| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/02057/И |
| Дугаар | 307/ШШ2025/01472 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 307/ШШ2025/01472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй,
К******* ******* овгийн Т******* Ө******* /РД:*******/-ийг албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Т.Ө*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Д******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас Т.Ө*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргажээ. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Т.Ө******* нь удаа, дараа архидан согтуурч, согтуурсан үедээ зөрчил гарган цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдэн, гэр орондоо байнга түгшүүр төрүүлдэг байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
2. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би архи уудаг нь үнэн. Архи уусан нь миний буруу. Эмнэлгийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 37/1/6036 тоот албан бичгээр Б.Х*******д олгосон итгэмжлэл, Т.Ө*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Т.Ө*******ийн оршин суугаа хаягийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х.О*******ийн хүсэлт, Цагдаагийн байгууллагын цахим сангийн мэдээлэл, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийг ирүүлсэн.
1. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын гаргасан Т.Ө*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Т.Ө******* нь согтуурах, мансуурах донтой болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Согтуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй тул архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Ө******* нь шүүх хуралдаанд албадан эмчилгээ хийлгэхээс татгалзсан тайлбар гаргав.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргах журмыг тодорхойлсон бөгөөд хүсэлтийг өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч, сум, хорооны нийгмийн ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн тус тус нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад гаргахаар зохицуулсан.
Т.Ө*******ийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагад түүний эхнэр болох Х.О*******ь гаргасан байх ба Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Х******* холбогдох ажиллагааг явуулсан байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Т.Ө******* нь архидан согтуурах эмгэгтэй, согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь Х.О*******ийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Цагдаагийн байгууллагын цахим сангийн мэдээллээр тогтоогдож байна.
5.2. Т.Ө******* нь согтуурах, мансуурах донтой, эрүүл мэндийн хувьд албадан эмчилгээнд хамрагдах боломжтой болох нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ээр тогтоогдож байна.
6. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна. гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Ө******* нь архинд донтох эмгэгтэй болох нь Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд согтуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй, архинаас гарах эмчилгээг сайн дураараа хийлгэж байгаагүй, сайн дураар эмчилгээнд хамрагдах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагад гаргасан баримтгүй байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах тухай Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг баримтлан К******* ******* овгийн Т******* Ө******* /РД:*******/-ийг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар К******* ******* овгийн Т******* Ө******* /РД:*******/-ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар К******* ******* овгийн Т******* Ө******* /РД:*******/-ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар шийдвэр танилцу******* сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ