Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00388

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/02861 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч П.Нын хариуцагч ТӨБЗГ, /цаашид ТӨБЗГ гэх/ ХХААХҮЯ, /цаашид ХХААХҮЯ гэх/ ХХААХҮЯны Ц.Б, ХХААХҮСХТд /цаашид ХХААХҮСХТ гэх/ тус тус холбогдуулан гаргасан 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 19,416,600 төгрөг, 6 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 17,388,000 төгрөг, нийт 36,804,600 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай хэргийг хариуцагч ХХААХҮСХТийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Н, хариуцагч Т.Ө.Б.З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Саранцэцэг, хариуцагч ХХААХҮЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Засгийн газрын 2019 оны 10 сарын 02-ны өдрийн “Арьс ширний салбарт авч хэрэгжуүлэх арга хэмжээний тухай” 370 дугаар тогтоолоор манай байгууллагын чиг үүргийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяанд "Хөнгөн үйлдвэрийн судалгаа туршилт, үйлдвэрлэл бизнесийн корпораци Төрийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар” нэртэйгээр шилжүүлсэн. Засгийн газрын 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 93 дугаар тогтоолоор “Хөнгөн үйлдвэрийн судалгаа туршилт, үйлдвэрлэл бизнесийн корпораци ТӨААТҮГ-ыг ХХААХҮЯ-ны харъяа “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” УТҮГ-тай нийлүүлэх замаар /Иргэний хуулийн 31.2 заалт/ “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв" УТҮГ-ыг байгуулж, хуучин байгууллагын бүхий л эрх мэдэл, үүрэг хариуцлага шинэ байгууллагад шилжсэн. Засгийн газрын 2019 оны 370 дугаар тогтоол гарсны дараа ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 01/10178 тоот албан бичгээр ирүүлсэн саналд үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 232 дугаар тогтоолоор миний бие тус байгууллагын захирлаар томилогдон 2020/19К контракт гэрээний дагуу ажиллаж байсан. Б.Батхүүг захирлаар 2020 оны 09 сарын 28-ны өдөр томилсон тухай ХХААХҮ-ийн сайдын тушаалыг уншиж танилцуулснаар би байгууллагын тамга, гэрчилгээг тухайн өдөр нь хүлээлгэн өгсөн. Надаас тамга, гэрчилгээ хүлээн авсан хэдий ч албан ёсны ажил хүлээлцэх үйл явц дуусаагүй байсан тул миний бие 2020 оны 11 дүгээр сарын дунд хүртэл өдөр бүр ирсээр байсан бөгөөд үүнээс хойш ажил дээр ирэхийг Б.Батхүү захирал хориглосон. Ажил хүлээлцэж дуусаагүй, намайг албан ёсоор ажпаас чөлөөлөөгүй байхад надад 2020 оны 11 дүгээр сарын цалинг бодож өгөөгүй. Миний ажлыг хүлээлцэхэд байгууллагын балансын эцсийн тайлан тэнцэл, санхүү, үндсэн болон бусад эд хөрөнгө, албан хэргийн баримт материалуудыг тоолж хүлээлцэх хоёр ажлын хэсэг томилогдон ажилласан байдаг. Дээрх ажил хүлээлцэх хоёр ажпын хэсгийн гишүүнд орсны хувьд /нэгэнт ажил дээр өдөр бүр ирүүлэхгүй байгаа тул/ ажпын хэсгийн дарга, бусад гишүүд, аудитын дуудсан цагт бэлэн ирж, шаардаж буй бүхий л баримт, материалыг цаг тухай бүрд нь гарган өгч чирэгдэлгүй ажилласаар ирсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 05 сарын 20-ны өдрийн хуралдааны 150 тоот тогтоолоор П.Н намайг “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл биенесийн корпораци” ТӨААТҮГ-ын захирлын ажлаас ЗГ-ын 2020 оны 93 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр контракт гэрээний хугацаа дуусахаас өмнө чөлөөлсөн ба би энэ тогтоолтой маргахгүй байгаа гэжээ.

 

2.   Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын татгалзал, хариу тайлбарын агуулга: Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлыг Төрийн өмчийн бодлого захицуулалтын газар томилж чөлөөлдөггүй бөгөөд төсвийн байгууллагатай адилтган үзэж тухайн салбарын төсвийн шууд захирагч томилж чөлөөлдөг. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захиралтай контрактын гэрээ байгуулж ажиллахдаа цалин, хөлсийг тухайн үйлдвэрийн газрын санхүү төсвөөс гарган олгодог бөгөөд ТӨБЗГ цалин хөлсийг олгодоггүй. Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар тоот тогтоолын 2 дахь заалтад П.Нд ээлжийн амралтын болон холбогдох бусад тооцоог зохих журмын дагуу хийхийг шинээр байгуулагдсан ХХААХҮСХТөв УТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэсэн. Мөн ХХААХҮЯ нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/1028  дугаартай тайлан хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн ба үүнд хаалтын баланс, нэгдсэн тооллого хийсэн илтгэх хуудас, санхүүгийн аудитын тайланг хүлээн авснаас хойш П.Ныг ажлаас чөлөөлөх тушаал гарсан байна. Иймд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар эрх шилжүүлэн авсан байгууллага П.Нтай цалин хөлс, ээлжийн амралтын тооцоог хийх үүрэгтэй гэж үзэж ТӨБЗГт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ХХААХҮСХТ-ын татгалзал, хариу тайлбарын агуулга: Засгийн газрын 93 дугаар тогтоолоор ХХААХҮСХТ төв нь байгуулагдсан. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тамга тэмдэг гэрчилгээгээ өгсөн ба гэрчилгээ аваад захирал нь томилогдоод П.Н 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хаалтын баланс дээр гарын үсэг зуруулах ажиллагааг хийж, 2020 оны 11 дүгээр сараас шинэ байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Судалгаа хөгжлийн төвд П.Н томилогдоогүй, ажилд томилогдсон тушаал байхгүй, дээрх 2 байгууллага бүх ажилчдынхаа ээлжийн амралтын тооцоог хийж дуусгасан.  2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хаалтын баланс хийснээс хойш энэ хүн манайд ажиллаагүй. Манай ажилтан биш гэжээ.

 

4. Хариуцагч ХХААХҮЯ-ны татгалзал, хариу тайлбарын агуулга: ХХААХҮЯ-ны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ажлын хэсэг байгуулах тухай 295 дугаар тушаалаар дээрх 2 байгууллагыг нэгтгэж шинэ байгууллага байгуулах ажлын хэсэг томилогдсон ба ажлын хэсэг байгуулагдаад хийх ёстой ажлаа хийгээд Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар тухайн байгууллагыг татан буулгах эрх бүхий этгээдээс томилсон ажлын хэсэг тухайн байгууллагын эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу тухайн ажлын хэсэг П.Наас тамга тэмдгийг хүлээж аваад эрх үүрэг нь дуусгавар болоод шинээр томилох ажиллагааг хийсэн. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан ажллагааг хийж, 2 байгууллагын үйл ажиллагааг зогсоож байгаа ажлын хэсэг эрх үүргийн дагуу тухайн байгууллагын хаалтын тайлан баланс гаргах ажиллагааг хйиж өмнөх захирамж буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилогдсон П.Ныг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/3540 албан бичгээр П.Нын эрх үүрэг дууссан тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож өгнө үү гэсэн албан бичгийг ТӨБЗГ албан ёсоор хүргүүлсэн. ХХААХҮЯ-ны зүгээс процесс ажиллагааны дагуу холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлж, харилцаа дуусгавар болохоо сануулсан. ТӨБЗГ тогтоол гаргаад 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 150 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. ХХААХҮЯ-наас хаалтын баланс үйлдэгдээгүй ба хаалтын баланс үйлдэгдсэний дараа тогтоол гарах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тогтоол нь 2021 оны 05 сарын 20-ны өдөр гарсан. 2021 оны 03 дугаар сард хаалтын балансыг үйлдэж хүргүүлээд ТӨБЗГт  3 сар болсон байна. Нэхэмжлэгч өөрөө жинхэнэ хариуцагчийг тодорхойлж байх шиг байна. Үндсэн хариуцагч нь ТӨБЗГ буюу тухайн контрактыг байгуулсан газар нь мөн ТӨБЗГ учраас манайх энэхүү нэхэмжлэлд хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Иймд манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улсын үйлдвэрийн газруудыг нэгтгэх ажлын хэсгийн дарга Ц.Болорчулууны татгалзал, хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, амралтын мөнгө, тэтгэмжийн хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Монгол улсын Засгийн газрын 2020 оны “Төрийн өмчийн үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” 93 дугаар тогтоолоор “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг нийлүүлэх замаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байгуулсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 295 дугаар тушаалаар дээрх байгууллагуудыг нэгтгэх үүрэг бүхий ажлыг гүйцэтгэж ажлын хэсэг нь ажил үүргээ гүйцэтгэж дуусгавар болсон мөн миний бие нь ажил олгогч биш бөгөөд ямар нэгэн байдлаар цалин олгох төсөв зарцуулах эрх бүхий албан тушаалтан биш тул энэхүү иргэний хэргийн хариуцагч биш юм. Иймд Ц.Болорчулуун миний бие нь тус иргэний хэрэгт хариуцагч биш, ажил олгогч биш тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

 6.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.2 дахь  хэсэгт зааснаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-аас 25,819,000 төгрөг гаргуулж П.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 10,985,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ТӨБЗГ, ХХААХҮЯ, ХХААХҮЯны бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улсын үйлдвэрийн газруудыг нэгтгэх ажлын хэсгийн дарга Ц.Болорчулуун нарт холбогдуулан гаргасан П.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар П.Нын 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ныг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-аас 287,045 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

7.   Хариуцагч ХХААХҮСХТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7а. Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар тогтоолын 6-д “энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах эарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолын 31 дэх заалтыг хүчингүй болгосон. Засгийн гаэрын энэхүү тогтоолоор “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн гаэрыг байгуулсан тогтоол хүчингүй болсонтой холбоотойгоор эахирал П.Ныг томилсон тогтоол мөн адил хүчингүй болсон.

7б. Төрийн өмчийн бодлого, эохицуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаартай “П.Ныг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолын 2-т “П.Нтай ээлжийн амралтын болон холбогдох бусад тооцоог зохих журмын дагуу хийхийг шинээр байгуулагдсан “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” Улсын төсөвт үйлдвэрийн гаэрын ерөнхий нягтлан бодогч Я.Болдбаатарт даалгасугай” гэж заасан нь хэрэгжих боломжгүй, төсөв хөрөнгө захиран зарцуулах эрхгүй этгээдэд даалгаснаас гадна П.Ныг томилсон тогтоол хүчингүй болсоноос хойш гарсан нь огт хууль зүйн үндэслэлгүй юм.

7в. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар тогтоолоор байхгүй болсон бөгөөд харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 000211254 дугаартай гэрчилгээгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, захирлаар Б.Батхүүг бүртгэсэн байдаг. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр эүйлийн 21.1 дэх хэсэгт “...нийлсэн хуулийн этгээд тус бүрийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож улсын бүртгэлээс хасах бөгөөд шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ...” гэж эаасны дагуу дээрх гэрчилгээ гарснаар “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаа дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч П.Н нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв”-ийн захирал эсвэл ажилтнаар томилогдон ажилласан тушаал, ажлын цагийн тооцоо огт байхгүй, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын байранд нэг ч ирээгүй, ажиллаагүй, хэрэгт авагдсан материалаас харахад Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлтын нэгдсэн маягтад эаасны дагуу 2020 оны 12 дугаар сараас Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн гэж өөр байгууллагад 1,365,000 төгрөгний цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж ажилласан байж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн ажилтнаар томилогдон ажилласан гэж тайлбарлаж цалин, тэтгэмж нэхэж, шинээр байгуулагдсан улсын төсвийн байгууллагад ажил хийгээгүй, ажиллаагүй хүнд цалин, тэтгэмж олгохоор төсөв, хөрөнгийн дарамт үүсгэж байгаа нь огт үндэслэлгүй байгааг шүүх харгалзан үэээгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар эүйлийн 76.2 дахь хэсэгт эаасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гаэрын “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв” Улсын төсөвт үйлдвэрийн газар гэсэн 000211254 дугаартай гэрчилгээ гарсан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэгч эрх зөрчигдсөн гэж үзэн гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр эүйлд эаасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэнийг шүүх анхаарч тооцох ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар эүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  

8.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсэж байна. Засгийн газрын 93 дугаар тогтоолоор 2 хуулийн этгээдийг нийлүүлсэн бөгөөд үүний хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар тогтоолоор намайг ажлаас чөлөөлсөн. Хариуцагч талаас 93 дугаар тогтоол гарснаар намайг чөлөөлөгдсөн гээд байгаа ч тийм биш. Намайг ажлаас чөлөөлсөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар тогтоол гарсны дараа сайд болон газрын захиралд хандаж цалин хөлс, тэтгэмжээ гаргуулахаар өргөдөл гаргаж байсан. Гэтэл яамны сайд амаар болон бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй. Харин газрын захирал төсөв байхгүй гэж хэлдэг. Ингээд миний цалин хөлс, амралтын тооцоо болон тэтгэмжийг гаргуулах төсвийг шийдэж өгнө үү гээд ажлын хэсгийн ахлагч н.Болорчулуунд албан бичгээр хандсан. Гэвч асуудал шийдэгдээгүй тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч П.Н ТӨБЗГ, ХХААХҮЯ, ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улсын үйлдвэрийн газруудыг нэгтгэх ажлын хэсгийн дарга Ц.Болорчулуун, ХХААХҮСХТ-д тус тус холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх ажил хүлээлцэх хугацааны олговор, ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлж контрактыг цуцалсан үндэслэлээр “6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг гаргуулах, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах”-аар шаардлага гаргасныг, хариуцагч ТӨБЗГ, ХХААХҮЯ, Ц.Болорчулуун нар “хариуцагч биш” гэх үндэслэлээр, хариуцагч ХХААХҮСХ төв “нэхэмжлэгчийг тус төвд ажиллаагүй, өөрийнх нь байгууллагын ажилтан биш” гэх үндэслэлээр тус тус эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгчийг Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци  ТӨҮГ /цаашид ХҮСТҮБК гэх/-ийн захирлын албан тушаалаас 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлсөн ба /хх 7/ байгууллагын өөрчлөн зохион байгуулалттай холбоотойгоор нэхэмжлэгчийг “Ажил хүлээлцэх ажлын хэсгийн гишүүн”-ээр ажиллуулснаас хойш хөлс олгоогүй. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци ТӨҮГ нь ТӨБЗГ-ын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар тогтоолоор уг үйлдвэрийн газар болон “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг нийлүүлэх замаар ХХААХҮСХТ-ийг байгуулсан зэрэг үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаангүй байна.  

Нэхэмжлэгч П.Ныг ажлаас чөлөөлсөн 150 тоот тогтоолыг ТӨБЗГ гаргасан ба уг тогтоолоор П.Нтай ээлжийн амралтын болон холбогдох бусад тооцоог зохих журмын дагуу хийхийг шинээр байгуулагдсан ХХААХҮСХ төвд даалгасан байна. ХҮСТҮБК ТӨҮГ-ын эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон ХХААХҮСХ төвд шилжүүлсэн тул ТӨБЗГ-ын дээрх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан ХҮСТҮБК ТӨҮГ-ын эрх, үүрэг, хариуцлага шинээр байгуулагдсан төвд шилжсэн гэж үзэж нэхэмжлэлийг хариуцах этгээдээр уг байгууллагыг тогтоон, бусад хариуцагч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

4а. Ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан байгууллага олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгтажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага олгоно” гэж заасан. Иймд нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд олговор шаардах эрхтэй.

 

4б. Ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч гурван сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох талаар мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт  заасан. Иймд нэхэмжлэгч П.Нын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй болжээ.

 

5. Нэхэмжлэгч олговор болон тэтгэмжид нийт 36,804,600 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ хэргийн баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас 25,819,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХААХҮСХ төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/02861 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХААХҮСХТийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХААХҮСХТийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                          

                ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН