| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/01578/И |
| Дугаар | 307/ШШ2025/01255 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/01255
Зохигчдын эвлэрлйг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/01578/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******** хороо, ******** хаягт байрлах, ******* банк ХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ******** гудамж, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас *******/-д холбогдох,
23,278,888.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Хариуцагч ******** нь 2025 оны 07 сарын 30-нд 278,888.15 төгрөг, 8 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 9 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 10 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 11 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 12 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 2026 оны 1 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 2 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 3 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 4 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 5 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 6 сарын 30-нд 3,000,000 төгрөг нийт 23,278,888.15 өгрөгийг төлөхөөр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч ********аас 23,278,888.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нь эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан ба эвлэрлийн гэрээндээ хариуцагч ******** нь 2025 оны 07 сарын 30-нд 278,888.15 төгрөг, 8 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 9 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 10 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 11 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 12 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 2026 оны 1 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 2 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 3 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 4 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 5 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 6 сарын 30-нд 3,000,000 төгрөг нийт 23,278,888.15 өгрөгийг төлөхөөр тохиролцжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4. Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,344 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137,172 төгрөг, төрийн сангийн орлогоос 137,172 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ********ад холбогдох 23,278,888.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,344 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 137,172 төгрөг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 137,172 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА