Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/919

 

 

 

 

 

  2024            08              14                                       2024/ДШМ/919

 

 

С.Н, Г.Г, Ц.Б, Э.У, Б.М, Л.Г,  Ж.Б нарт холбогдох                                                                                                  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

шүүгдэгч /хохирогч/ С.Н,

шүүгдэгч Г.Г,

шүүгдэгч Ц.Б,

шүүгдэгч Э.У,

хохирогч Э.М-ийн өмгөөлөгч Б.Г,

шүүгдэгч Ц.Б, Э.У нарын өмгөөлөгч Б.Ч,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Янжиндуламын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаар эсэргүүцэл болон хохирогч Э.Маналсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн С.Н, Г.Г, Ц.Б, Э.У, Б.М, Л.Г, Ж.Бнарт холбогдох эрүүгийн 2208019250013 дугаартай хэргийг шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн С.Н, 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эх, эгч, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Тоосгоны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:…………../;

2. Ж овгийн Ж.Б, 2001 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл-З, эх, түүний хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Баганаран ….. тоотод оршин суух, /РД:……………../,

Урьд: 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

3. С овгийн Л.Г, 2000 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эх, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Зүүн салаа ….. тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг А хотхонд оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:……………/;

4. О овгийн Э.У, 1998 оны 01 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн , бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Орбит …. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:……………./;

5. Т овгийн Б.М, 1997 оны 11 дүгээр сарын 10-нд Завхан аймгийн Мандал суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Мандал ...... тоотод оршин суух, /РД:…………………./,

Урьд: 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

6. М овгийн Ц.Б, 1997 оны 07 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Баянголын ….. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг дүгээр хороо, Хилчиний …. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:…………………/;

7. Х овгийн Г.Г, 1998 оны 07 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Т” хүргэлтийн ахлах жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Хангайн …. тоотод оршин суух, /РД:………………/, урьд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

 

Л.Г, Б.М, Ж.Б нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Авто сургууль”-ийн автобусны буудлын урд талын “С” сүлжээ дэлгүүр гадна хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, энэ үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

С.Н, Г.Г, Ц.Б, Э.У нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Авто сургууль”-ийн автобусны буудлын урд талын “С” сүлжээ дэлгүүрийн гадна хохирогч Э.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

Э.У, Г.Г нар нь бүлэглэн Ж.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Г, Э.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

С.Н, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Б.М, Ж.Б, Л.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Б, Б.М, Л.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, шүүгдэгч, О овогт Э.У, Т овгийн Б.М, М овогт Ц.Б, Х овогт Г.Г, Б овогт С.Н нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Г, С.Н, Ц.Б нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Г, Э.У нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Н, Ц.Б нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар Г.Г Э.У нарт тус бүр 9 /ес/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар С.Н, Ц.Б, Г.Г нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Г.Г, Э.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн шүүгдэгч Г.Г, Ц.Б нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Ут 1 /нэг/ жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс ажилдаа явахаас бусад шалтгаанаар гарч явахыг хориглох, шүүгдэгч С.Н-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс ажилдаа ирж очихоос бусад шалтгаанаар гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.1-д зааснаар Г.Г, С.Н, Ц.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж, энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын дотор хохирогч Э.Маналсүрэнд учруулсан хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Нээс 4.784.000 /дөрвөн сая долоон зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг, Ц.Б-ээс 784.000 /долоон зуун наян дөрвөн мянган/ төгрөгийг, Г.Г-аас 784.000 /долоон зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Э.М-нд олгож, Г.Г, С.Н, Ц.Б нараас 209.000 /хоёр зуун есөн мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн, Г.Г Э.У нараас 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын төрийн санд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Э.Маналсүрэнгийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 5 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн болон Г.Г, С.Н, Ц.Б нарын оршин суугаа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж, шүүгдэгч С.Н, Л.Г, Э.У, Б.М, Ж.Б, Ц.Б, Г.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт тэднээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хохирогч Э.М-нд мөнгөн дүнгээр 21 сая төгрөг шилжүүлсэн, хэрэгт хохирогч Ж.Б иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Янжиндулам бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Ж.Б, Б.М, Л.Г нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Энэхүү үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устах, гэмтээх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Сонгинохайрхан дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт суруулийн автобусны буудлын харалдаа байрлах сүлжээ дэлгүүрийн салбар дэлгүүр дотор 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөөний 05 цаг 30 минутын үед Э.Маналсүрэн, Б.М, Л.Г, Ж.Б нар үйлчлүүлэхээр орж ирэн бэлэн гоймон идэхээр суусан ба мөн дэлгүүрт архи авахаар орж ирсэн шүүгдэгч С.Н, Э.У нарын С.Нэд нь хандаж Э.М“гар чинь аймаар болчихсон байна. Бохир орчихно, явж оёулсан нь дээр байх аа” хэмээн хэлэхэд Э.У нь “чамд ямар хамаатай юм бэ” хэмээн зандарсанд Ж.Б С.Н, Э.У нар луу хөлөөрөө тийрч өшиглөсөн бөгөөд тухайн дэлгүүрийн гадна талд гараад Ж.Б нь Э.У, С.Н нартай хэрэлдэж маргалдан Ж.Б нь Э.Уыг түрүүлж цохисноор зодоон эхэлж, Г.Г, С.Н, Ц.Б, Э.У, Б.М, Ж.Б, Л.Г нар нь зодоонд оролцон улмаар хохирогч Э.М-ийн биед хүндэвтэр гэмтэл, Ж.Б, С.Н нарын бие махбодид тус бүр хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон.

Энэхүү ямар ч шалтгаангүйгээр, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан эхэлж, харилцан олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, харилцан зодолдож, танхайрсан үйл баримтыг шүүхээс маргаанд оролцсон нэг талыг буюу Г.Г, С.Н, Ц.Б, Э.У нарыг олон нийтийн газарт танхайрсан гэж үзэж гэм буруутайд тооцон, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг олон нийтийн газарт нийгмийн хэв журмыг зөрчиж зодооныг эхлүүлсэн үйлдэл нь танхайрсан үйлдэл боловч “бүлэглэн үйлдэх” шинжийг хангахгүй байна, шүүгдэгч Б.М, Л.Г нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон байдал хангалттай тогтоогдохгүй байна гэж тус тус “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгуй болгосон нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байна.

Хэдийгээр яллагдагч Г.Г, С.Н, Ц.Б, Э.У нар нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт илт давуу оролцоотой харагдаж байх боловч яллагдагч Ж.Б нь бусдын бие махбодид халдсанаар тухайн гэмт хэргийг баталж, түүнтэй хамт явсан Б.М, Л.Г нар нь тус гэмт хэргийг таслан зогсоох, салгах зорилгоор бус, хэл амаараа хэрүүл маргаан үүсгэж, улам гэмт хэргийг өдөөн, нэгнээ өмөөрсөн сэтгэхүй, хандлагаар тус зодоонд оролцож гэмт хэргийг үргэлжлүүлж буй үйлдлүүд нь тухайн гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож үйлдээгүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэл бүхий үйл баримтууд хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байгааг анхаарч үзэх нь зүйтэй байна.

2. Шүүгдэгч Ж.Б, Б.М, Л.Г нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд: Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Д, О.Б,

Ч.Э нарын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 228 дугаартай “...С.Н-ийн биед учирсан дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун шууны зөөлөн  эдийн няцрал, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдож, тухайн гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах ба дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлтээр хохирогч С.Н-ийн биед учирсан гэмтэл нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.14-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ж.Б, Б.М, Л.Г нар нь тухайн цаг хугацаанд хохирогч С.Н-ийн биед халдаж, зодсон үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гэтэл шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 228 дугаартай дүгнэлтээр хохирогч С.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хууль зүйн хувьд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад ”бүлэглэж” гэж хүндрүүлэх нөхцөлийг заасан. Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэх бөгөөд гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан төлөвлөсөн эсхүл үйлдлээрээ санаатай нэгдсэн зэргээс хамаарч урьдчилсан үгсэн тохиролцсон бүлэг, үйлдлээрээ санаатай нэгдсэн бүлэг гэж ангилдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан.

Шүүгдэгч Ж.Б, Б.М, Л.Г нар нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сургуулийн автобусны буудлын харалдаа байрлах “C” сүлжээ дэлгүүрийн салбар дэлгүүр дотор болон гадна 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөөний 05 цаг 30 минутын орчим бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэн, хохирогч С.Н-ийн бие эрх чөлөөнд халдаж, зодсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хохирогч С.Н-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч нарын үйлдэлтэй, шалтгаант холбоотой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг цагаатгасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3. Шүүгдэгч Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Шүүгдэгч С.Н, Э.У, Г.Г, Ц.Б нар ”Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Э.М-ийн толгой, нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас Э.Маналсүрэнгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Э.М-ийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон байхад шүүхээс шүүгдэгч Э.У-ыг хохирогч Э.М-ийн биед халдсан тул түүний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учраагүй гэж дугнэсэн нь таамагласан шинжтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна" гэж заасныг буюу гүйцэтгэгчдийг үйлдлийг нэгтгэн зүйлчилж, ялыг ялгамжтай оногдуулах хуулийн үндэслэлийг зөрчсөн байна.

4. Шүүх шүүгдэгч С.Н-д 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ тус ялын зорчих хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс ажилдаа ирж очихоос бусад шалтгаанаар гарч явахыг хориглох гэж тогтоосон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчлагдсан. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бухий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь  харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумиж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд шүүгдэгчийн хувьд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь нийтлэг байдлаар хамрах хүрээг өргөтгөсөн, өргөн хүрээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна.

5. Шүүхийн шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх хэсэгт Б.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан атлаа 2 дахь хэсэгт Т овгийн Б.М-ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна...” гэв.  

Хохирогч Э.М давж заалдах гомдолдоо: “...Э.М миний эрүүл мэндэд С.Н, Ц.Б, Г нар нь хүндэвтэр хохирол учруулсанд явдалд одоог хүртэл гомдолтой байна. Надад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг гүйцэт арилаагүй. Цаашид эрүүл мэндээ хэвийн болгохын тулд гадаад улсад явж хагалгаанд орох шаардлагатай боловч санхүүгийн бэрхшээлээс болоод боломжгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч нар нь миний одоо учирсан хохирлыг дутуу барагдуулаад эрүүл мэнд маань урьдын хэвэндээ ороогүй байхад зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж байгаад би маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүх гэм буруутай этгээдүүдэд тохирох ялыг өгөөгүй гэж үзэж байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Э.М-ийн өмгөөлөгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч С.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний биед хүндэвтэр хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Цаашид хохирогчтой холбоотой байж хохирлыг төлөхөө илэрхийлж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Үлдэгдэл 784.000 төгрөгийг төлж барагдуулна...” гэв.

Шүүгдэгч Ц.Б, Э.У нарын өмгөөлөгч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан камерын бичлэгийг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинэчлэн судалсан. Шинэчлэн судалж байх явцад шүүгдэгч Э.У нь хохирогч Э.М-ийн биед халдаагүй байдаг. Шүүгдэгч С.Н нь хохирогч Э.М-г мөргөж унагааж байх үед шүүгдэгч Э.У татаад босгож байгаа үйлдэл харагддаг. Үүнээс өөрөөр хохирогчийн биед халдаагүй байдаг. Энэ талаараа ч шүүгдэгч С.Н тодорхой мэдүүлсэн. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслээд шүүгдэгч Э.У-ын үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон. Прокурор эсэргүүцэлдээ “шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад анхаарч үзээгүй. Хуулийг буруу хэрэглэсэн, буруу тайлбарласан” гээд хуулийн заалтуудыг дурдсан байдаг. Хуулийн заалтуудыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудыг үндэслээд дурдсан болохоо тодорхой бичээгүй. Хохирогч Э.М нь давж заалдах гомдолдоо “миний эрүүл мэндэд С.Н, Ц.Б, Г нар нь хүндэвтэр хохирол учруулсан тул гомдолтой байна” гэсэн байдаг. Шүүгдэгч Э.У-ын нэрийг дурдаагүй. Хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулахад Э.У оролцоогүй болох нь харагддаг. Мөн хохирогч Э.М гомдолдоо “... Надад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг гүйцэт арилаагүй. Цаашид эрүүл мэндээ хэвийн болгохын тулд гадаад улсад явж хагалгаанд орох шаардлагатай боловч санхүүгийн бэрхшээлээс болоод боломжгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч нар нь миний одоо учирсан хохирлыг дутуу барагдуулаад эрүүл мэнд маань урьдын хэвэндээ ороогүй байхад зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж байгаад би маш их гомдолтой байна” гэсэн байна. Анхан шатны шүүхээс хохирогчид учирсан бодит хохирлыг үнэн зөв бодитой тогтоосон. Шүүгдэгч Ц.Б-ийн хувьд 5.784.000 төгрөгийн хохирол төлөхөөр тогтоосон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 5 хоногийн завсарлага авч 5.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдсэн 784.000 төгрөгийг төлсөн гэх баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Шүүгдэгч Ц.Б нь хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан. Хойшид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хойшид ямар эмчилгээ хийлгэх, хэдэн төгрөгийн эмчилгээний зардал гарахыг шүүх урьдчилан тогтоох боломжгүй. Иймд анхан шатны шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.   

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид гарах эмчилгээний бодит төлбөрийг төлж барагдуулна...” гэв.

Шүүгдэгч Э.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :         

1. Анхан шатны шүүхээс тухайн нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ тэдний бүлэглэж үйлдсэн тухайн гэмт хэрэг тус бүрт хамаарах бүхий л нотлох баримтын эх сурвалжийг ялган зааглаж, улмаар нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд бүрэн шалгаж үгүйсгэн няцаасан дүгнэлт хийгээгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул бүхэлд нь зөвтгөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл, тухайн тодорхой гэмт хэргийн шинжийг тогтоохын тулд гэмт хэргийн  зүйлчлэл хийх, Эрүүгийн хуулийг тайлбарлах арга зүйг ашиглаж, улмаар  эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг нягт, бүрэн, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгааг шүүгдэгч тус бүрийн хувьд эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр дүгнэх шаардлагатай. 

 “Эргэлзээ” гэдгийг таамаглалын шинжтэй буюу хангалттай үндэслэл, эх сурвалжгүй үзэл бодлоор шийдвэрлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч,  бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай, үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгодог.

Дээрх үндэслэлийн хүрээнд зарим алдаа, зөрчлийг дурдвал : 

1.1. Шүүгдэгч Л.Г, Б.М, Ж.Б нар бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Авто сургууль”-ийн автобусны буудлын урд талын “C” сүлжээ дэлгүүр гадна хохирогч С.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй буюу хэргийн үйл баримтад бүрэн үндэслэгдээгүй, хамаарах бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүрэн шалгаж үнэлээгүй, үгүйсгэж няцаагаагүй байна. Тухайлбал :

- хохирогч С.Н-ийн “...тухайн үед Б гэгч миний эрүү болон шанаа руу өшиглөсөн, Майдаржав миний хэвлий руу өшиглөж, баруун шууруу дэвсээд дух хэсэг 4, 5 удаа цохисон...Г хүрч ирээд миний дагз руу цохиод, нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд би тохойгоороо газар тулаад унасан. Тэгэхэд миний тохой зулгарсан байх. Г, М, Б 3 намайг зодсон...” тухай мөрдөн байцаалтад өгсөн болон /1-р хх 33-34/, мөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд /2хх-74-91, 187-202/,  

- шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8226 дугаартай “...С.Н-ийн биед дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын алган няцарсан шарх бүхий гэмтлийн хөнгөн зэрэг учирсан” гэх дүгнэлт /1-р хх 113-114/,

- шинжээчийн 2024.01.03-ны өдрийн дүгнэлт : С.Н-ийн биед учирсан дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун, зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /3хх-159-161/,

-  Л.Г, Б.М, Ж.Б нар яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /2хх-76, 97, 107/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтын эх сурважлийг бүхэлд нь бүрэн гүйцэд харьцуулан шалгаагүй, үгүйсгэж няцаагаагүй байх тул хийсвэрлэх шинжийг агуулсан гэж үзнэ.   

Тодотгоход, хохирогчид олон тооны шарх, гэмтлүүд үүссэн, тухайн олон тооны гэмтэл, шархууд нийтдээ гэмтлийн хөнгөн зэргийг хангасан нь шүүгдэгч нарын бүлэглэсэн үйлдлүүдтэй хамааралтай үйл баримт тогтоогдсон байтал тухайн үйл баримтыг бүрэн үгүйсгэсэн үндэслэлийг хангалттай дүгнэхгүйгээр “эргэлзээ үүссэн” гэж хийсвэрлэх үндэслэлгүй. 

1.2. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Г, Б.М, Ж.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Э.Ут холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо “үндэслэл бүхий эргэлзээ” үүссэн гэдгийг эргэлзээгүй бөгөөд тодорхой байдлаар тайлбарлаагүйгээс гадна хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн тухайн хэрэгт хамааралтай яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтад бүрэн үндэслэхгүйгээр хийсвэрлэсэн шинж бүхий дүгнэлт хийсэн, мөн шүүгдэгч Б.М-т холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх атлаа гэм буруутайд тооцсон зэрэг алдааг зөвтгөх боломжгүй.  

Өөрөөр хэлбэл, тухайн шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэргийг нотолсон эсхүл үгүйсгэсэнд хамаарах нотлох баримтуудыг ялгаа заагтайгаар төрөлжүүлж улмаар нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд бүрэн шалгаж үгүйсгэн няцаасан дүгнэлт хийгээгүй байх тул тухай алдааг зөвтгүүлэх шаардлагатай гэж үзнэ.

2. Шүүгдэгч Г.Г, Э.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

3. Зарим шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, тухайн ялын хувьд биелэгдэх боломжгүй буюу ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн төдийгүй ял шийтгэлийн зорилго, үр нөлөөг үгүйсгэхэд хүргэжээ.    

Тухайлбал, “...биечлэн шүүгдэгч Г.Г, Ц.Б нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.У-т 1 /нэг/ жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс ажилдаа явахаас бусад шалтгаанаар гарч явахыг хориглох,  шүүгдэгч С.Н-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс ажилдаа ирж очихоос бусад шалтгаанаар гарч явахыг хориглох...зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхээр тогтоосон...” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын агуулга шинж, төрөл, хэлбэр буюу хуульчлагдсан үндэслэл, журмыг буруу хэрэглэсэн, тухайн ялын зорилго, үр нөлөөг үгүйсгэхэд хүргэсэн зэрэг алдаа гаргажээ.

Мөн шүүгдэгч Г.Г, Ц.Б, Э.У, С.Н нарт анхнаасаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тухайн тусгай ангид зааснаар “зорчих эрхийг хязгаарлах ялын тодорхой төрөл”-ийг тусгайлан зааж оногдуулаагүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл буюу хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан тухайн нэг төрлийн ялыг нэмж нэгтгэх үндэслэл, журмыг баримтлан “анх тутам оногдуулаагүй зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг тусгайлан оногдуулж, нэгтгэсэн” нь Эрүүгийн хуулийн зөв хэрэглээ биш болохыг тэмдэглэж байна.  

Жишээлбэл : Шүүгдэгч “...”-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан : Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух “...”дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин суух “...”дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсний дараа ялуудыг нэмж нэгтгэх нь хуулийн зөв хэрэглээнд тооцогдохыг анхаарах нь зүйтэй.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.7, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.7 дугаар зүйлийн 2.3 “шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.5 “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга, 36.9 дүгээр зүйлийн 1.2 “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн болон улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэх” зэрэг үндэслэл, журамд нийцээгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Янжиндуламын бичсэн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.     

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин болгож буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” тул анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх утга агуулгыг илэрхийлнэ.            

Шүүгдэгч С.Н, Л.Г, Э.У, Б.М, Ж.Б, У.Б, Г.Г нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :       

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хангасугай.     

2. Шүүгдэгч С.Н, Л.Г, Э.У, Б.М, Ж.Б, У.Б, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                         Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                         Г.ГАНБААТАР