заалтууд болон ******* аймгийн ын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн ын улсын байцаагч Б.гийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн албан даалгаврыг үндэслэн ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “******* *******” ХХК нь газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж хаягдлын овоолго үүсгэж пүү, харуулын байр, албан өрөө, ажилчдын байр барьсан болох нь тогтоогдсон байх тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
“******* *******” ХХК нь “******* ******* *******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас зөвшөөрөлгүй ашиглаж овоолго үүсгэж, пүү, харуулын байр, албан өрөө, ажилчдын байр барьсан болох нь улсын байцаагчийн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад цуглуулсан нотлох баримтууд, тодруулбал “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.ы илүү талбай зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг[3] болон эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0033007 дугаар шийтгэлийн хуудас, зөрчилд оногдуулсан торгууль 5000000 төгрөгийг төлсөн байдал, ******* аймгийн ын газрын Газар, геодези, зураг зүйн ын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавар, Ашигт малтмалын газраас солбицлыг тогтоож ирүүлсэн албан бичиг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, Пи Эс Эс компаниар хэмжилт хийлгэсэн тайлан, ХV-019836 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “******* ******* *******” ХХК-ийн уурхайн маркшейдерийн зураг зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдоно.
Нэхэмжлэгч нь Зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудсыг үндэслэж гарсан ******* аймгийн ын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн ын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны албан даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгохоор ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээж авч, захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “******* ******* *******” ХХК-аас гаргасан хүсэлтийг үндэслэн *******н аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 127/ШЗ2026/0052 дугаар шүүгчийн захирамжаар тус захиргааны хэргийг “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 127/2023/0002/З дугаар индекстэй захиргааны хэрэгт нэгтгэж ирүүлсэн.
Хууль зүйн үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгчээс ын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн ын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлүүдээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /2023 оны 01 дүгээр сарын 20-ны нэмэлт өөрчлөлтийн өмнөх агуулга/-ийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ: ... 6.10.мэргэжлийн ын улсын байцаагч ... 8.1 ... заасан зөрчил;” гээд, 7.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх, тээврийн хэрэгслийг саатуулах, тусгай талбайд хүргэх зэрэг арга хэмжээ авч болно.” гэж заасан.
Энэхүү хэргийн тухайд, “******* ******* *******” ХХК-ийн гомдлын дагуу ******* аймгийн ын газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн ын улсын байцаагч Б. “******* *******” ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0033007 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1.10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 5000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн буюу мэргэжлийн ын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар эрх хэмжээнийхээ хүрээнд албан даалгавар гаргасан байх тул тухайн актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамжийн тухайд:
Нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны актыг мэдэгдээгүй, ... Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн” гэж маргасан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга;” шийдвэрлэхээр зохицуулжээ.
Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д ““газрыг чөлөөлөх” гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг;” ойлгохоор, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь Зөрчлийн 2240000107 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчлийн тухай хуулийн 8.1.10 дугаар зүйлийн 10-т “Хуульд заасныг зөрчиж: 10.1.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан;” гэх зөрчлийг үйлдсэн нь тогтоогдож, зохих хариуцлагаа хүлээсэн байх тул Газрын тухай хуульд заасан зохицуулалтын дагуу газрыг чөлөөлөх мэдэгдэл, шийдвэрийг сумын Засаг дарга гаргасан нь хуульд нийцсэн буюу ******* аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Мөн ******* аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй ашигласан талбайг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тул энэхүү захирамж нь нэхэмжлэгчийн “... Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн” гэх үндэслэлд дурдсан 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6701А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, уурхайн болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай актын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
Түүнчлэн захиргааны байгууллага нь шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, тухайн нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох талаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус заасан бөгөөд эдгээр журмууд нь захиргааны байгууллага шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг урьдчилан бодитоор зөв тогтоох, үүний тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох, ингэснээр гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байдлаар гарах нөхцөлийг бүрдүүлэх агуулгыг илэрхийлнэ.
Энэ хэргийн тухайд хариуцагч нар нь захиргааны акт гаргахдаа эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу “******* *******” ХХК-д мэдэгдэж, энэ талаар тайлбар гаргах боломжоор хангаагүй нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдсон хэдий ч зөвхөн сонсох мэдэгдэх ажиллагаа явуулаагүй нь нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иймд маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул тус хоёр актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь ******* аймгийн ******* сумын Засаг дарга, газрын даамал нарын 2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 89 тоот албан бичгээр дээрх нэмэгдүүлсэн шаардлагыг буцааж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн уг шаардлагатай холбогдуулан хариуцагчаар ******* сумын засаг даргыг шүүх хуралдаанд оролцуулан илүү төлсөн татвар 320000 төгрөг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Газрын төлбөрийг эзэмшил, ашиглалтад олгосон газрынх нь нийт хэмжээгээр тооцно” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч “******* *******” ХХК нь ******* сумын газрын даамалтай гэрээ байгуулж газрын төлбөр төлөх үүргээ биелүүлж байсан хэдий ч төлбөл зохих газрын төлбөрийг илүү төлж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, илүү төлсөн гэх татвартай холбоотой шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг мөнгийг ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож, хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, дүгнэлт гаргах бөгөөд энэ хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 60 дугаар зүйлийн 60.1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /2023 оны 01 дүгээр сарын 20-ны нэмэлт өөрчлөлтийн өмнөх агуулга/-ийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “ ын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн ын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан илүү төлсөн газрын төлбөрийн 320,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-д 320,000 (гурван зуун хорин мянга) төгрөг олгохыг ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 140,400 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА
ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ О.МӨНХЗУЛ