| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01604/И |
| Дугаар | 307/ШШ2025/01522 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 307/ШШ2025/01522
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр *******, ******* *******, ******* цогцолборт оршин байх М******* ББСБ ХХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар , ******* *******, дугаар , 8 тоот хаягт оршин суух, Б овогт Сгийн Э /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,524,859 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.Э нь М******* ББСБ-тай 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1432 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99663465 дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 880,000 төгрөгийг 2.5%-ийн хүүтэй, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 50,000 төгрөгийг 3.4%-ийн хүүтэйгээр тус бүр 30 хоногийн хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.
М******* ББСБ нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардаж албан мэдэгдэл хүргүүлж байсан ба хэсэгчлэн төлж барагдуулах нэмэлт хугацаа тохирсон боловч 29,000 төгрөгөөс өөр төлбөрт төлөөгүй.
С.Эын зээлийн гэрээний үүрэг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар нийт 1,524,859 төгрөг байгаа ба зээл тус бүрээр тооцооллыг гаргавал:
| Зээл авсан огноо | Зээлийн дүн | Зээл хүү | Ашигласан хоног | ******* зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн |
| 2023.05.23 | 880,000 | 2.5% | 656 | 866,906 | 473,480 | 90,913 | 1,431,299 |
| 2023.06.14 | 50,000 | 3,4% | 635 | 50,000 | 36,575 | 6,985 | 93,560 |
| Нийт дүн | 930,000 |
|
| 916,906 | 510,055 | ,898 | 1,524,859 |
С.Э нь М******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1,524,859 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч С.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие С.Э нь М******* ББСБ-аас авсан зээл, зээлийн хүү нийт 1,524,859 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй.
2025 оны 9 дүгээр сараас ажилд орж байгаа бөгөөд 2025 оны 12 дугаар сард таан зээлийг хаахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч С.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,524,859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э нь нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,524,859 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, С.Эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч С.Э нь нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,524,859 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, С.Эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,348 төгрөгөөс 19,674 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 19,674 төгрөг, хариуцагч С.Эгаас 19,674 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ