| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/01595/И |
| Дугаар | 307/ШШ2025/01285 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 307/ШШ2025/01285
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/01595/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багт байрлах, ******* ХК /утас:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ********4 тоотод оршин суух, ******* ******* овогтой ******* ******* /утас:********/-т холбогдох,
10,544,683.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 10,544,683.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
...Хариуцагч 10,544,683.03 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байгаа болно.
Банкнаас 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа олгов. Үүнд:
1. 2025 оны 08 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
2. 2025 оны 09 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
3. 2025 оны 10 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
4. 2025 оны 11 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
5. 2025 оны 12 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
6. 2026 оны 01 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
Дээрх графикийг зөрчвөл шийдвэрийг гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ********т холбогдуулан 10,544,683.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.Хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,544,683.03 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байгаа болно. Банкнаас 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа олгов. Үүнд:
2.1. 2025 оны 08 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
2.2. 2025 оны 09 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
2.3. 2025 оны 10 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
2.4. 2025 оны 11 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
2.5. 2025 оны 12 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
2.6. 2026 оны 01 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
Дээрх графикийг зөрчвөл шийдвэрийг гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********т холбогдох 10,449,978.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...Хариуцагч 10,544,683.03 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байгаа болно.
Банкнаас 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа олгов. Үүнд:
1. 2025 оны 08 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
2. 2025 оны 09 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
3. 2025 оны 10 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
4. 2025 оны 11 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
5. 2025 оны 12 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
6. 2026 оны 01 сарын 20-нд 1,757,447.17 төгрөг,
Дээрх графикийг зөрчвөл шийдвэрийг гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,665 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 91,832.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 91,832.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА