Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 307/ШШ2025/01467

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 307/2025/01560/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******дугаар баг,*******тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******дугаар баг,******дугаар байр,*******тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* холбогдох,

 

13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагч*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

...Нэхэмжлэгч *******ас хариуцагч Б.******* холбогдуулан Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10,500,000 төгрөг алданги 3,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан иргэний хэрэгт талууд харилцан тохирч нийт 13,500,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл багтаан төлөхийг зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэн тул энэхүү эвлэрлийн эрээг баталгаажуулж өгнө үү... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан 13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гээд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан байна.

 

3.Зохигч шүүх хуралдаан дээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ Нэхэмжлэгч *******ас хариуцагч Б.******* холбогдуулан Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10,500,000 төгрөг алданги 3,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан иргэний хэрэгт талууд харилцан тохирч нийт 13,500,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл багтаан төлөхийг зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэн тул энэхүү эвлэрлийн эрээг баталгаажуулж өгнө үү гэж эвлэрсэн байх тул дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Г.******* нэхэмжлэлтэй Б.******* холбогдох 13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...Нэхэмжлэгч *******ас хариуцагч Б.******* холбогдуулан Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10,500,000 төгрөг алданги 3,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан иргэний хэрэгт талууд харилцан тохирч нийт 13,500,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл багтаан төлөхийг зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэн тул энэхүү эвлэрлийн эрээг баталгаажуулж өгнө үү... гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 226,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс улсын тэмдэгтийн хураамж 226,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС