Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 307/ШШ2025/01501

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар *******, ******* ******* ******* *******, өөрийн анд оршин байх Х******* ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар баг, Өргөө баг, 21 дүгээр *******лол, , 20 тоот хаягт оршин суух, Их овогт Лхагв*******үрэнгийн Б /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 26,592,822.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ******* ХК шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Л.Бтай байгуулсан 2010130018 дугаартай Онлайн зээлийн гэрээ-г хугацаана******* нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 24,166,666.67 төгрөг, зээлийн хүү 2,390,862.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,293.15 төгрөг, нийт 26,592,822.62 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Лхагв*******үрэн овогтой Б миний бие Х******* *******на******* цалингийн зээл 26,592,822.62 төгрөгийг авсан нь үнэн. Уг мөнгийг Л.Б миний бие төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ******* ХК нь хариуцагч Л.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,592,822.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Х******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 26,592,822.62 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарг*******ан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т за*******наар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Л.Бд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т за*******ныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Х******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 26,592,822.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Л.Бд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т за*******ныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,194 төгрөгөөс 146,097 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 146,097 төгрөг, хариуцагч Л.Бга******* 146,097 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ