| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 113/2025/0009/З |
| Дугаар | 113/ШШ2026/0004 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 113/ШШ2026/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “..........” ХХК (РД:..........),
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.С,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Г,
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: “.........” ХХК (РД:..........),
Гуравдагч этгээд: “...........” ХХК (РД:..........),
Гуравдагч этгээд: Б.А нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, П.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагч Ч.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, М.Г, гуравдагч этгээд “.......” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А Г.Н /цахимаар/, тэдгээрийн өмгөөлөгч Э.А, гуравдагч этгээд Б.А, гэрч Э.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан, анх 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.
3. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
3.1. Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжаар Шивээговь сумын 2-р багийн нутаг ..............Ачаа буулгах, тээвэрлэх “Үйлдвэрлэл”-ийн зориулалтаар 20 га газрыг “..........” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. (хэргийн 1 дэх хавтас 98 дахь талд)
3.2. “............” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт ашигт малтмал эрж хайх .......... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байдаг. /хэргийн 2 дахь хавтас 178-183 дахь талд/
“.............” ХХК энэ тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил гүйцэтгэж Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний ХХ-08-01/05 дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Н/121 тоот тушаалаар Шивээ- 1-1 нэртэй XV-........ дугаартай талбайг ашигт малтмалын улсын нөөцөд бүртгүүлсэн байна. /хэргийн 2 дахь хавтас 81-90 дэх талд/
3.3. Мөн “.............” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сум, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутгийг дамнан байрлах Шивээговь-1 нэртэй 7862.71 гектар талбай бүхий MV-............... дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан бөгөөд тус зөвшөөрлөө 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “...........” ХХК-д шилжүүлжээ. /хэргийн 2 дахь хавтас 91-93 дахь тал, 142-145 дахь талд/
3.4. Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжаар “...........” ХХК-д ачаа буулгах, тээвэрлэх зориулалттай 20 га газар эзэмших эрхийг иргэн Б.А-т шилжүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгосон. (Хэргийн 1 дүгээр хавтасны 99 дэх талд)
3.5. Үүний дараа иргэн Б.А-ын 20 га газар эзэмших эрхийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжаар “...........” ХХК-д шилжүүлж, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. (Хэргийн 1 дүгээр хавтасны 100 дахь талд)
3.6. Бодит байдалд, маргаан бүхий газрыг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжаар “...........” ХХК эзэмшиж байгаа ба тус эзэмшлийн газар нь бүхэлдээ нэхэмжлэгч “..........” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн MV-20421 талбайтай давхцаж байна. (Хэргийн 3 дугаар хавтасны 65-66 дахь талд)
3.7. Нэхэмжлэгч “..........” ХХК нь Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны А/127 дугаар захирамжийг эс зөвшөөрч Говьсүмбэр аймгийн Засаг даргад 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан ба аймгийн Засаг даргаас 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/243 дугаар албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
4.1. Нэхэмжлэгч “.............” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“.........” ХХК нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумдын нутагт байрлах “........” нэртэй МV-........, MV-......... болон “Шивээ-2” нэртэй MV-....... дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудыг 2013 оноос эзэмшиж байгаа. Манай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд “...........” гэх компани хууль бусаар байрлаж улмаар хашаа болон барилга байгууламж барьж, газрын хэвлийг сүйтгэж байна.
Энэ талаар Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст удаа дараа гомдол гаргаж Зөрчлийн хууль болон Эрүүгийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулж өгөхийг хүссэн боловч холбогдох хэрэг үүсгэхгүй ямар нэгэн хариу өгөөгүй өнөөдрийг хүргэсэн.
Манай тусгай зөвшөөрлийн талбай дээр хууль бусаар эрхэлж буй тус компанийн үйл ажиллагааг зогсоолгож, хууль ёсны эзэмшигчийн хувьд эрхээ хамгаалуулахаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн хариу тайлбартаа “2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сум 2 дугаар баг ................байрлах 4202002013 нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар гэсэн зориулалттай газрын эрхийг компанийн үүсгэн байгуулагч Б.А-аас “..........” ХХК шилжүүлж авсан гэх хариу тайлбар гаргасан.
2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай тоот Сумын Засаг даргын захирамжаар Шивээговь сумын 2 дугаар багт 199840 м.кв талбайг 14 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх Э-1903000099 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргасан байдаг. Энэхүү хууль бус гэрчилгээ нь манай компанийн эрхийг зөрчиж байгаа юм.
Иймд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж бичгээр гаргасан өргөдөлдөө: “...1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай,
Газрын тухай хуулийн 33.1.1-д “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж заасан бөгөөд “Монгол экспресс” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан зориулалт бүхий газарт хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33.1.1-д заасныг үндэслэн ”.............” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсгийг зөрчиж байна. Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21.4.3-т заасныг зөрчсөн бөгөөд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй...,
...Шивээговь сумын Засаг дарга газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтаагүй газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар “.........” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...,
...нөгөөтэйгүүр, Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэхэд Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Дуудлага худалдаа явуулах журам үйлчилж байсан ба “............” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ тус журмыг зөрчсөн байна...,
2. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох
Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамж нь дээр дурьдсанчлан илт хууль бус акт байх ба тус хууль бус актыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжаар “..........” ХХК-ийн эзэмшиж буй газрыг иргэн Б.А-т шилжүүлэхээр эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл, Хууль бус акт нь эрх зүйн үйлчлэлгүй тул иргэн Б.А-т газар эзэмших эрх үүсэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм...”гэжээ.
4.3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...”............” ХХК-ийн эзэмшиж буй газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 04 дүгээр тогтоол болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зарлан ялагчтай байгуулсан гэрээний дагуу сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “...........” ХХК-д эзэмшүүлсэн. “...........” ХХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу иргэн Б.А-т сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамжаар газар эзэмших эрхээ шилжүүлсэн. Иргэн Б.А нь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар өөрийн үүсгэн байгуулсан “.......” ХХК-ийн эзэмшилд газар эзэмших эрхийг мөн шилжүүлсэн байна. Дээрх он цагийн дарааллаас харахад тус компанийн MV-........... дугаартай талбай нь 2012 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд газар эзэмших эрхийг хязгаарлаагүй байна.
...Шивээговь сумын 2 дугаар багт ........... байрлах 20 га газрын асуудлыг Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 29 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан байдаг. Гэвч сумын Засаг даргын 2012 оны А/158 дугаар захирамжийг гаргахдаа бичвэрийн алдаа гаргасан байх боловч үндсэн захирамжийн агуулга нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Сумын Засаг даргын 2012 оны А/120 дугаар захирамжаар зохион байгуулсан газрын дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын дагуу тухайн шатны Засаг даргын захирамжаар томилогдсон комиссын бүрэлдэхүүн танхимаар нээлттэй ил, тод зохион байгуулсан байна. Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол болон Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалыг үндэслэн аймгийн Засаг дарга 2012 оны А/269 тоот захирамжаар аймгийн хэмжээнд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг баталсан байдаг. Дээрх захирамжийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг тооцон дэнчингийн үнийг төлүүлсэн. Шивээговь сумын 21 дүгээр зөрлөгийн зүүн урд талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 20 га газрын дуудлага худалдаа 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр танхимаар зохион байгуулагдсан бөгөөд тус дуудлага худалдаанд оролцогч талууд тухайн өдөр оролцох хүсэлтээ ирүүлж, дэнчинг тушаасан болно. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дуудлага худалдаатай холбоотой гомдол гарч байгаагүй ба газрын дуудлага худалдаа зохион байгуулагдсан өдрөөс хойш 14 жил өнгөрч, анхны газар эзэмшигчээс 2 газар эзэмшигч дамжин эрх шилжиж хөрөнгө оруулалт хийгдэж барилга байгууламж баригдсан байна. Анх газар олголт журмын дагуу явагдсан ба тухайн олголт хийгдсэн газартай давхардуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон явдал нь бусад хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна” гэжээ.
4.4. Гуравдагч этгээд “........” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...1/ Нэхэмжлэгчийн зүгээс манай компанийн хууль ёсны дагуу эзэмжшиж буй газартай холбоотой удаа дараа цагдаа болон манай компанийн үйл ажиллагаа явуулах холбогдох зөвшөөрлийг олгодог төрийн байгууллагуудад хууль зүйн үндэслэлгүй гомдол, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар компанийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах бүхийл аргыг хэрэглэж өнөөдрийг хүрч байна. Тэдний гаргасан гомдол, нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тэдгээрийг шийдвэрлэсэн төрийн байгууллагын хариу албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 306/ШШ2025/00053 тоот шийдвэрээр тогтоогддог. 2/ Манай компанийн эзэмшиж буй газар эзэмших эрх нь анх 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04207-А/158/2012 тоот Сумын Засаг даргын захирамжаар олгож байсан бөгөөд энэ цаг хугацаанд нэхэмжлэгч нь тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг аваагүй байсан. Мөн тухайн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэг, 38 дугаар зүйлд заасны дагуу 2022 онд манай компани шилжүүлэн авсан байдаг. Энэ нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системээс авсан нэгж талбарын тодорхойлолтын нэгж талбарын түүх гэсэн хэсгээс нотлогддог. 3/ Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумын нутагт байрлах “.........” нэртэй MV-....... MV-......... болон Шивээ-2 нэртэй MV-......... дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай”-нууд нь манай компанийн газар эзэмших эрхтэй талбайд хамаарахгүй байна. Мөн нэхэмжлэлд хавсаргасан баримт дотор MV-....., MV-... дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбараа хавсаргасан нь яг аль тусгай зөвшөөрөл дээр давхцаад байгааг тодорхойлсон нь тодорхойгүй буюу нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагын тайлбар үндэслэл нь хоорондоо зөрүүтэй байна. Ийм зөрчилтэй, үндэслэлгүй, тодорхойгүй баримт, тайлбарыг нэхэмжлэлийн хамт гаргаж буй нь манай компанийн хууль ёсны үйл ажиллагаанд санаатайгаар буюу хууль зүйн үндэслэлгүй саад учруулах зорилготой ээлжит гомдол, нэхэмжлэл гэж үзэж байна. 4/ Нэхэмжлэгч нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг авсны дараа үйл ажиллагааг явуулахаар бол Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмшигчээс зохих журмын дагуу зөвшөөрөл авах ёстой. Гэтэл хууль зүйн хүчин төгөлдөр газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд болох нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.14 дахь заалтад заасан газар ашиглах эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжийн дагуу газар ашиглах эрх нь хууль ёсны дагуу үүсээгүй байхад эрх ашиг нь зөрчигдсөн мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 5/ Тус газрыг хууль ёсны дагуу 2021 оноос эзэмшиж эхэлсэн, 2023 оноос эхлэн тухайн 20 га газарт манай компани нилээдгүй их хэмжээний бүтээн байгуулалт хийж, хууль тогтоомж, шаардлагыг хангаж бүх үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу явуулан цахилгаан холболт хийлгэж, худаг гаргаж, төмөр зам барих тусгай зөвшөөрөл авч, сум орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахын тулд ажилчдын байр, сууцыг барьсан. Хэрэв бидэнд эзэмших эрх олгосон Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын захирамж, шийдвэр хүчингүй болоход хүрвэл бидний хохирлыг төр хариуцахад хүрнэ.
Иймд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 тоот захирамжийн улмаас “.........” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.5. Гуравдагч этгээд “........” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “..........” ХХК нь Ачиж буулгах терминал байгуулахаар 2012 онд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын .............. урд үйлдвэрлэлийн зориулалтаар хууль ёсны дагуу газрын дуудлага худалдаанд оролцон 15 жилийн хугацаатай 20 га газрын Газар эзэмших эрхийг авсан. Бид ачиж буулгах терминал болон терминалын салбар төмөр зам барихаар УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албанаас зохих зөвшөөрлийг авч, замын зураг төсөл гаргаж батлуулсан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гаргуулж ажиллаж эхэлсэн. Гэвч Ковид цар тахлын урт хугацааны хөл хорио, тээврийн хүндрэл саатал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан бидний хөрөнгө оруулалт саатсан тул уг төслийг зогсоож иргэн Б-ийн А-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх 0602 тоот гэрээ” байгуулан газар эзэмших эрхийг шилжүүлсэн болно. Ингэхдээ газрын тухай хуулийн дагуу газрын эрх шилжүүлсэн татвар хураамжийг төлж, хуулийн дагуу эрхээ шилжүүлсэн болно. “..........” ХХК нь 2021 онд газар эзэмших эрхээ шилжүүлсэн, одоо Шивээговь суманд газар эзэмших эрхгүй бөгөөд “...........” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдох Захиргааны хэрэгт бидний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл байхгүй тул уг хэрэгт бид гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна” гэжээ.
4.6. Гуравдагч этгээд Б.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:”...Нэг. Засаг захиргааны шат бүр дэх хуулийн дагуу гарсан захирамжийн талаар. Нэхэмжлэгч нь газрыг эзэмших эрх зүйн үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч засаг захиргааны шат бүрт холбогдох хуулийн дагуу захирамж гарсан бөгөөд дараах баримтууд үүнийг нотолж байна. 1. А/158 дугаар захирамж /2021.11.05/: Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрлийг авч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн гарсан хууль ёсны захиргааны акт болно. 2. А/106 дугаар захирамж /2021.07.05/: А/158 дугаар захирамжид үндэслэн гарсан бөгөөд иргэн Б.А-т газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан “хуулийн дагуу байдал”-ыг бүрэн хангасан болно. 3. Засаг захиргааны шат бүрт зохих журмын дагуу захирамж гарсан тул “...........” ХХК нь 2022.12.06-ны өдрийн А/127 дугаар захирамжыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч захирамж гарах үед хуулийн дагуу байсан болно. Хоёр. Газрын татвар, хураамжийг хуулийн дагуу төлсөн тухай. 1. Иргэн Б.А нь уг газрыг эзэмшиж байсан хугацаандаа газрын татвар болон газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь бүрэн төлж ирсэн бөгөөд энэ нь газрыг хуулийн дагуу эзэмшиж нотолж буй нэмэлт баримт болно. 2. Татварын байгууллага тухайн газрыг иргэн Б.А-ын эзэмшлийн газар гэж бүртгэн татвар ногдуулж ирсэн нь хуулийн үндэслэлтэй эзэмшлийг нотолж байна. 3. Хэрэв газрыг эзэмших эрх зүйн үндэслэлгүй байсан бол татварын байгууллага татвар ногдуулах боломжгүй байсан байх тул татвар төлсөн баримт нь эрх зүйн хүчинтэй эзэмшлийн нотолгоо болно. Гурав. Газрын тухай болон нэгж талбарын тухай хуульд үндэслэсэн тайлбар. 1. Газрын тухай хуулийн 29.1: Аймаг, сумын Засаг дарга нь нутаг дэвсгэртээ газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх хэмжээтэй бөгөөд Шивээговь сумын Засаг дарга А/158 захирамжаар газар эзэмшүүлсэн нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн болно. 2. Газрын тухай хуулийн 33.1.1: Нэхэмжлэгч тус заалтыг зөрчсөн гэж байгаа боловч А/158 дугаар захирамж гарахдаа “Үйлдвэрлэлийн зориулалт”-аар 20 га газрыг эзэмшүүлэх нь Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан зориулалтад бүрэн нийцсэн байна. 3. Нэгж талбарын тухай хууль: Иргэн Б.А-т газар эзэмшүүлэхдээ нэгж талбарын бүртгэлийг хуулийн дагуу хөтөлсөн бөгөөд тухайн газрыг нэгж талбарын дугаар, хил заагийг тогтоосон баримт бичиг хууль зүйн хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгчийн маргаан нь Нэгж талбарын тухай хуульд заасан эзэмшлийн эрхийн бүртгэлийг үгүйсгэх хангалттай үндэслэлгүй болно. 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7, 9.1.9: Нэхэмжлэгч эдгээр заалтыг үндэслэж байгаа боловч холбогдох захирамжууд нь “илт хууль бус” захирамжийн шинжийг агуулаагүй. Учир нь: эрх бүхий байгууллагаас гарсан, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан, журмын дагуу баримтжуулсан байна. Дөрөв. Дуудлага худалдааны журмын талаар. Нэхэмжлэгч Засгийн газрын 2003 оны №28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг зөрчсөн гэж үзэж байгаа боловч: 1. Тухайн газрыг “Үйлдвэрлэлийн зориулалт”-аар олгосон тул дуудлага худалдаа явуулах шаардлага хуульд тусгайлан заагдаагүй болно. 2. Иргэн Б.А нь Шивээговь сумын Засаг даргын 2021.07.05-ны А/106 дугаар захирамжаар хуулийн дагуу эрхийг шилжүүлэн авсан бөгөөд өмнөх эзэмшигчийн журмын зөрчил нь иргэн Б.А-ын эзэмшлийн эрхэд нөлөөлөхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
4.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас ‘..........’’ ХХК-тай хамааруулаад бусад газар олголтын асуудлыг ярьж байна. Мэдээж хайгуул хийнэ гэдэг нь анх манайх 77,000 га талбайд хайгуул хийгдсэн. Үүнээс 36,000 га талбайг ашиглалтын талбай болгож авсан. Яагаад ашигт малтмалын талбай дээр айлуудыг юм уу суурин бүс давхцалтай байгаа талаар сая ярьсан. Ашигт малтмал гэдгийг хайж олоод тусгай зөвшөөрлийг нь авдаг. Ашигт малтмалыг бид нар зөөж авчраад газрын хэвлийд хийдэггүй. ...”.....” ХХК-ийн талаар ярихад манай газрын хэвлийг ашиглана. Дээд тал хамаагүй гэж байх шиг байна. Ер нь газрын хэвлийг ашиглахын тулд хайгуул судалгааны ажил хийгддэг. Хайгуулын талбай байхад нь ч хийнэ, ашиглалтын талбай байхад нь ч хийнэ. Эдний талбай дээр С блок бас байгаа. Эдний талбайн зүүн хойд булан дээр цооног байдаг. Эндээс харахад давхцуулж олгосон байгаа хэсэг дээр дахин судалгаа хийх, нөөц тогтоох шаардлага байгаа учраас ашиглалтын талбайд орчихсон гэж хэлмээр байна. Гуравдагч этгээдээс нь лицензийн шилжүүлэхтэй холбоотой асуудал гарсан. Хайгуулын лиценз ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо хууль зөрчсөн гэж байна. Энэ дээр ямар нэгэн алдаа байхгүй. Хайгуулын лиценз нь 3 жилээр олгогддог. 3-4 удаа олгогдоод 12 жил байдаг. Тэгэхээр энэ хугацаанд нь бид нар хайгуул судалгаагаа хийгээд нөөцийн дүгнэлтээ гаргуулаад Эрчим хүчний хуулиар батлуулж байж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодгийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Нэр дээр бас ярьж байна. “........” ХХК буюу ‘’........’’ ХХК гээд, ‘’.......’’ ХХК нь “........” ХХК-ийн охин компани учраас хуулийн ямар нэгэн маргаан байхгүй байх гэж үзэж байна. ...Мөн ’.........’’ ХХК-аас “..........” ХХК-д шилжихэд ямар нэгэн маргаан байхгүй. Он цагийн хувьд 2015 оны 08 дугаар сард инженерийн зөвлөлийн хурлаар манайх орж хайгуулын ажил, үр дүнгийн тайлан батлагдсан. Тэр дагуу явж байгаад 2015 оны 12 сарын 31-нд болсон. Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн дугаарлалтыг ярьсан. Манай дээр 20420, 20424, 20421, 20419 гэсэн тусгай зөвшөөрлүүд байдаг. Бид нарын одоо энэ ‘........’’ ХХК-ийн давхацсан хэсэг нь 20419, 20421 дээр байгаа. 20421 дээр нь 18,9 га, 20419 дээр нь 0,94 га байдаг. Түрүүн А төлөөлөгч хэлсэн. Айлуудын давхцалыг ярь гэж. Ашиглалтын хайгуул хийгдэж байх явцад газрын хэвлийд тогтоогдож байгаа баялаг дээрээ бид нар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан болохоор баялгийг зөөхгүй, тэрийг ашиглах ёстой гэсэн тайлбар хэлмээр байна” гэв.
4.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С дарга сумын төвийн газар давхцалтай байна гээд ярьж байна. Энэ дээр сая Г төлөөлөгч хэллээ. Бид нар урд нь сумын төвийнхөө гортигийг тодорхойлж өг, хил хязгаарыг тодорхойлж өг үүний үндсэн дээр сумын төвийн хасалтыг хийнэ гэсэн. Хайгуулын явцад бид нар сумын төв рүү өрөмдлөг хайгуул хийгээгүй. Сумын төвийг тойруулж хийж байсан. Энэ дээр үндэслээд 2024 онд хамтарсан ажлын хэсэг байгуулаад сумын төвийн хэсгийг түрүүлж хасъя гэдэг хүсэлтийг манай компанийн зүгээс өгч байсан. С дарга мэдэж байгаа байх. Сумын төвийг хасъя, гортигоо тодорхойлж өгөөч гэхэд газар олгогдсон хэсэг буюу нийт лицензийн талбайн хайгуулын ажил хийгдсэн цөм талбайд хамруулаад сумын төвийн газраа буюу лицензийн талбайг бүхлээр нь 70-80 хувийг нь хамруулж чөлөөлүүлнэ гэсэн гортиг өгсөн. Энэ нь нийт талбайг хамарч байгаа болохоос сумын төвийн гортиг биш байсан. Тэгээд бид нар нөөцийн талбайд сумын төвийг хасах боломжтой хэсгээр нь хасалт хийсэн. Хамтарсан ажлын хэсэг дээр хоёр талаасаа зөвшилцөөд хүсэлтээ Ашигт малтмалын газарт илгээсэн. Ашигт малтмалын газарт илгээх маягт дээр сумын төвийн хэсгийн энэ газрыг хасахад татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг сумын Засаг даргаас авах шаардлагатай гэсэн. Энэ дээр С дарга ирүүлж байсан хүсэлт байдаг. Бид нар авъя гээгүй, та нар өгье гэсэн тийм учраас гэсэн утгатай албан бичиг өгч байсан. Тэгэхээр нь уучлаарай ашигт малтмал дээр болохгүй байна. Зөвхөн хасах талбайн хувьд татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолтоо өгөөч гээд дахин татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг өгсний үндсэн дээр сумын төвийн хэсгийг хасаж, байшин, хороолол бүх зүйл талбай дээр давхацсан гэдэг асуудал хамтарсан ажлын хэсгээр шийдэгдсэн. ‘........’’ ХХК-ийн өмгөөлөгчийн тайлбар дээр Дундговь аймгийн хэсэг дээр, сая С дарга 800 иргэний эрх ашиг зөрчигдөж байна гэж байна. Энэ Дундговь аймгийн 800 иргэний эрх ашгийн хэсэг бол С даргын Шивээговь сумын нутаг дэвсгэрт хамаарах хэрэг биш. Энэ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр дээр хамаараад явж байгаа. Тэгээд эндээс тодорхой хэмжээний хасалтыг эдний компани хийгээд явж байгаа гэж байна. Бид нар энэ талбай дээр давхцалтай гэдэг тал дээр шүүхийн маргаан байсан уу гэвэл байсан. Тэгэхдээ энэ асуудлыг шийдвэрлээд явах талаар орон нутагтай зөвшилцөөд ажиллаад явж байгаа. Энэ талбайгаас хасалт хийсэн зүйл байхгүй. Зөвхөн сумын төвийг чөлөөлсөн асуудал байгаа. Ямар нэгэн байдлаар төлбөр хоцроосон асуудал байхгүй. Төлбөрүүдийг бүгдийг нь цаг тухайд нь төлөөд явж байсан. Шаардлагатай гэвэл шүүхэд төлбөр төлж байсан баримт, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хавсралт дээр бичигдсэн бичилтүүдийг шүүхэд хавсралтаар ирүүлэхэд татгалзах зүйл байхгүй, нээлттэй байгаа. Лиценз олгогдсон хугацаагаараа 5 сард олгогдсон бол 5 сардаа төлбөрөө төлөөд явдаг. 10 сард бол 10 сардаа төлөөд явдаг байгаа. Манай компанийн хувьд 12 дугаар сарын 31-нд олгогдсон учраас 12 дугаар сарын 31-ний өдөр төлдөг. Жил жилээрээ төлөөд явдаг” гэв.
4.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/106 тоот захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 3 дахь шаардлага нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль буюу 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.7, 9.1.9-д зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасан. Эдгээр шаардлагуудын үндэслэлийг ярихын тулд цаг хугацааны хувьд хамгийн анх газар олголт хийчихсэн захирамжаас нь эхлээд тайлбарлаад явах нь зүйтэй. 1 дүгээрт: сумын Засаг даргын 2012 оны А/158 дугаар захирамж нь 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.7, 9.1.9-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Тийм учраас дараах үндэслэлээр илт хууль бус үйлдлийг зөвшөөрүүлнэ гэдэг байдлаар нэхэмжлэлээ гаргасан. Маргаан бүхий А/158 дугаар захиргааны акт бол Шивээговь сум, ........ ачиж буулгах, тээвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар 20га газрыг “.......” компани дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн гэдэг. Энэ акт дээр 1 дүгээрт хууль зүйн үндэслэл яривал Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д заасныг баримталсан байдаг. Энэ хуульд зааснаар 33.1.1. энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэж заасан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д үндсэндээ 4 үндэслэл байдаг. Ингээд сумын Засаг даргад олгосон эрх хэмжээ бол Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3 дахь хэсэгт заасан үндэслэл байх юм бол Засаг дарга захирамж гаргана. Мөн төсөвт байгууллагын хэрэгцээнд шаардлагатай газрыг нь Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан. ...Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт ‘’Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг олгоно гэж заасан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д заасныг баримтлаад “.........” компанид газар эзэмшүүлээд байдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д хуулийн этгээдэд буюу “..........” компанид дуудлага худалдаагаар 20 га газар эзэмшүүлэх эрх олгогдоогүй юм. Өөрөөр хэлбэл энэ зөвхөн төсөвт байгууллагын хэрэгцээнд болоод иргэнд газар эзэмшүүлэхтэй холбоотой зохицуулалт. Тэгэхээр маргаан бүхий А/158 дугаар захирамж маань өөрөө Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д заасныг барьсан чинь өөрөө хууль зүйн үндэслэлгүй буюу хууль бус захиргааны акт байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д заасныг баримтлах эрх зүйн үндэслэл байгаагүй. Нөгөө талаараа Газрын тухай хуульд ямар зохицуулалт байна гэхээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2-т зааснаар энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гээд. Энэ зохицуулалт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон. Орсон нэмэлт нь зөвхөн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд 1 удаа 5 га хүртэлх гэдэг энэ хэсгийг нэмсэн байдаг. Энэ хууль батлагдсан цагаасаа хойш зохицуулалт нь ямар байсан юм гэхээр ерөөсөө л өөрөө Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д зааснаас бусад тохиолдолд төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдаагаар олгоно гэж заасан. Энэ өөрөө “..........” компанид олгосон асуудал уг нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2-т заасныг баримталж байж Засаг дарга шийдвэр гаргах ёстой байсан. Эндээс аваад үзвэл Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2-т заасныг үндэслээд эрх хэмжээний хүрээнд Засаг дарга захирамж гаргах ёстой байтал өөрт нь эрх олгогдоогүй буюу хамааралгүй Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-т заасныг баримтлаад “........” компанид газар эзэмшүүлээд байгаа чинь өөрөө эрх зүйн үндэслэл байгаагүй. Эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна. Үйл баримтын тухайд сумын Засаг даргын А/158 дугаар захирамж өөрөө аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолыг үндэслэсэн байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор ямар асуудлыг шийдвэрлэсэн гэхээр Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэдэг. Энэ хавсралтын 2 дахь хүснэгт дээр “..........” 21 дүгээр Зөрлөгийн зүүн урд талд ачиж буулгах цогцолбор 20 га гээд. Миний ойлгож байгаагаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хаана ямар байршилд, хэдэн га газрыг ямар зориулалтаар олгох юм бэ гэдгийг шийддэг болохоос биш газар эзэмших этгээдийн нэрийг заадаггүй. Иргэдийн хурлын 4 тоот тогтоол юуг харуулж байна гэхээр, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдэж байгаа атал тухайн цаг хугацаандаа энэ төлөвлөгөөнд орж байгаа газрыг “..........” ХХК-д эзэмшүүлнэ гээд төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаад байгаа юм. Энэ нь өөрөө хуульд нийцэх юм уу, шударга ёсны зарчимд нийцэх юм уу?, хэрвээ энэ 4 тоот тогтоолоороо “.........” компани 20 га газар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаад байгаа юм бол бодит байдал дээр дуудлага худалдаа явагдах юм уу?, миний ойлгож байгаагаар эхлээд ийм газарт буюу 21 дүгээр Зөрлөг, 2 дугаар баг зүүн урд талд нь ачиж буулгах цогцолбор бүхий зориулалтаар 20 га газрыг нэмэлтээр төлөвлөгөөнд тусгая. Энийг харин дуудлага худалдаагаар төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлнэ, энийг нь дуудлага худалдааныхаа журмын дагуу нийтэд танилцуулаад мэдээлээд өрсөлдүүлээд ялагчийг нь тодруулж олгоно гэдэг байдлаар олгодог болохоос биш нэр зааж ялагчийг нь аль хэдийн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тодруулчхаад нэмэлт оруулах асуудал байгаа юм уу гэдэг асуудал. Нөгөө талаараа Газрын тухай хуулиараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол буюу нэмэлт хийх эрх олгочихсон байдаг юм уу, зохицуулалт байдаг юм уу гэдэг асуудал яригддаг. Ингээд аваад үзвэл тогтоолын үндэслэл болоод байгаа 2012 оны 9 сарын 17-ны өдрийн 4 тоот тогтоол чинь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. А/158 дугаар захирамж дахиад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2012 оны 28 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Энэ ямар тогтоол юм бэ гэхээр тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0143 тоот албан бичгээр шүүх шаарддаг. Энэ албан бичиг 1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар талд байгаа. Энэ тогтоол ирдэггүй. Энэ тогтоол ямар тогтоол байсан бэ гэхээр нэхэмжлэлийн шаардлага ихэссэнтэй холбоотой өмгөөлөгч миний хүсэлтээр ажиллагаа хийгээд тайлбар баримтууд ирдэг. Төрийн одон медалиар шагнуулах тухай. Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа төрийн одон медалиар шагнах тогтоолыг үндэслээд газар эзэмшүүлж болох юм уу, энэ байж болох асуудал уу, энэ бол үндсэндээ төрийн одон медалиар шагнуулах тухай тогтоолыг үндэслэж “.........” компани А/158 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн нь дээрх байдлаар хууль бус байна. Үүнийг юу гэж тайлбарлаж байна гэхээр хариуцагч Засаг дарга С алдаа гарсан гэдэг. Алдаа гарсан юм бол яг ямар алдаа гарсан юм бэ 28-ыг 29 гэсэн юм уу, эсвэл ерөөсөө 28 дугаар тогтоол гэж байхгүй, 29 дүгээр тогтоол гэж байгаа юм уу, эсвэл 29 дүгээр тогтоол гэж байхгүй, 28 дугаар тогтоол гэж байсан юм уу, яг ямар алдаа юм бэ, энэ алдааг нь ямар үйл баримтаар нотолчхоод хариуцагч тайлбар хэлээд байгаа юм бэ, яагаад гэхээр одоо байгаа хариуцагч 2012 онд хаана юу хийж байсныг нь би мэдэхгүй. Ямар ч байсан Засаг дарга байгаагүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагад албан тушаалтан байгаагүй. Тэгэхээр 2012 онд тухайн актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны өмнөөс 13 жилийн дараа гарч ирээд 13 жилийн дараа албан үүрэг гүйцэтгэж байгаа Засаг дарга 2012 оны захирамж алдаа байсан гэж хэлэх эрх хэмжээ байх юм уу, яагаад гэхээр бид бичгийн нотлох баримт юу авагдсан байна, бичгийн нотлох баримт дээр ямар утга агуулга байна, байгаа чигээр нь бид үнэлэх ёстой. Яагаад гэхээр 2012 онд С ч байгаагүй, би ч байгаагүй, шүүгч ч байгаагүй, бусад хэргийн оролцогч ч байгаагүй. 2012 оны үйл баримтыг хэн нэгэн нь мэддэг юм шиг байдлаар тайлбарлах хууль зүйн болоод бодит боломж байхгүй. Ингээд аваад үзэхээр 28 дугаар тогтоол чинь өөрөө газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр тусгасан тогтоол байгаагүй. Энэ үйл баримттай зэрэгцээд дахиад нэг асуудал гарч ирдэг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоол байгаа. Цаг хугацааны хувьд аваад үзвэл энэ хоёр тогтоол 3 хоногийн зайтай гарч байгаа тогтоол юм. Нэг өдрийн тогтоолыг 28 гэж бичихийг 29 гээд алдаа гарсан гэдэг үйл баримт энэ дээр яригдахгүй. 2 тусдаа эрхийн акт, 2 тусдаа цаг хугацаанд гарсан, 2 тусдаа агуулга, зохицуулалт бүхий 2 тогтоол байгаа. 29 дүгээр тогтоолыг одоогийн Засаг дарга шүүх хуралдаанд 29 дүгээр тогтоолыг үндэслэсэн гэдэг юм ярих гээд байх шиг байна. Тэгэхдээ ингэж ярьж болно. Энэ бол хариуцагч тайлбарын эрхийн асуудал. Тэгвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хүчингүй хууль. Одоо бол 2020 оны хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байгаа. Тухайн цаг хугацаанд өмнөх хуулиар энэ асуудал яригдана. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж байгаа юм. Тэгвэл 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар тогоол, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн одоогийн Засаг даргын баримтлах гээд байгаа нэмэлтээр Газар зохион байгуулалтын төлөвлөгөө тусгах тухай 29 дүгээр тогтоолууд тэмдэглэлтэй юм уу, үгүй юм уу гэдэг асуудал яригдана. Үнийг өмгөөлөгч миний бие шаардсан. Энэ тэмдэглэлүүд Говьсүмбэр аймгийн төрийн архивд байхгүй гэдэг хариу ирсэн. ...Энэ юуг харуулж байна гэхээр А/158 дугаар захирамжийн үндэслэл болсон 28 дугаар тогтоол А/158 дугаар захирамжийн үндэслэл болоогүй ч гэсэн Засаг даргын үндэслэж яриад байгаа 29 дүгээр тогтоол тэмдэглэл байхгүй. Тэмдэглэл байхгүй учраас хуралдаан болсон буюу хурлаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл байхгүй учраас эдгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр гэж шүүх болоод бид дүгнэх боломжгүй. Нэгэнт шүүх болоод бид дүгнэх боломжгүй учраас энэ эрхийн актуудыг үндэслээд газар олголт хийгдэх хууль зүйн үндэслэл байхгүй. Ингээд аваад үзэхээр А/158 дугаар захирамж чинь 29 дүгээр тогтоолыг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа боловч хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022 дугаар шүүгчийн захирамжийн дагуу шаардсан, шаардсаны хүрээнд ирсэн бичгийн нотлох баримтын хүрээнд тэмдэглэл байхгүй гэдэг нь тогтоогддог. Ийм учраас энэ эрхийн акт бас үндэслэлгүй байна. ...Нэгэнт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан гэх 29 дүгээр тогтоол байна уу, үндэслээд байгаа төрийн одон медалиар шагнах 28 дугаар тогтоол байна уу? эдгээр актуудыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий буюу хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 2 дугаар баг 21 дүгээр Зөрлөгийн зүүн урд талын 20 га газар буюу “.........” ХХК-д эзэмшүүлсэн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бид тусгагдсан гэж дүгнэх боломжтой юм уу гэдэг асуудал миний харж байгаагаар боломж байхгүй. Энэ агуулгаараа үзвэл хууль зөрчсөн гэж дүгнэгдэх үндэслэлтэй. Хууль зөрчсөн учраас энэ өөрөө эрх зүйн үр дагавар бөгөөд үйлчлэл байхгүй, үйлчлэл байхгүй учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг “...........” ХХК-т эзэмшүүлчихжээ. Уг нь хуулиараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой гэдэг хуулийн гол шаардлага байгаа. Тэгэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн учраас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг дээр нэмэлт өөрчлөлт орсон. ...А/158 дугаар захирамжийн дараагийн үндэслэл бол дуудлага худалдаа гэдэг асуудал яригддаг. Дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн гэдэг хэдэн баримт хэрэгт байна. 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/120 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явуулах захирамж гардаг. Энэ захирамжийн 1 дүгээр заалт дээр 5 байршилд дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэдэг. Энд нь супер маркет, граж, 21 дүгээр Зөрлөг буюу 20 га газар гээд 5 байршилд дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн. Захирамж дээр мөн дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ гэдэг. Тэгэхээр дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газар гэдгийг түрүүнд тайлбарласан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж үзэх үндэслэл алга байна. 2 дугаарт: газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэзээ тусгагдсан бэ гэдэг асуудал. Хариуцагчийн үндэслэл болгох гээд байгаа 29 дүгээр тогтоол цаг хугацааны хувьд 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, аймгийн 4 тоот тогтоол 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр энэ цаг хугацаанаас хойшоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж бид төсөөлөх юм бол энэ цаг хугацаанаас хойшоо тусгагдсан гэж ойлгогдох ёстой. Гэтэл дуудлага худалдаагаар эзэмшүүлэх гээд байгаа А/120 дугаар захирамж хэзээ гарсан юм бэ гээд 09 дүгээр сарын 11-ний өдөр, сумын 29 дүгээр тогтоол гарахаас 9 хоногийн өмнө энэ газрыг “...........” дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ гээд байршлыг нь заагаад байдаг. Гэтэл 9 хоногийн дараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тогтоолоор оруулсан гэдэг үйл баримт яригдана. Яагаад 9 хоногийн өмнө дуудлага худалдаагаар худалдъя гэдэг шийдвэрийг гаргаад байгаа юм бэ? Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад, тэгэхээр дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн энэ захирамжийг хууль ёсны гэж үзэх юм уу, үзэх ямар ч боломж байхгүй. Цаг хугацааны хувьд ийм байна. Ингээд аваад үзвэл дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн захирамж мөн адилхан Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэдэг нь цаг хугацааны хувьд дээрх захирамжуудын огнооноос харагддаг. ...Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/156 дугаар комисс томилох тухай захирамж гарсан байдаг. Энэ захирамж хэзээ гарч байна гэхээр 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдөр, Засаг даргын дуудлага худалдаа явуулъя гэдэг шийдвэр 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр. Өөрөөр хэлбэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэх тогтоолоос 9 хоногийн өмнө гарсан А/120 дугаар захирамжийг үндэслээд комиссоо томилчхож байгаа юм. Өөрөөр хэлбэл хууль бус захирамжийг үндэслээд комисс томилсон учраас энэ комиссыг хууль ёсны комисс гэж үзэх юм уу гэдэг асуудал яригдана. Энэ нь дуудлага худалдааг тухайн шатны Засаг даргын томилсон дуудлага худалдааны комисс зохион байгуулна гэдэг журмын зохицуулалттай зөрчилдөнө. Дуудлага худалдаа явуулахад журмын 7 дугаар зүйлд дуудлага худалдааны зар мэдээг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. 8 дугаар зүйлд зар мэдээнд дараах зүйлийг заавал тусгана. 8.3 гэрээний зүйл, 10 дугаар зүйл газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааны зар мэдээнд энэ журмын 8-д зааснаас гадна дараах зүйлийг тусгана. 10.2 дахь заалт газрын байршил, хил хязгаар заагийг харуулсан зураг схем, 10.3 дахь заалт талбайн хэмжээ, 10.4 дэх заалт газар эзэмших, ашиглах зориулалт, хугацаа гэж заасан. Өөрөөр Хэлбэл журмын 8 болоод 10 дугаар зүйлд заасны дагуу зарыг 30 хоногийн өмнө тавих ёстой. Тэгвэл нотлох баримтаар ирсэн Зууны мэдээ сонины 242 дугаартай хэвлэлийн зарын мэдээг ирүүлсэн байна. Энэ хэзээ гарсан юм бэ гэхээр 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, дуудлага худалдаа хэзээ явагдсан гэдэг вэ гэхээр 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр. Журмаараа уг нь 30 хоногийн өмнө нийтэд мэдээлнэ гээд байгаа юм. 30 хоногийн журмын хугацааг бариад үзвэл 10 дугаар сарын 01-ний өдөр дуудлага худалдааны зарыг явуулах ёстой. Гэтэл 10 дугаар сарын 16-ны өдөр оруулаад байна. Энэ нь журмынхаа 7 дугаар зүйлд заасан 30 хоног гэдэг 2 журмаар тавигдсан хугацааны зохицуулалтыг зөрчөөд байна. 2 дугаарт: Зар нь ямар байдлаар тавигддаг юм бэ гэдэг асуудал. Зар дээр харамсалтай нь 2 дугаар баг 21 дүгээр Зөрлөгийн зүүн урд 20 га газрыг дуудлага худалдаагаар худалдана гэдэг зар байдаггүй. Түрүүнд хэлсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдахаас өмнө гарсан 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/120 дугаар захирамж дээр дуудлага худалдаагаар эзэмшүүлэх 5 байршлыг заадаг. Гэтэл энэ 5 байршил маань өөрөө дуудлага худалдааны зар дээрээ орохоор 4 болоод орчихдог. Бидний өнөөдрийн маргаад байгаа “........” компанид эзэмшүүлнэ гэдэг байдлаар орсон 20 га газар зар дээрээ байдаггүй. Үлдсэн 4 байршил дээр нь дуудлага худалдаа зарладаг. Энэ чинь өөрөө дуудлага худалдаа явуулах журмын 8, 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр заалтыг зөрчөөд байна. Зууны мэдээ сонин дээр энэ асуудал байдаггүй. Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/156 дугаар захирамжаар байгуулагдсан комисс, журмын 28 дээр дуудлага худалдааны комиссыг дуудлага худалдаа явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны Засаг даргын захирамжаар томилно гэж заасан. Гэтэл комисс томилж байгаа захирамж 10 дугаар сарын 29-ний өдөр байдаг. Дуудлага худалдаа явагдаж байгаа гэх хугацаа чинь 10 дугаар сарын 31-ний өдөр юм. 29-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд 3-аас доошгүй хоногийн өмнө гэдэг завсрын хугацаа гарч ирж чадах юм уу, 31-ний өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө гэх юм бол 30, 29, 28 гэхээр комиссоо уг нь 27-нд томилох ёстой. Гэтэл комиссоо 29-нд буюу 1 хоногийн өмнө 1-ээс 2 хоногийн өмнө томилоод байна. Энэ чинь дахиад журмынхаа 28 дугаар заалтыг зөрчсөн комисс өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэлгүйгээр буюу журмын зохицуулалтыг үндэслэж байгуулагдсан комисс дуудлага худалдааг явуулах эрх хэмжээ байхгүй. Журмын 16 дугаар зохицуулалт оролцогч дэнчин тавьсны нотлох баримтыг хавсарган бүртгэлийн хайрцагт хийнэ гэдэг зохицуулалтыг зааж өгсөн. Энэ дээр бүртгэлийн хайрцаг гэдэг ойлголт яригддаг. Мөн журмын 15 дугаар зүйл дээр дуудлага худалдаанд оролцох хүсэлт хүлээн авахад зориулан бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнө бэлтгэн битүүмжлэн протокол үйлдэнэ. Гэтэл “.........” компаниас хийсэн дэнчин, банкны тодорхойлолт, хүсэлт энэ бүх баримтууд хэзээ байдаг юм бэ гэхээр ерөөсөө 31-ний өдрийн огноотой байдаг. 3 хоногийн өмнө битүүмжилсэн хайрцагт хийх ёстой байтал магадгүй 3 минут эсвэл 3 цагийн өмнө эдгээр баримтуудаа бүрдүүлээд дуудлага худалдаанд ороод ялчихсан гэдэг ийм асуудал яригдаад байгаа юм. Тэгэхээр журмынхаа 16 болон 15 дугаар заалтад нийцэхгүй байна. Хамгийн гол асуудал дуудлага худалдаа явагдсан юм уу гэдэг асуудал, нэхэмжлэлийн шаардлага ихэссэнтэй холбоотой хариуцагч Засаг даргаас дуудлага худалдаа нээлттэй бөгөөд ил тод, зохих журмын дагуу явагдсан. Тийм учраас тухайн маргаан бүхий актыг 9.1.7 болоод 9.1.9-өөр илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх үндэслэлгүй гэдэг тайлбар хэлсэн. Энэ тайлбараа бичихдээ хэрэгт авагдсан баримтаа үзэж бичсэн юм уу, үзэлгүй өөрийнхөө төсөөллөөр бичсэн юм уу мэдэхгүй. Миний хувьд хэрэгт авагдсан баримтыг аваад үзвэл журмын 29 дээр комисс нь дарга, дуудлага худалдааны хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй байна гэж заасан. Энд 3 субъект байгаа. Мөн журам дээр эдгээр 3 субъект нь ямар эрх үүрэгтэйгээр оролцох юм бэ гэдгийг тусгайлан нарийвчлаад заагаад өгчихсөн. 32 дээр дуудлага худалдааны тэмдэглэл хөтлөгч нь дуудлага худалдааны явцын тэмдэглэлийг үнэн зөв, бүрэн хөтлөх үүрэгтэй гэж заасан. Ингээд аваад үзвэл хэргийн материал дотор 2 тэмдэглэл байгаад байгаа. Нэг өдөр явагдсан гэх дуудлага худалдаан дээр 2 тэмдэглэл хөтлөх юм уу гэдэг асуудал. 2 тэмдэглэл нь өөрөө ямар тэмдэглэл байдаг юм бэ гэхээр нэг нь яг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд буюу комиссын гишүүн Т, О, Б гурвын гарын үсэг, нэр орсон бүх үйл явдлыг баримтжуулсан нэг тэмдэглэлд байдаг. Нөгөөдөх нь зөвхөн “........”-т зориулсан мэт дуудлага худалдааны тэмдэглэл хөтлөгчийн гарын үсэг байхгүй, 2 хүний буюу нэг нь дуудлага худалдаанд оролцсон хүний нөгөөдөх нь хэнийх нь мэдэхгүй гарын үсэгтэй тэмдэглэл байдаг. Эдгээр 2 тэмдэглэлийн яг хэнд алийг нь үнэн зөв гэж авч үзэх юм бэ гэдэг. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд газрын дуудлага худалдаа зохион байгуулсан хурлын тэмдэглэл энэ миний яриад байгаа комиссын 3 гишүүн оролцож баталгаажуулсан үйл явцыг илүү дэлгэрэнгүй бичсэн тэмдэглэл байгаа. Энэ тэмдэглэл дээр “.......” компанид эзэмшүүлсэн гэх 20 га газрын асуудал ерөөсөө байдаггүй. Өмнөх 4 байршлын асуудал дээр нь дуудлага худалдааг Тамир нээв, захирамжийг танилцуулав. Тэд дүгээр багц дээр ийм хүмүүс оролцов гээд бүгдийг нь сайхан бичдэг. Эндээс өөрөө юу харагдаж байна гэхээр зар дээр “Монгол экспресс” байхгүй, дуудлага худалдааны тэмдэглэл дээр ч “........” байхгүй. Энд тэгээд хаана нь ямар дуудлага худалдаа явагдаад байгаа юм бэ? уг нь журмыг нь аваад үзвэл энэ бүх үйл явцыг тэмдэглэнэ, баримтжуулна, зарыг нь гаргана, шаардлагууд нь тавигдаад байдаг тэмдэглэл болоод зар дээрээ “........” нь байдаггүй. Бодит байдал дээр дуудлага худалдаа явагдсан гээд А/158 дугаар захирамж гараад байдаг. Дуудлага худалдаагаар худалдаагүй байж дуудлага худалдаагаар худалдсан гэдэг баримтыг бүрдүүлэхгүй. Энэний хажууд ямар баримтууд байдаг юм гэхээр 640,000 төгрөг, 6,400,000 төгрөгөөр шалгаруулсан гэх 7,700,000 төгрөгөөр ялагчтай хийсэн гэх 3 гэрээ байгаа. Дуудлага худалдаа явагдсан тэмдэглэл дээр байхгүй байхад энэ 3 гэрээ хийгдэх боломжтой юм уу. Энийг би өмгөөлөгч хүнийхээ хувьд, хувь хүнийхээ хувьд юу гэж харсан гэхээр дуудлага худалдаанд ороогүй, зард ч ороогүй, аль хэдийн бид нар энэ газрыг авна гэдэг байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдахаас 9 хоногийн өмнө дуудлага худалдаа явуулах захирамж гаргуулаад өөрийнхөө нэрийг оруулаад 9 хоногийн дараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулахдаа бүр өөрийнхөө компанийн нэрийг оруулж байгаад дуудлага худалдаанд оролгүйгээр зөвхөн 7,700,000 төгрөгийг 31-ний өдөрт тушаасан гэдэг баримтаар энэ газрыг авчихсан. Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад нийцэх юм уу. Ийм баримтууд хэрэг дотор байна. Тэгээд эдгээр баримттай Засаг дарга танилцчихаад ингэж бичээд байгаа юм уу, танилцаагүй бичээд байгаа юм уу, эсвэл танилцчихаад албаар ингээд шүүхэд тайлбар өгөөд байгаа юм уу мэдэхгүй. Нөгөө талдаа “..........” компанид дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн гэдэг тэмдэглэл би түрүүнд хэлсэн, гараад ирнэ. Энэ журам дээр нь дуудлага худалдааны явцын тэмдэглэл хөтөлнө гэдэг ямар ч үг өгүүлбэр байхгүй. Үнэхээр нэг өдөр 5 байршилд нэгэн зэрэг дуудлага худалдаа явагдсан юм бол 4 дээр нь нэг тэмдэглэл үйлдэгдээд, явагдаагүй “..........” дээр 2 тусдаа тэмдэглэл гаргах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр дуудлага худалдаа явагдсан юм шиг болгохын тулд дуудлага худалдааны явцын тэмдэглэл гэдэг зүйлийг нөхдүүд хийж байгаа. Харамсалтай нь энэ дээр нь тэмдэглэл хөтөлсөн хүний гарын үсэг байдаггүй. Тэмдэглэл хөтөлсөн хүн нь гарын үсэг зураагүй, нэрийн мэдээлэл байхгүй, хоосон байхад энэ тэмдэглэлийг тэмдэглэл гэж дүгнэх ямар ч боломж байхгүй. Дээр нь тэмдэглэлийнх нь хамгийн эхний хэсэг дээр нь комиссын гишүүд гэдэг дээр нь Т, О нарын нэр байдаггүй, хэний ч нэр байдаггүй, зөвхөн Ч-ийн нэр байдаг, нэг хүний гарын үсэгтэй. Ийм байдлаар баримт бүрдүүлээд А/158 дугаар захирамж гарчхаад байдаг. Хамгийн гол асуудал нь захиргааны байгууллага, албан тушаалтан гэдгээрээ маргаж байгаа одоогийн захиргааны байгууллага, албан тушаалтан юм байна. Үнэхээр хууль бус асуудал, дүрэм, хууль зөрчсөн байхад Засаг дарга яагаад зөвшөөрч болдоггүй юм бэ гэдэг асуудал. Энэ хүний буруутай үйл ажиллагаа биш төрийн үйл ажиллагааны буруутай үйл ажиллагаа явагдаж байгаа зарчмын асуудал юм. Дуудлага худалдаа явагдаагүй учраас дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн гэх Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл энэ бүх үйл баримт чинь “.........” компани 20 га газрыг эзэмшүүлэх ямар ч эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийн нотолгоо. 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаа. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хуулийг зөрчсөн бол илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана гэж заасан. Мөн энэ асуудлыг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоол байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоол байдаг. Энэ тогтоолын 6 дугаар зүйл дээр энэ хуулийн 9.1.7-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, бүрэн эрхээ хэтрүүлсэн зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заачхаад байна. Дуудлага худалдаагаар төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлнэ гээд байгаа. Дуудлага худалдаа явуулалгүйгээр явуулсан юм шиг нөхцөл байдлыг бүрдүүлэх маягтайгаар газар эзэмшүүлээд байгаа нь өөрөө хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчөөд бүрэн эрхээ хэтрүүлж байгаагийн нэг хэлбэр нотолгоо мөн. Мөн энэ тогтоол дээр юу гэж заасан гэхээр түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн эс үгүй бол хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасныг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүйг хамааруулж үзнэ гээд, миний тайлбарын хамгийн эхэнд хэлсэн. Нөгөө талаараа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2-т заасныг баримтлаагүй буюу баримтлах ёстой хуулийн зохицуулалтаа баримтлахгүй байгаа нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолд заасны дагуу мөн адилхан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг нөхцөл байдалд хамаараад байна. Мөн энэ 6 дугаар зүйл дээр юу гэж заасан юм гэхээр 9.1.9 заасан өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэдэгт хуулийн 9.1.1-ээс 9.1.8-д тодорхойлон зааснаас бусад хэлбэрээр хууль зөрчсөн байхыг ойлгоно. Ингээд аваад үзвэл А/158 дугаар захирамж дээр хуульд нийцэж байгаа нэг ч утга агуулга, зохицуулалт байхгүй. Нэгэнт 2012 оны А/158 дугаар захирамж илт хууль бус, илт хууль бус акт гэхээр яах ёстой юм бэ гэдэг асуудал байна. Илт хууль бус захиргааны акт бол гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, үр дагавар үүсгэдэггүй. Өөрөөр хэлбэл “..........” компани хууль бус захиргааны акт буюу захирамжаар эзэмшүүлсэн гэх юм бол “.........” гэдэг компанид ямар ч газар эзэмших эрх үүсэхгүй, үр дагавар үүсэхгүй. ...Тэгэхээр А/158 дугаар захирамж дээрх байдлаар илт хууль бус энийг зөвшөөрөх шийдвэр гарах ёстой. Ингэх юм бол дараа дараагийн захирамжуудыг хууль ёсны гэж үзэх юм уу. Яагаад гэхээр эдгээр захирамжууд чинь шинээр газар олголт хийгдээгүй. 2021 оны А-т эзэмшүүлсэн захирамж шинээр газар олголт хийгдсэн бол бид энэ дээр мэтгэлцэж маргах ёстой. Гэтэл энэ нь “.........”-т эзэмшүүлсэн илт хууль бус захиргааны актаар үүсгэсэн нөхцөл байдлыг өөртөө шилжүүлж авч байгаа учраас хууль бус захиргааны актыг үндэслэж гарсан дараагийн захирамж мөн адилхан хүчин төгөлдөр бус, илт хууль бус гэсэн үг. Тэгээд энэ акт нэгэнт хэрэгжсэн гэдэг асуудал яригдах байх. Хүчингүй болчихсон гэдэг асуудал яригдах байх. Тийм учраас тухайн цаг хугацаанд буюу 2021 онд Захиргааны ерөнхий хууль болоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-д заасны дагуу нэгэнт акт буюу хэрэгжсэн буюу хүчингүй болсон бол энд дахиад нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хэвээрээ байгаад байх юм бол энийг хууль бус байсан болохыг тогтоолгож болно гэдэг хуулийн зохицуулалт байгаа учраас дээрх шаардлагыг гаргаж байгаа. ...Анхных чинь хүчин төгөлдөр бус бол дараагийнх чинь хүчин төгөлдөр бус, эхний газар олголт илт хууль бус бол дараагийн газар чинь илт хууль бус байна. Нөгөө талаараа 2022 оны ‘”...........” ХХК-д шилжүүлдэг захирамжид мөн адилхан хүчин төгөлдөр бус буюу илт хууль бус захиргааны акт, өөрөөр хэлбэл хууль бус захиргааны акт яагаад гэхээр өмнөх 2 захирамж ийм байдлаар хууль зөрчөөд гарчихсан асуудал. Тийм учраас энэ захирамжуудыг хүчингүй болгох ёстой. Нөгөө талаараа ‘”..........” ХХК-д эзэмшүүлж байгаа захирамж дээр нэг асуудал байдаг. Миний ойлгож байгаагаар хамгийн эхнийх бол газар олгосон захирамж. А шилжүүлсэн захирамжууд нь газар эзэмших эрх шилжүүлэх захирамж, ‘..........’’ ХХК-д газар эзэмшүүлсэн 2022 оны А/127 дугаар захирамж, нэршлийн хувьд газар эзэмших эрх шилжүүлэх гэтэл энэ захирамж дотор юу явдаг юм бэ гэхээр газрын зориулалтыг өөрчилчихдөг. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ олгох журам байгаа. 2018 оных байгаа, 2021 оных ч байгаа. Одоо бол 2025 оны Засгийн газрын тогтоолоор шинэ журам үйлчилж байгаа. Энэ 2021 оны журам дээр газрын зориулалтыг өөрчлөх юм бол ийм байдлаар хүсэлт гаргана. Ийм баримтыг бүрдүүлнэ гээд заагаад өгчихсөн. Газрын зориулалтыг өөрчилж байгаа бол тооцоо нийлэх ёстой, төлбөр төлөгдсөн байх ёстой. Энэ захиргааны хэрэг дээр 3 маргаан бүхий акт буюу газрын хувийн хэрэг бүхэлдээ ирсэн үгүйг үнэндээ сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нотлох баримт шинжлэн судлахад гарах байх. Тэгэхээр ‘...........’’ ХХК газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэх хүсэлт гаргаад энийг нь шилжүүлээд байгаа юм уу? ‘.........” ХХК газрын эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтэй цуг гаргаад байгаа юм уу? Засаг дарга газрын эзэмших эрхийг нь зөвхөн шилжүүлээд байгаа юм уу, газрын эрхийг нь шилжүүлэхтэй зэрэгцээд зориулалтыг нь өөрчлөх шийдвэр гаргаад байгаа юм уу? энэ чинь захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх юм уу, үгүй юм уу гэдэг үндэслэл хүртэл яригдах нөхцөл байдал үүснэ. Нөгөө талаас 2012 онд “........” дээр эзэмшил газар үүсчихлээ, 2021 онд буюу 9 жилийн дараа Анхбаярт шилжүүлж байна. А нь жилийн дараа ‘”.......” ХХК-д шилжүүлж байна. “......”-ээс А луу шилжиж байгаа 9 жилийн хугацаанд газар эзэмшигч газраа зориулалтын дагуу 2 жил буюу түүнээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашигласан юм уу, үгүй юм уу гэдэг нөхцөл байдлыг хариуцагч тогтоосон юм уу гэдэг асуудал яригдана. Энгийн иргэн газар эзэмшиж байсан бол зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гээд мэдэгдэл өгөөд, цуцлаад явдаг. “.........” бол 2012 оноос 2021 оныг хүртэл 9 жил газар дээрээ нэг ч хашаа барилгүй, ашиглахгүй, үйлдвэрээ байгуулалгүйгээр ачиж буулгах ямар ч үйл ажиллагаа хийгээгүйгээр 9 жилийн дараа А-т шилжүүлээд өгье гэчихээр нь Засаг дарга тэгье гээд шилжүүлчихнэ. Уг нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам дээр байгаад байна. Газраа зориулалтын дагуу ашигласан юм уу, төлбөр тооцоогоо нийлсэн юм уу, газрын зөрчилтэй юм уу, үгүй юм уу? хэрвээ эдгээр үндэслэл тогтоогдох юм бол захиргааны акт гаргахгүй, газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар цуцална. Тэгэхээр Засаг дарга энэ нь дээр ямар эрх хэмжээ хэтрүүлсэн юм бэ, чиг үүргээ биелүүлсэн юм уу, эс үйлдэхүй гаргаад байгаа юм уу? энэ бүх асуудлууд яригдана. Нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болно. Миний ойлгож байгаагаар 2012 оноос 2021 оныг хүртэл буюу А-т шилжүүлэх хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар зориулалтын дагуу газрыг ашиглаагүй. Энэ бүхний цаана юу байна гэхээр ерөөсөө газрыг ямар байдлаар олгосон юм, ямар байдлаар “......”-т хадгалуулсан юм, дараа нь ямар байдлаар шилжүүлчхэж байгаа юм. “.......” ХХК-ийн зүгээс миний ойлгосноор 2004 оноос хайгуулын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулаад хайгуул хийгээд 2015 онд Үйлдвэр худалдааны яамтай гэрээ байгуулаад байгуулсан гэрээний хүрээнд 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл болоод явж байгаа. нотлох баримт шинжлэн судлахад илүү тодорхой хэлье. Үйлдвэр худалдааны яамтай гэрээ байгуулдаг. Гэрээгээр Үйлдвэр худалдааны яам буюу гүйцэтгэх засаглалын байгууллага, /төрийн захиргааны төв байгууллага/. Төрийн захиргааны төв байгууллага “........” ХХК буюу тухайн үеийн ‘’.........’’ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хил талбай, эргэлтийн цэг ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулахгүй байх үүргийг хүлээсэн. 2011 онд жишээ нь байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, энэ дээр Шивээговь сумын Засаг дарга Д батлаад гарын үсэг зурдаг. 2015 онд тусгай зөвшөөрөл авахтай холбоотойгоор бүх сумдын Засаг дарга нар байгаль орчны улсын хяналтын байцаагчийн тодорхойлолтууд байдаг. “....” ХХК буюу тухайн үеийн ‘’.......’’ ХХК хүлээсэн үүргээ биелүүлдэг, сумтайгаа харилцаж ажилладаг гээд эдгээр баримтууд байна. Энэ бүхэн юуг харуулдаг юм бэ гэхээр Шивээговь сумын Засаг дарга тухайн маргаан бүхий газар дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон гэдгийг мэдэхийн дээдээр мэдээд өөрөө 2011 онд нь нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг нь баталж, гарын үсэг зурчхаад бусдад хайгуулын талбайгаар олгочихсон газар дээр дуудлага худалдаа явуулаагүй байж явуулсан юм шиг байдлаар 20 га газрыг эзэмшүүлчхээд өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд байна. Энэ бүхэнд хэн буруутай юм бэ гэхээр захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа явагдаж байгаа юм. Мэдсээр байж хүний хайгуулын талбай дээр олгож болох юм уу? Одоо энэ талбай нь ашиглалтын талбай болчихсон. Тэгэхээр А болоод ‘.........’’ ХХК ашиглалтын талбай дээр үйл ажиллагаа явуулаад байгаа. ...Энд төр нийтийн эрх ашиг сонирхол хөндөгдөх хүртэл асуудал дахиад давхар яригдана. Энэ зөвхөн нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол гэхээсээ илүү нэмэгдээд дахиад төр нийтийн ашиг сонирхол байгаад байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг. Тэгэхээр энд чинь нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон эрхүүд зөрчигдөөд байна. Тэгээд 20 га газрыг нь тастаад аваад хэрвээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод энэ компанид үлдээх юм бол тогтоогдчихсон нөөц яах юм бэ, энэ нөөцийн доорх эрдсийн хуримтлал буюу ашигт малтмал яах юм бэ, энэ дээр төр орж ирээд ямар байдлаар хувь хэмжээгээ тогтоох юм бэ. Тэгээд төрд төлөх ёстой үндэсний баялгийн санд хуримтлуулах мөнгө чинь 20 га газрын хэмжээгээр багасна. Тэгээд 1 компаниас болоод нийтийн эрх ашиг хохироод байж болох юм уу, захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болоод, дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актууд илт хууль бус, хууль бус байсан актууд, хүчингүй болгох ёстой хууль бус актууд учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөөч гэдэг саналтай байгаа” гэв.
4.10. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий газрыг ‘............’’ ХХК эзэмшиж байгаа. 2012 онд ‘............’’ ХХК-д олгогдсон энэ асуудал бол аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 4 дүгээр тогтоолоор 21 дүгээр Зөрлөгийн зүүн талд 20 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр баталсан байдаг. Үүний дараа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 28, 29 дүгээр тогтоол гэж яригдаад байна. 29 дүгээр тогтоолоор дуудлага худалдаагаар олгохоор батлагдсан гэдэг юм билээ. Явцын дунд ямар алдаа гарсан юм бэ гэхээр сая нэхэмжлэгч талаас хэлж байна. Миний бие 2012 онд Засаг даргаар ажиллаж байгаагүй хүн. 2024 оноос хойш Засаг даргаар ажиллаж байна. Мэдээж хэргийн материал гэдэг юм уу, тухайн үеийн шийдвэр материалуудтай өөрийнхөө хэмжээнд танилцсан. Тэрнийхээ хүрээнд хариу тайлбар, мэдэгдлүүдийг нь тухайн үед хүргүүлсэн. Энэ шүүх хурал товлогдох, хэлэлцүүлэг хийгдэх болгонд миний бие хариуцагчаар өөрөө оролцож байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг маш олон удаагийн давтамжтайгаар хойшлуулсан. Өнөөдөр эцсийн шийдвэр гарах шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцож байгаа юм байна. Тэгэхээр олон удаагийн давтамжтайгаар энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд хариуцагч тал өөрийнхөө эрхийн хүрээнд оролцоод явсан гэдгээ давхар хэлмээр байна. Энэ дээр би явцын дунд танилцаж мэдсэн асуудалтайгаа холбоотойгоор тайлбар мэдээллүүдийг өгье. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 29 дүгээр тогтоол 09 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор батлагдсан байдаг. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт буюу газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журмыг баталсан байдаг. Сумын Засаг даргын 2012 оны А/120 дугаар захирамжаар зохион байгуулсан газрын дуудлага худалдаа тухайн журамд заасны дагуу сумын Засаг даргын захирамжаар томилогдсон бүрэлдэхүүн танхимаар ил тод, нээлттэй зохион байгуулсан. Энэ маань Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол буюу Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалыг үндэслэн аймгийн Засаг дарга 2012 оны А/269 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг баталсан байдаг. Дээрх захирамжийн дагуу дуудлага худалдаанд оролцсон анхны үнийн тооцоод, дэнчингийн үнийг төлүүлсэн байдаг юм билээ. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журмын дагуу тухайн үйл ажиллагаа хийгдээд дуудлага худалдаа зохион байгуулагдаад тэрнээс хойш одоогоор 14 жил өнгөрч байна. Энэ хугацаанд судлаад үзэхэд ямарваа нэгэн маргаан гомдол санал гарч байгаагүй. Тухайн дуудлага худалдаа явуулснаас хойш “..........” компаниас 2 удаагийн, А, ‘......” ХХК-д нэр шилжсэн асуудал байна. Анх газар олголтын журмын дагуу дуудлага худалдаа тодорхой журмынхаа дагуу зохион байгуулагдсан гэж миний хувьд үзэж байна. Эргээд сая асуудлууд нэлээдгүй хөндөгдөөд ярьж байна. Нэг компанийн болоод эрх ашиг хайгуулын лиценз маань тухайн 2012 оны үед хайгуулын лиценз хийсэн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу ашиглалтын лиценз болсон байдаг. Ашиглалтын лиценз болохдоо манай сум өөрөө 85,000 га газар талбайтай. Үүнээс 30 гаран га нь тухайн ашиглалтын лицензэд хамрагдаад явдаг. Тэгээд эргээд энэ асуудал маань бүхэл бүтэн сумын нутаг дэвсгэр, гортиг бүх барилга байгууламжууд бүгд ашиглалтын лиценз гээд орж батлагдсан байдаг. Эргээд энэ асуудлаас болоод өнөөдрийн түвшинд бид нар иргэддээ газар эзэмшүүлэх, өмчлүүлэх хууль ёсны асуудлууд нь өнгөрсөн он жилүүдэд ашиглалтын лиценз болсноос эрх нь зөрчигдөж явсан. Тэгэхээр Засгийн газрын 2023 оны 28 дугаар тогтоол буюу 6 дугаар хавсралтаар батлагдаад 14 жилийн хугацаа өнгөрчихсөн асуудал, мөн сая тайлбар дээр яригдлаа. “...........” компани Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасны дагуу иргэн А-т 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжаар эрхийг шилжүүлсэн байдаг. Иргэн А нь өөрөө сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар газар эзэмшүүлэх захирамжаар өөрийн эзэмшлийн үүсгэн байгуулагч, ‘.......” ХХК-д эрхээ шилжүүлсэн. Тэгэхээр энэ асуудлуудыг тодорхой хэмжээний тайлбар мэдээлэл гэдэг юм уу? шүүхийн процесс дээр нэхэгдсэн хариу тайлбар, түрүүний 29, 27 гээд тухайн үеийн 2012 онд гарч байсан шийдвэрүүдийг аймгийн архиваас хуулбар үнэнтэйгээр өнгөрсөн оны 7 сард шүүхэд өгч байсан нотломж баримтууд байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.
4.11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2-т заасан байдаг. Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж болно, болох уу гэсэн нарийн хуулийн зохицуулалт байхгүй. Ер нь сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нэмэлт төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөгөө батлахдаа Газрын тухай хууль барина гэдэг зүйлийг хариуцагч хэлээд байгаа юм гэв.
4.12. Гуравдагч этгээд “...........” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгч талын гаргасан тайлбартай нь холбоотойгоор нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай нь холбогдуулаад шууд яриад эхэлье гэж бодож байна. Өмнөх шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлье гээд өнөөдрийн ярьсан гурван захирамжаа яриад нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хүлээж аваагүй учраас давж заалдах шатны шүүх дээр очоод эрх зүйн үйлчлэлгүй акт дээр захиргааны шүүгч нэхэмжлэл гаргахгүй гээд буцсан. Гэтэл өнөөдрийн шүүх дээр дахиад утга агуулга үгээ арай өөрчлөөд юу гэж гаргаж байна гэхээр захиргааны илт хууль бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, өөрөөр хэлбэл хуульд байхгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд байхгүй үг үсгийг ашиглаж дахиад ихэсгээд оруулаад ирж байгаа юм. Ямар ч эрх зүйн үйлчлэлгүй болчихсон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт гэдэг үндсэн шаардлагыг хангахгүй байгаа энэ зүйлээ өнөөдөр дахиад яриад орж ирж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр буцсан зүйл бол эцсийнх байна. Энэтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаад захиргааны анхан шатны шүүх хүлээж аваагүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гээд гаргачихсан. Өнөөдөр орж ирээд юу ярьж байна гэхээр процессоо яриад эхэлж байна. Тэгэхээр бид нарын тайлбар мөн адил өнгөрсөн 2012 он, 2013 онд гарч байгаа захирамж, гаргасан эрх зүйн акт, үйлчлэлийг өнөөдөр яриад хүлээн зөвшөөрүүлэх гэдэг асуудлыг ярих ямар ч боломжгүй. Энэ дээр шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар дээрээ манайх биччихсэн байгаа. 1 дүгээрт: Шивээговь сумын Засаг дарга 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар тоот захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-т заасан заалтыг ашигласан гэж байгаа юм. Тэгэхээр энэ хуулийг ашиглах нь үндэслэлгүй байсан гэж байгаа. Гэтэл өнөөдөр байгаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-т заасан хуулийн зохицуулалт 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон захирамж. Өөрөөр хэлбэл Засаг дарга акт гаргах үед өнөөдрийн Газрын тухай хуулийн энэ заалт байгаагүй эсвэл өөр агуулгаар байсан. Тэгэхээр хууль буцаан хэрэглэх ойлголт ярьж байгаа бол бид нар өмнөх хуулийг ашиглах ёстой. Гэтэл ийм зүйл байхгүй. Дараагийн дугаарт: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2-т заасан байх ёстой гэж ярьж байна. Энэ заалт чинь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргаснаас хойш 10 жилийн дараа хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр энд жилийн өмнөх актыг яриад байх нь энэ маргааны хувьд ямар ч утга агуулгагүй, ямар ч эрх зүйн актын хувьд үйлчлэлгүй гэж үзэж байна. Дараагийн дугаарт: захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар дараах утга агуулгаар нэхэмжлэлийг гаргана гэж байгаа юм. Тэгээд илт хууль бус юм уу, хүчин төгөлдөр бус юм уу? гээд тодорхойлоод заагаад өгчихсөн байгаа. Илт хууль бус юм уу, хүчин төгөлдөр бус бол эргээд гарах үр дагавар нь юу юм бэ, танайд ямар хохирол учраад байгаа юм бэ, танай ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаа юм бэ гэдгийг заавал шүүхийн нэхэмжлэлд дурдана гэдэг хууль эрх зүйн зохицуулалттай. Өнөөдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгдөж байгаа хууль нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль юм. Тэгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагаа хангаад гаргачихмаар байна. Илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх буюу шууд шүүхэд даалгадаг ийм нэхэмжлэлийн шаардлага хуульд байхгүй. Дараагийн дугаарт: дуудлага худалдааны журам, анх иргэдийн төлөөлөгчийн хурлын журам нь хууль зөрчиж байсан гээд яриад байна. Тэгэхдээ таны буюу нэхэмжлэгчийн яг ямар эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн юм бэ гэдэг дээр ярихгүй байгаа нь хачирхалтай байна. Өөрөөр хэлбэл эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байж та шүүхэд нэхэмжлэл гаргана. Гэтэл ямар эрх ашиг сонирхол нь зөрчигдөөд байгаа гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор хэлэхэд нэмэгдүүлсэн шаардлагын 2 дугаарт нь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн номер 4 Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолын 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гээд 21 дүгээр Зөрлөгийн зүүн урд гэсэн хэсэг дээр холбоод маргаан яриад байх шиг байна. Энэ дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэрийг үндэслээд сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал хуралдаад шийдвэр гаргасан байгаа. Хэрвээ магадгүй энэ дуудлага худалдаа журмын дагуу байгаагүй гэсэн бол өнөөдрийн хавтаст хэрэгт бид нар 2003 оны Засгийн газрын дуудлага худалдаа явуулах журмыг авчраад ярилцах ёстой байсан байх. Гэтэл ямар нэгэн өмнөх үйл процесс аль хэдийнээ эрх зүйн акт үйлчлээд дуусчихсан зүйлийг оруулж ирж өнөөдөр энд ярьж байж энэ журмын дагуу хэрэгжээгүй гэж ярих нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дараагийн дугаарт: Ихэсгэсэн гэх нэхэмжлэлийн шаардлагадаа ингэж дурдаж байна. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсныг тогтоолгох гэж байна. Энэ журмын эрх зүйн актын үйлчлэл дуусгавар болоод 2022 оны эрх зүйн акт гарсан байгаа. Энэ дээр дахиад хэлэхэд хууль бус байсныг тогтоолгосноор ямар эрх ашиг сонирхол сэргэхээ бичээгүй. Тэгээд хүлээж авахгүй байсаар байтал өөр нэхэмжлэлийн үг үсэг, агуулга өөр хууль эрх зүйд байхгүй ойлголтыг оруулчхаж байна. Тэгэхээр бидний тухайд анх 2025 оны 03 дугаар сард нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дараах гурван тусгай зөвшөөрлийн талбай дээр гээд төгсгөлийн дугаар нь 247220 дугаартай 3 лицензийн дугаарыг бичээд энэ талбай дээр ‘........” ХХК үйл ажиллагаа явуулаад байгаа. Энэ компанид газар олгосон Засаг даргын шийдвэр нь бидний эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж нэхэмжлэл гарсан. Энэ нэхэмжлэлийн дагуу шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид баримт бичиг цуглуулаад явж байх явцад 4 дүгээр хавтаст хэрэг дотор Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн баримтаар энэ гурван газар дээр ямар ч давхцал байхгүй байна. Өөрөөр хэлбэл 247220 гэдэг дугаар ‘.......’’ ХХК давхцаагүй байна гэж ирүүлсэн. Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газраас албан бичиг өвөл ирсэн. Энийг мэдсээр байж нэхэмжлэл үргэлжлээд явж байна. Гэтэл энэ талбай давхцалгүй байна, танай ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэхээр дахиад өөр агуулгаар нэхэмжлэлээ гаргаад ороод ирнэ. Тус баримтаас үзвэл “......” ХХК-ийн 21 дугаараар төгссөн лицензтэй талбай дээр давхацсан байна гэж байгаа юм. Гэхдээ энийг Говьсүмбэр аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдчихсэн. Юу гэж шийдсэн бэ гэхээр , ‘........” ХХК нь өөрөөр хэлбэл “.....” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна, зөрчсөнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй байна гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байгаа. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагынхаа дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болж байна. Анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар яривал ямар ч давхцаагүй талбай дээр нэхэмжлэл гаргаад яваад байна. Яагаад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахгүйгээр эсвэл өөрчлөхгүйгээр яваад байгааг нь ойлгохгүй байна. Олон удаагийн хурал хойшлуулаад байгаа нь хамгийн эцсийн дүндээ хохирч байгаа байгууллага бол гуравдагч этгээд байгаа. Энэ талаар маш олон удаа хэлсэн. Тэгээд ямар ч үр дүнтэй арга хэмжээ авахгүй байсаар байгаад өнөөдрийн хурал болсон. Дараагийн дугаарт: эхлээд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн үү гэдэг дээр заавал шүүх дүгнэлт хийж үзээсэй гэж хүсэж байгаа. Яагаад гэхээр зөрчигдсөн байж нэхэмжлэл гаргана. Тэгэхээр ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй гэдгийг хоёр янзаар тайлбарлана. 1 дүгээрт: анх “........” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл, хайгуулын тусгай зөвшөөрөл байгаагүй. Энэ бол ‘.........” ХХК дээр хайгуулын зөвшөөрөл нь олгогдоод хайгуулын зөвшөөрөл 2013 онд хүчингүй болоод ашиглалт болоод ‘.....” ХХК 06 дугаар сарын 20-ны өдөр “..........” ХХК-руу шилжсэн. Анх ‘........” ХХК-аас шилжүүлэхдээ газрын эрхийн хувьд зөрчилтэй газраа шилжүүлээд авчихсан. Хэрвээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байвал ‘......” ХХК байх болохоос биш өнөөдрийн “........” ХХК байх ямар ч боломжгүй. Энэ 2016 онд болсон үйл баримт юм. Мөн 2016 онд газрын эрхийг шилжүүлж авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу заавал тухайн газар дээр давхцал байгааг тодруулах ёстой. Тэгж байж лиценз шилжинэ. Гэтэл тодруулаагүй, өөрөөр хэлбэл зөрчилтэй эрх шилжүүлж авчхаад одоо та нарын 2010 хэдэн онд авсан зөвшөөрөл чинь хүчингүй, эсвэл хууль эрх зүйн хувьд үйлчлээгүй, бид нарын ашиг сонирхлыг зөрчөөд байна гэж ярих нь буруу. Яагаад гэвэл “........” ХХК зөвхөн лицензийг л шилжүүлж авсан. Тэрнээс газрын хэвлийг ашиглах эрх юм уу, бусад эрхийг шилжүүлж аваагүй байж байгаа. Эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүйн тухайд дараагийн тайлбарыг хэлэхэд бид нар одоо зөрчөөгүй, ирээдүйд ч зөрчөөгүй гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмалыг ашиглах эрх гэдэг бол газрын хэвлийгээс доош ярьж байгаа эрх. ‘.......’’ ХХК-ийн хувьд юу вэ гэхээр газрын хэвлийгээс дээш баригдсан тухай яригдаж байгаа. Гэтэл Газрын хэвлийн тухай хуулийн дагуу яах ёстой вэ гэхээр лицензээ аваад хэвлийг ашиглах эрхийг хэрэгжүүлэхийн тулд заавал Эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгэнэ. Тэр эд хөрөнгийн бүртгэлийг сум орон нутгийн Засаг дарга, газар зохион байгуулалтын хэлтэс хэрэгжүүлдэг.
...Яагаад ашигт малтмалаа ашиглаагүй байж, газрын хэвлийг ашиглаагүй байж бид нарын эрхийг зөрчиж байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Яагаад гэхээр бид нар танай эрхийг зөрчсөн үү, үгүй юу гэдгийг нотлохын тулд уулын ажлын төлөвлөгөө авъя, техник эдийн засгийн үндэслэл авъя, хэзээ энэ газрыг доош нь ухаж эхлэх юм бэ гэдэг хугацааг чинь мэдэхийг хүссэн учраас холбоотой баримтуудыг гаргуулах хүсэлт шаардлага гаргасан. Гэтэл ‘.........’’ ХХК-ийн эзэмшиж байгаа газрын доорх баялгийг хэзээ авахтай холбоотой ямар ч төлөвлөгөө байхгүй. 4 дүгээр хавтаст хэрэг дээр ирсэн байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ирүүлсэн баримтаар “.....” ХХК төлөвлөгөөг батлуулаагүй. 2 дугаарт: хэзээ яаж ухах нь тодорхойгүй. Манай эзэмшлийн талбай доор нөөц байгаа эсэх нь ч тодорхойгүй баримт байгаа.Тэгэхээр манайх “......” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, ирээдүйд ч зөрчихгүй. Харин эсрэгээрээ манайх Засаг даргаас олгосон захирамжийн хүрээнд тухайн Засаг даргын захирамжаас авсан эрхийнхээ хүрээнд холбогдох газар дээрээ үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд Газрын тухай хуулийн дагуу явж байгаа. Дараагийн дугаарт: би үүнийг заавал дурдахыг хүсэж байна. Яагаад гэхээр түрүүн хариуцагч талаас хэлсэн, манай 800 иргэдтэй холбоотой газар энэ дээр давхацсан гэж. Яг энэ маргаан 2019 онд Говьсүмбэр шүүхээр орж байсан. 2024 онд Дундговь аймгийн шүүхээр шийдэгдсэн. Тэгээд Улсын дээд шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх гээд бүх шатны шүүхээр хэрэгжээд “.........” ХХК өнөөдрийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа 24 нэгж талбайгаасаа хасалт, хасалт хийгээд шүүхийн шийдвэрийг биелүүлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл “........” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо хууль журмын дагуу олгоогүй болохыг нь шүүх нотлоод батлаад тогтоочихсон. Дундговь аймгийн шүүхийн шийдвэр 20 дугаар хавтаст хэрэг дотор байж байгаа. Давхацсан 800 иргэдийн тухай асуудал ярьж байгаа. Тэгэхээр “........” ХХК-д олгосон зөвшөөрлөө зохих журмын дагуу төрийн захиргааны байгууллагаас давхцал байгаа эсэхийг тодруулсан лавлагаа, албан бичиг, хүсэлтийг ирүүлээгүйн улмаас давхардал үүссэн болохыг тогтоогоод газраас нь хасалт хийлгэсэн байгаа. Тэгэхээр Засаг даргын захирамжид “.......” ХХК маргахаасаа өмнө нэхэмжлэгч өөрөө хүчин төгөлдөр эрх зүйн акттай юу, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үү, яг нэхэмжлэгч байж чадах уу гэдгээ тодорхойлох нь зөв байх. Засаг даргын захирамжийн захиргааны актын тухайд хэд хэдэн удаагийн шүүхэд дүгнэлт гаргаад иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах журам, аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал гээд шат шатаар нь хэрэгжүүлсэн захирамжуудыг хүчин төгөлдөр гэж үзээд энэ шийдвэрүүд гарсан байгаа. Тэгэхээр “........” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй болж байгаа гэж үзэж байна. Дараагийн дугаарт: хэлэх нэмэлт тайлбар юу вэ гэхээр өнөөдөр магадгүй нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад дурдаад байгаа 2012 оны дуудлага худалдаа, 2013 оны захирамж, 2021 оны шийдвэрийг ярьж байна. Тэгвэл нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 92, 94 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой. Өнөөдрийн хэрэгт цугларсан байгаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөвхөн гурван лиценз давхардсан эсэхийг гэдгийг тодруулж өгөөч гэдэг ажиллагаатай холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болохоос биш нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой нэг ч төрийн захиргааны байгууллагад хандсан юм байхгүй байгаа. Тэгэхээр ихэсгэсэн шаардлагаа ярьж байгаа бол ялгаагүй хуулийн зохих журмын дагуу ажиллагааг явуулаад өнөөдрийн шүүх хуралдаанд орж ирэх нь хууль ёсны үндэслэлтэй байх байсан гэж үзэж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан дээр бид маргаагүй. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл юу юм бэ гэхээр газрын хэвлийг доош нь ашиглах эрх биш, зөвхөн тухайн газар дээр ашигт малтмал байгаа юу, үгүй юу гэдгийг тодруулж байгаа юм. Мөн тусгайлан цохож тэмдэглэхэд хамгийн сүүлд Улсын дээд шүүхээр ашигт малтмалтай холбоотой маргааны түүх орж байна. Улсын дээд шүүхийн цохон тэмдэглэж дахиж дурдаж байгаа зүйл нь юу вэ гэхээр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байснаар тухайн газрын эрхийг өөртөө шилжүүлж авсан гэдэг ойлголт биш. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байснаар бусад этгээдэд өөр хуулийн дагуу газар олгосноос давуу эрхтэй байна гэдэг ойлголт биш гэдгийг хууль шүүхийн байгууллагад тусгайлан цохож тэмдэглээд явж байгаа” гэв.
4.13. Гуравдагч этгээд “........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...манай компани одоогийн байдлаар 20 га газар эзэмшиж байгаа. Газар эзэмших эрхтэй газрыг анх 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс олгоод үүнээс хойш Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлйин 35.1.4, 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр шилжүүлэн авсан. Тухайн газар нь эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр шилжүүлэн авч байсан баримтууд хэргийн материалд цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Энэ нь тухайлбал 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Засаг даргын захирамжийг дурдаж болно. Мөн түүнчлэн хэргийн материалын 1 дүгээр хавтаст хэрэг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн албан бичигт дурдсан байдаг. Энэхүү газар хууль ёсны дагуу эзэмшиж байгаа тухай тайлбар ирүүлсэн байдаг. Мөн Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг төлбөр хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол журмаар ашиглуулж эзэмшүүлж болно гэж заасны дагуу манай компани Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байна. Мөн нэхэмжлэгч талын тусгай зөвшөөрлийн талбай болох 2421 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайтай манай газар давхцалтай байгаа. Нотлох баримтаас харах юм бол тухайн тусгай зөвшөөрлийг анх хайгуулын зөвшөөрөл байхад нь ‘.......” ХХК эзэмшиж байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дууссан. Үүнээс хойш 2 жил гаруйн дараа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн өргөдөл гарчихсан даруйдаа 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1189 тоот ‘.......” ХХК-д олгосон шийдвэр /1 дүгээр хавтасны 71 дүгээр хуудас/ байгаа. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын архивын баримт бичгээс харахад 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “......” ХХК олгосон зөрчилтэй үйлдлүүд, нотлох баримтууд харагддаг. Энэ нь нэг өдөр хоёр хуулийн этгээдэд олгосон үндэслэлгүй шийдвэрүүд байгаа. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 285 тоот шийдвэрээр ‘.......” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг “..........” ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр бүртгэчихсэн байгаа. Энэ мэтчилэн хууль бус үйлдэл байгаа нь харагддаг. Мөн нэхэмжлэгч талаас ирүүлсэн тусгай зөвшөөрлийн хуулбараас харахад тухайн тусгай зөвшөөрлийн хуулбарууд нь дандаа нотариатаар батлуулсан байгаад байгаа юм. Гэтэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн байдаг. Тэгээд үүнээс хойш яасан нь тодорхойгүй. Жишээлбэл: 2015 оны 10 дугаар сарын 31-нд сунгасан юм уу, өнөөдрийн байдлаар 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болчхоод байдаг. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн эсэх, хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байдал үүсэж байна гэж харж байна. Тэгэхээр үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Учир яагаад үүнийг нотлох хэрэгтэй вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах, цуцлагдсан байх нөхцөл байдал үүссэн байх вий дээ, тэгвэл шаардах эрх үүсэх үү гэдэг асуудал яригдана. Мөн түүнчлэн нотлох баримтын хүрээнд Төрийн аудитын газраас 2019 онд Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газрын нийслэлийн аудитын тайланг нотлох баримтаар манайх татуулсан. Тус тайлангийн 17 дугаар хуудсанд тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэдэг нь мөн тогтоогдсон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, тухайн Засаг даргад мэдэгдэж өдөр тутмын сонинд нийтлэх үүргээ биелүүлээгүй, энэ нь өөрөө хууль зөрчсөн болохыг нотолсон. Энэ тусгай зөвшөөрөл хууль бусаар олгогдсон гэдэг нь нотлох баримтуудаар нотлогдоод байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.14. Гуравдагч этгээд Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”.........’’ ХХК-ийн төлөөлөгч нартай санал нэг байна. Тэгээд нэмэлтээр хэлэхэд 2021 онд ‘........’’ ХХК-аас би эрх шилжүүлж авсан байгаа. Тухайн үед ‘........’’ ХХК тухайн газар дээрээ төмөр зам барих техникийн нөхцөлүүдээ гаргачихсан. Зам тээврийн яамнаас техникийн нөхцөлөө гаргачихсан. Төмөр зам барих схем зургуудаа хийчихсэн. Тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах ажлуудыг хийчихсэн байж байсан. Тэгээд тэдгээртэй нь хамт би эрх шилжүүлж авсан. Мөн Барилга хот байгуулалтын газраас бид нар бичгүүд өгөөд, тухайн үед эрх шилжүүлж байсан татварууд болон тухайн жилүүдийнхээ татваруудыг татварын хэлтэст төлж байсан. Тэгэхээр хууль ёсны газар гэж үздэг. Мөн төрийн цахим систем E-Mongolia дээр надад бүртгэлтэй орж ирдэг. Тэгэхээр хууль ёсных гээд бид нар үйл ажиллагаануудаа явуулж эхэлсэн. ‘.........’’ ХХК-ийг би өөрөө үүсгэн байгуулаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж байсан. Мөн “..........” ХХК-ийг судлаад үзэхээр олон газарт давхардсан байдаг. Тэгэхээр эд нарыг цуцлаад байх шаардлагагүй...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. “.......” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
6. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна.
6.1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжаар “.........” ХХК-нд газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д заасныг үндэслэл болгосон бөгөөд Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан зориулалт бүхий газарт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33.1.1-д заасныг үндэслэн ”........” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсгийг зөрчсөн.
6.2. Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21.4.3-т заасныг зөрчсөн бөгөөд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байсан.
6.3. Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/120 дугаар захирамжаар “.......... талд 20 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар” дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн байх ба ийнхүү дуудлага худалдаа явуулахаар шийдвэр гаргах үед Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй буюу нэмэлт, өөрчлөлт ороогүй байсан. Тухайлбал, Шивээговь сумын Засаг дарга газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтаагүй газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар “......” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
6.4. Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэхэд Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Дуудлага худалдаа явуулах журам” үйлчилж байсан ба “..........” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ тус журмыг зөрчсөн.
6.5. Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамж нь дээр дурдсан үндэслэлүүдээр илт хууль бус акт байх тул тус хууль бус актыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжаар “.........” ХХК-ийн эзэмшиж буй газрыг иргэн Б.А-т шилжүүлэхээр эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл, Хууль бус акт нь эрх зүйн үйлчлэлгүй тул иргэн Б.А-т газар эзэмших эрх үүсэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
6.6. “..........” ХХК нь хайгуул судалгаагаа хийгээд нөөцийн дүгнэлтээ гаргуулаад ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан.
6.7. ‘’.........’’ ХХК нь “.......” ХХК-ийн охин компани учраас хуулийн ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байна.
6.8. ........’’ ХХК-ийн давхацсан хэсэг нь тусгай зөвшөөрлийн дугаар 20419, 20421 дээр байгаа. 20421 дээр нь 18,9 га, 20419 дээр нь 0,94 га байдаг. Ашиглалтын хайгуул хийгдэж байх явцад газрын хэвлийд тогтоогдож байгаа баялаг дээрээ манай компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан болохоор баялгийг зөөхгүй, тэрийг ашиглах ёстой.
6.9 2012 онд “..........” ХХК газрыг эзэмшээд, 2021 онд буюу 9 жилийн дараа иргэн А-т шилжүүлсэн. “.........”-ээс А луу шилжиж байгаа 9 жилийн хугацаанд газар эзэмшигч газраа зориулалтын дагуу 2 жил буюу түүнээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашигласан юм уу, үгүй юм уу гэдэг нөхцөл байдлыг хариуцагч тогтоогоогүй. “........” ХХК нь 9 жил газар дээрээ нэг ч хашаа барилгүй, ашиглахгүй, үйлдвэрээ байгуулалгүйгээр ачиж буулгах ямар ч үйл ажиллагаа хийгээгүйгээр иргэн А-т шилжүүлсэн. Энэ нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл байсан.
7. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ:
7.1. ”.......” ХХК-ийн эзэмшиж буй газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 04 дүгээр тогтоол болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зарлан ялагчтай байгуулсан гэрээний дагуу сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “..........” ХХК-д эзэмшүүлсэн.
7.2. Сумын Засаг даргын 2012 оны А/120 дугаар захирамжаар зохион байгуулсан газрын дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын дагуу тухайн шатны Засаг даргын захирамжаар томилогдсон комиссын бүрэлдэхүүн танхимаар нээлттэй ил, тод зохион байгуулсан ба Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дуудлага худалдааг зохион байгуулсан ба дуудлага худалдаатай холбоотой гомдол гарч байгаагүй.
7.3. “Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2-т заасан байдаг. Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж болно, болох уу гэсэн нарийн хуулийн зохицуулалт байхгүй. Ер нь сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нэмэлт төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөгөө батлахдаа Газрын тухай хуулиа барьдаг.
7.4. “.......” ХХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу иргэн Б.А-т сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамжаар газар эзэмших эрхээ шилжүүлсэн. Иргэн Б.А нь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар өөрийн үүсгэн байгуулсан “.....” ХХК-ийн эзэмшилд газар эзэмших эрхийг мөн шилжүүлсэн. Дээрх он цагийн дарааллаас харахад тус компанийн MV-0..... дугаартай талбай нь 2012 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд газар эзэмших эрхийг хязгаарлаагүй.
8. Гуравдагч этгээд “....” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж дараах агуулгаар тайлбар гаргана.
8.1. “.......” ХХК-ийн эзэмшиж буй газар эзэмших эрх нь анх 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04207-А/158/2012 тоот Сумын Засаг даргын захирамжаар олгож байсан бөгөөд энэ цаг хугацаанд нэхэмжлэгч нь тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг аваагүй байсан.
8.2. Одоо үйлчилж байгаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-т заасан хуулийн зохицуулалт 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл Засаг дарга акт гаргах үед өнөөдрийн Газрын тухай хуулийн энэ заалт байгаагүй эсвэл өөр агуулгаар байсан. Тэгэхээр хууль буцаан хэрэглэх ойлголт ярьж байгаа бол бид нар өмнөх хуулийг ашиглах ёстой.
8.3. Нэхэмжлэгч тал Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2-т заасан байх ёстой гэж байна. Энэ заалт нь мөн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргаснаас хойш 10 жилийн дараа хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр энд 10 жилийн өмнөх актыг яриад байх нь энэ маргааны хувьд ямар ч утга агуулгагүй, ямар ч эрх зүйн актын хувьд үйлчлэлгүй гэж үзэж байна.
8.4. Захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар дараах утга агуулгаар нэхэмжлэлийг гаргана гэж байгаа юм. Маргаан бүхий акт илт хууль бус юм уу, хүчин төгөлдөр бус юм уу? гээд Илт хууль бус юм уу, хүчин төгөлдөр бус бол эргээд гарах үр дагавар нь юу юм бэ, танайд ямар хохирол учраад байгаа юм бэ, танай ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаа юм бэ гэдгийг заавал шүүхийн нэхэмжлэлд дурдана гэдэг хууль эрх зүйн зохицуулалттай. Өнөөдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгдөж байгаа хууль нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль юм. Илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх буюу шууд шүүхэд даалгадаг ийм нэхэмжлэлийн шаардлага хуульд байхгүй.
8.5. Манай компани газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэг, 38 дугаар зүйлд заасны дагуу 2022 онд шилжүүлэн авсан байдаг. Энэ нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системээс авсан нэгж талбарын тодорхойлолтын нэгж талбарын түүх гэсэн хэсгээс нотлогддог.
8.6. “Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумын нутагт байрлах “..” нэртэй MV-...... MV-....... болон Шивээ-2 нэртэй MV-...... дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай”-нууд нь манай компанийн газар эзэмших эрхтэй талбайд хамаарахгүй.
8.7. Нэхэмжлэгч нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг авсны дараа үйл ажиллагааг явуулахаар бол Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмшигчээс зохих журмын дагуу зөвшөөрөл авах ёстой. Гэтэл хууль зүйн хүчин төгөлдөр газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд болох нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.14 дахь заалтад заасан газар ашиглах эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжийн дагуу газар ашиглах эрх нь хууль ёсны дагуу үүсээгүй байхад эрх ашиг нь зөрчигдсөн мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
8.8. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсныг тогтоолгох гэж байна. Энэ эрх зүйн актын үйлчлэл дуусгавар болоод 2022 оны эрх зүйн акт гарсан байгаа тул хууль бус байсныг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй.
8.9. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг төлбөр хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол журмаар ашиглуулж эзэмшүүлж болно гэж заасны дагуу манай компани Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байна.
8.10. Мөн нэхэмжлэгч талын тусгай зөвшөөрлийн талбай болох 2421 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайтай манай газар давхцалтай байгаа. Тусгай зөвшөөрлийг анх хайгуулын зөвшөөрөл байхад нь ‘’........’’ ХХК эзэмшиж байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дууссан. Үүнээс хойш 2 жил гаруйн дараа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн өргөдөл гарчихсан даруйдаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ‘’......’’ ХХК-д олгосон шийдвэр байгаа. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын архивын баримт бичгээс харахад 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “.......” ХХК олгосон зөрчилтэй үйлдлүүд, нотлох баримтууд харагддаг. Энэ нь нэг өдөр хоёр хуулийн этгээдэд олгосон байгаа нь үндэслэлгүй. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 285 тоот шийдвэрээр ‘’.......’’ ХХК-ийн тусгай зөвшөөрлийг “..........” ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр бүртгэчихсэн. Энэ нь мөн хууль бус үйлдэл юм.
9. Гуравдагч этгээд Б.А-ын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ:
9.1. 2021 онд ‘.......’’ ХХК-аас би эрх шилжүүлж авсан байгаа. Тухайн үед ‘.........’’ ХХК тухайн газар дээрээ төмөр зам барих техникийн нөхцөл болон төмөр зам барих схем зургуудаа хийчихсэн байсан. Тэдгээртэй нь хамт би эрх шилжүүлж авсан. Мөн Барилга хот байгуулалтын газраас бид нар бичгүүд өгөөд, тухайн үед эрх шилжүүлж авсан. Тэгэхээр хууль ёсны газар гэж үздэг. Мөн төрийн цахим систем E-Mongolia дээр надад бүртгэлтэй орж ирдэг. Тэгэхээр хууль ёсных гээд бид нар үйл ажиллагаануудаа явуулж эхэлсэн.
9.2. ‘.........’’ ХХК-ийг би өөрөө үүсгэн байгуулаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж байсан.
9.3. “Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамж нь хуулийн дагуу гарсан захирамж тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
10. Гуравдагч этгээд “.........” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д нь 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “...“.” ХХК нь 2021 онд газар эзэмших эрхээ шилжүүлсэн, одоо Шивээговь суманд газар эзэмших эрхгүй бөгөөд “........” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдох Захиргааны хэрэгт бидний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл байхгүй тул уг хэрэгт бид гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна” гэсэн 142 дугаартай албан бичгийг ирүүлсэн болохыг дурдав.
11. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан тухайд:
11.1. Нэхэмжлэгчээс 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж нэмэгдүүлсэн.
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамж болон 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор тус шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.
11.2. Уг маргаан бүхий газрыг анх эзэмшилд олгосон захирамж, үүний дараа эрх шилжүүлсэн захирамж хүчингүй болсон хэдий ч нэхэмжлэгчээс эрх зүйн харилцаа үүсэх үедээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад уг захирамжуудыг гаргасан гэх агуулгаар маргаж байх тул түүнийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бол одоо нэхэмжлэгчээс маргаан бүхий актуудыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хууль зүйн өөр үндэслэлээр маргаж байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан болно. Тухайн үед эрх зүйн харилцаа үүссэн байсан буюу харилцан хамаарал байсан, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир хууль бус байсан болохыг тогтоолгох нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагад ач холбогдолтой гэх нэхэмжлэлийн үндэслэлийг харгалзан үзлээ.
11.3. Түүнчлэн маргаан бүхий актуудыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
11.4. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “энэ актуудад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь уг маргаан бүхий газарт хамаарах эрхийн талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүй гэж дүгнэлээ.
12. “Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
12.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль/2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: 9.1.7. “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”; 9.1.9. “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасан.
Дээрх дурдсан хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх ойлголт нь хуульд заагаагүй үндэслэлээр хүн, хуулийн этгээдийн эрхэд халдсан буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг илэрхийлдэг бол 9.1.9-д заасан “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэдэг нь тухайн харилцаанд хамаарах бусад хуулийг зөрчсөн байх нөхцөлийг илэрхийлнэ.
Тодруулбал, Засаг дарга өөрт олгогдоогүй эрхийг эдэлж хуулийг илтэд зөрчсөн акт гаргах, ийнхүү акт гаргахдаа эрх нь хөндөгдөж байгаа болон хөндөгдөж болзошгүй этгээдийн эрхийг зөрчих, уг харилцаанд хамааралтай хуулийг зөрчсөн тохиолдолд илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.
12.2. Шивээговь сумын Засаг даргын “.........” ХХК-д газар эзэмшүүлсэн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 27 дугаар зүйлийн 27.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр тогтоол, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 28 дугаар тогтоолыг тус тус дурдсан байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны хуулиар 4 заалт нэмсэн байх бөгөөд тухайн үед буюу 2012 онд Сумын
Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 21.4.1. “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх”; 21.4.2. “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”; 21.4.3. “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэсэн 3 заалттай байжээ.
Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 33 дугаар зүйлийн 33.1.1. “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”; 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад /мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх 2023, 2024 онд энэххүү нэмэлт өөрчлөлт орсон/ газар эзэмшүүлэх асуудлыг /тухайн шатны/ аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан байна.
12.3. Газрыг дуудлага худалдаа явуулах талаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/120 дугаар захирамж гарч, уг захирамжид 21 дүгээр зөрлөгийн зүүн талд 20 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан байдаг.
12.4. Маргаан бүхий актын үндэслэл хэсэгт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т төсөвт байгууллага болон гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэх заалт тусгасан, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 28 дугаар тогтоол нь шагналд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн зэрэг алдаа байгаа бөгөөд энэ талаар хариуцагчаас “...2012 оны 29 дүгээр тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан, уг захирамжийн үндэслэлд 28 гэж ташаа бичигдсэн байсан. Мөн тухайн газрыг дуудлага худалдаагаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмаар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Би тухайн үед ажиллаж байгаагүй” гэж мэдүүлдэг. Энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан Шивээговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 29 дугаар тогтоол болон дуудлага худалдаа явуулсан баримт зэргээр нотлогдож байна.
12.5. Харин дуудлага худалдаа явуулах харилцааг зохицуулсан Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмыг зөрчсөн талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарууд үндэслэлтэй боловч тухайн цаг үед нэхэмжлэгч компанид уг байршилд газартай холбоотой хөндөгдөж болох эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдсонгүй.
Захиргааны байгууллагаас акт гаргахдаа дараалсан процессын журам зөрчих, хэм хэмжээний актаар тогтоосон журмыг алдаатай хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл нь маргаан бүхий актыг хууль бус эсэхийг шалган үзэх шалгуур ойлголтод хамаарна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг шийдвэрлэхэд маргаж буй захиргааны акт нь /шаардлагын үндэслэлд тодорхойлсончлон/ Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцно.
12.6. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "ашигт малтмал хайх" гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; гэж зааснаар тухайн үед буюу 2012 онд “.........” ХХК ашигт малтмалын хайгуулын ажиллагаа гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
Маргаж байгаа газар эзэмших эрх Газрын тухай хуульд зааснаар, нэхэмжлэгчийн ашигт малтмал хайх эрх Ашигт малтмалын тухай хуульд зааснаар үүссэн байх бөгөөд Засаг дарга энэ хуулиудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль/2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасан захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэх тохиолдол үүсээгүй байна.
12.7. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг заасан бөгөөд энэ зүйлийн 21.1.8-д энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх” гэжээ.
Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “........” ХХК-ийн эзэмшил газарт хайгуулын өрөм тавих ажиллагаа хийгдэж байсан гэж тайлбар гаргасан бөгөөд энэ талаар талууд маргадаггүй.
12.8. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй этгээдийн онцгой эрх нь хайгуулын үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулсан этгээдийн итгэлийг хамгаалж сонгон шалгаруулалтын журмаас ангид байдлаар бусад этгээдээс эн тэргүүнд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олж авах агуулгатай болохоос бус хайгуулын талбайд үүссэн газар эзэмших эрх зэрэг өөр хуулиар олгогдсон эрхээс онцгой, давуу байна гэсэн утга илэрхийлэхгүй.
Иймээс Засаг дарга 2012 онд гуравдагч этгээд “........” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль/2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д заасан илт хууль бус акт гаргасан гэх нөхцөл байдал нотлогдсонгүй.
13. “Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
13.1. “.......” ХХК Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сум, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутгийг дамнан байрлах Шивээговь-1 нэртэй 7862.71 гектар талбай бүхий MV-...... дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авч уг зөвшөөрлөө 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “.......” ХХК-д шилжүүлсэн байдаг.
13.2. Харин “.......” ХХК-д ачаа буулгах, тээвэрлэх зориулалттай 20 га газар эзэмших эрхээ Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжаар иргэн Б.А-т шилжүүлсэн.
Тодруулбал, “........” ХХК-д уг газрыг эзэмшээд 3 жил болсны дараа “......” ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна.
13.3. Маргаан бүхий актын үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 38 дугаар зүйлийн 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг тус тус тусгажээ.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/2006/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх; Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна, 38 дугаар зүйлийн 38.4-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 46 дугаар зүйлийн 46.1-т Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан байна.
Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс үзвэл маргаан бүхий акт бодит нөхцөл байдалд болон хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ.
13.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: “...Засаг дарга хуульд нийцүүлэн ажиллагаа явуулаагүй “.......” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлахгүй байсаар эрх шилжүүлсэн нь хууль бус байсан” гэж маргаж байх боловч Шивээговь сумын Засаг даргаас “........” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлаагүй болох нь нотлогддог.
Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь газар эзэмших эрхийг өөр хоорондоо шилжүүлэх эрхтэй. Газар эзэмшигч энэхүү эрхээ чөлөөтэй эдлэх тул газрын хэвлий ашиглах эрх олгогдсон этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн газрын эрх шилжүүлсэн захирамжийг хууль бус байсан гэж тогтоох үндэслэлгүй байна.
13.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох бөгөөд талуудын тайлбар маргааны үйл баримтаас үзвэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хуулийн дээр дурдсан урьдчилсан нөхцөлүүд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
14. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
14.1. Маргаан бүхий актын үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16, 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 38 дугаар зүйлийн 38.4, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.4.2.1 дэх хэсгийг тус тус тусгажээ.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16-д холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар олгох; 66.1-т Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 46 дугаар зүйлийн 46.1-т Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна, 38 дугаар зүйлийн 38.4-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна гэж тус тус заасан байна.
Энэхүү захирамжаар иргэн Б.А нь “......” ХХК-иас эрх шилжүүлэн авсан газраа “........” ХХК-д шилжүүлсэн байдаг.
14.2. Маргаан бүхий актад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан сумын Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон заалтыг мөн Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх шилжүүлэх заалтуудыг баримталсныг буруутгах үндэслэлгүй.
Иргэн Б.А эзэмшил газраа өөрийн компанийн эрхэд шилжүүлсэнийг хууль бус гэж буруутгах боломжгүй. Учир нь эрх зүйн хувьд иргэн, хуулийн этгээдийн үйлдэл нь хууль тогтоомжоор хориглосноос бусдыг зөвшөөрөх агуулгатай байна.
Газрын тухай хуульд энэ асуудлаар хориглосон зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна гэж заасан байна.
14.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно гэж заасан тул “......” ХХК-ийн газар эзэмших эрх нь манай ашиглалтын үйл ажиллагаанд нөлөөлөхөөр байна.” гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй юм.
Учир нь дээр дурдсанчлан газар эзэмших эрх нэгэнт үүсчихсэн байсан тул сүүлд үүссэн газрын хэвлийг ашиглах эрх нь өмнөх газар эзэмшигчийн эрхийг цуцлах эсхүл дуусгавар болгох зохицуулалтыг агуулахгүй.
15. Дээрх үндэслэлүүдэд тулгуурлан “.....” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль/2002 он/-ийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14. 106 дугаар зүйлийн 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль/2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг тус тус баримтлан “......” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Шивээговь сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль/2002 он/-ийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН