| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00802/И |
| Дугаар | 303/ШШ2025/00616 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 303/ШШ2025/00616
Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 1,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 0467 дугаар итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр ******* томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон.
Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зээлийн гэрээний үүргийн нийт 1,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигч талуудын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байгаа нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч ******* нар нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 21,075 төгрөг, хариуцагч ******* 21,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүргийн нийт 1,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийн зохигчид 1,000,000 төгрөгийг хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 21,075 төгрөг, хариуцагч ******* 21,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА