Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 307/ШШ2025/01425

 

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/01521/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******** хороо, ******* тоотод байрлах, ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК /утас 94024994/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,

 

586,985.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

*******оос 586,985.32 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүжин нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь *******оос 586,985.32 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч ******* нь 2025 оны 08 сарын 21-ний өдөр нэхэмжилсэн дүнг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч *******од холбогдуулан 586,985.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүжин нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...******* нь 2025 оны 08 сарын 21-ний өдөр нэхэмжилсэн дүнг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн 586,985.32 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох 586,985.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 9,130 төгрөгийг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 9,130 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА